Саяхан би 89 үсэгтэй нэг айхтар үг сураад. Тэгээд тэр үгийг хэлэхээр үхсэн амьтан амилдаг болохыг мэдлээ. Хүчит шонхор зах дээр явж байгаад санаандгүй нөгөө үгээ хэлсэн чинь эвдэж амжаагүй байсан үхэр, хонь, адууны махнууд амь орж давхилдаад лайтай юм болсон. Гай болоод амьтан гэхэд бэрх юмнуудыг буцааж унагаах шидэт үгээ мартаад баларлаа. Тэгсэн чинь нэг Чека авгай намайг шидэт үг хэлсэнийг мэдчихээд махны ченжүүдэд зааж өгөөд. Нөгөө хэд нь намайг шидэт үгээ хэлэхгүй бол ална мална гээд. Би урдаас нь ал ал намайг алвал энэ гачин юмнууд чинь энэ чигээрээ үлдээд та нар л хохь нь болно гэж хэлээд. Тэгээд Онцгой байдлын газрын Бэртлээтээр гэртээ хүргүүж шидэт үгнийхээ ерөндөг үгийг хэлж нөгөө айхтаруудыг дарлаа ш дээ.
Tuesday, December 27, 2011
№ 5 хэрхэн №3 болсон нь
Саяхан би 89 үсэгтэй нэг айхтар үг сураад. Тэгээд тэр үгийг хэлэхээр үхсэн амьтан амилдаг болохыг мэдлээ. Хүчит шонхор зах дээр явж байгаад санаандгүй нөгөө үгээ хэлсэн чинь эвдэж амжаагүй байсан үхэр, хонь, адууны махнууд амь орж давхилдаад лайтай юм болсон. Гай болоод амьтан гэхэд бэрх юмнуудыг буцааж унагаах шидэт үгээ мартаад баларлаа. Тэгсэн чинь нэг Чека авгай намайг шидэт үг хэлсэнийг мэдчихээд махны ченжүүдэд зааж өгөөд. Нөгөө хэд нь намайг шидэт үгээ хэлэхгүй бол ална мална гээд. Би урдаас нь ал ал намайг алвал энэ гачин юмнууд чинь энэ чигээрээ үлдээд та нар л хохь нь болно гэж хэлээд. Тэгээд Онцгой байдлын газрын Бэртлээтээр гэртээ хүргүүж шидэт үгнийхээ ерөндөг үгийг хэлж нөгөө айхтаруудыг дарлаа ш дээ.
Monday, December 19, 2011
Юу юугүй ёлка болох нь ээ

Channel биш "№ 5"

Tuesday, December 13, 2011
Шинэ үг

Wednesday, November 30, 2011
Super Онигоо
Sunday, November 20, 2011
Гар утас
Супермаркет-т хамгаалагч хийх гэж байснаа болиод гар утас зардаг дэлгүүрийн хамгаалагч нийдэг юм байна. Эхлээд тэр гайхал "ухаалаг утас" гэдэг утаснаас нь аваад цэнэглээд, өөрийн утасныхаа сим карт хийж мийгээд баахан эргүүтэж байснаа хамгийн сүүлийнхэд нь өөрийнхөө симийг хийгээд өмд рүүгээ хийснээ таг мартаад тэр чигээр нь дээр нь суусан чинь байдаггүй ээ. Пүүг гэж дуугараад л алга болдог байнаа. Харин тэхх... Өглөө нь нөгөө дэлгүүрийн худалдагч ирсэнээ утас алга болсон гээд сүйд болдог байна ш д. Захирал махирал нь ч ирж байх шиг. Би утас үзэж байгаад .... оруулчихсан гэж хэлэлтэй биш. Тэгснээ цагдаа, магдаа болиод явлаа. Цагдаа нь утас хэн авсан гэж асууж байх юм. Мань тэгэнгүүт" тэр ухаалаг утсыг танай мулгуу цэвэрлэгч л хуссан" гээд гүрийж гарлаа. Гэтэл нөгөө цагдаа их зэвүүн 9988 гэснээ миний дугаарыг залгаад хаяасан чинь байдаггүй. Нөгөөдөх чинь орсон газрынхаа яг үүдэн дээр байж таараад их эвгүйтэж байх шиг... За за худлаа тоглосон юм. Утасны дэлгүүрт хамгаалагч хийгээд утас хусаад тэндээ хадгална гэж байхгүй шүү.Хий үзэгдэл харав
Сүүлийн үед гэнэт хий үзэгдэлтэй тааралдах боллоо. Counter Strike тоглох болсоноос хойш хаа сайгүй араас хөөгөөд, булан мулан болгоомжтой сууж гарахгүй бол тас буудуулах гээд байх шиг болж. Эртээд бас нэг хий үзэгдэл гарч ирсэнээ намайг бөөрний чинь чулууг аваад оронд нь эрдэнийн чулуу суулгаж өгье гэж байсан. Лаг баян наацан. Бас нэг хий үзэгдэл надад 150,000,000 хэд болсон бэ? үгээр бол зуун тавин мянган доллараар хийл хөгжим зарна гэж зовоогоод. Би тэрнийг нь тоглож чаддаг бол бас яхав гэхсэн. Браьсан бол эвдэх нь гарцаагүй юм надад тийм их үнээр зарна гэдэ бол үнэндээ мангар л байхгү юу. Хуучин хий юм үздэг байхдаа миний юу юу хардаг байсаныг миний блог амтархан уншигчид бүгд санаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч давтан хэлье гэж бодож байна. Эхэн үедээ Тетрис тоглоом 1 биш 5 эгнээгээр хар хурдаараа унадаг байснаа сүүлдээ нэг рулетнээс 3-5 бөмбөг зэрэг харвадаг байсан. За ер нь удахгүй галзуурах юм байлгүй...Tuesday, November 15, 2011
World vs MGL
Америкт зул сарын баяраар оймсон дотор бэлэг хийж өгдөг бол Монголд цагаан сараар оймс бэлэглэдэг...Америкт хамгийн том баяраараа цацагт хяруул нухаж иддэг бол Монголд баяр болоход хамгийн том сүүлтэй ууцаар ширээгээ чимээд дараа нь муутгаж устгадаг...
Sunday, November 13, 2011
Хайран 520 ...

http://chuhal.mn/r/987

Panchan

Thursday, November 10, 2011
Сесуритү
Балай чинь бичих гэж байсан юмнаасаа шууд хадуураад эхэлдэг юм байна. Ингэж болохгүй шүү. Хэлэх гэсэн юмаа ийш тийш нь бултуулалгүй шууд л хэлж байх хэрэгтэй гэж байгаа. Хэрвээ намайг ямар нэг өөртөө үйлчилдэг супермаркетын хамгаалагчаар ажилла гэвэл дуртай зөвшөөрнө. Энгэр дээрээ "Сесуритү" гэсэн бичигтэй гуцас өмсөөд л өөрийгөө цөлийн шуурга ажиллагаанд ороолцсон ахмад дайчин гэх ухааны юм болгож бодоод л ... Ердийн ажлын цаг дуусангуут миний ажлын цаг эхлэнэ. Эхэндээ энд тэнд юм дуугарвал шуурхай очиж үзээд уйдах хүртлээ идэвхтэй царай гарганаа яаадгийн. Тэгээд жаахан уйдаад нойр хүрээд эхлэвэл гар утсаараа хэсэг тоглоно. Тэгээд дахиад уйдаад эхлэх юм бол тэргэнцэр дотор нь орж суугаад супермаркет дотуур баахан давхина бас. Халууцахаараа крант кола ууж сэрүүцнэ. Хэд хэдэн удаа ээлжинд гараад хүмүүстэйгээ танилцаад эхлэнгүүт ид шидээ гаргана ш дээ. Хамгийн түрүүнд нь камерын бичлэгт ордоггүй цэгүүдийг олоод тэндээ хамгийн үнэтэй коньяк нууж ууна. Ууж дуусааад яааг тасрахаасаа өмнө нь дотор нь шингэнээ юүлж өгөөд буцааж сайхан таглаад байранд нь тавина. Бас шоколадны зуурмаг гэдэг билүү Нескуйк-ийн нэг лаазтай юмыг ганцаараа бялууртлаа цохиод өтгөнөө оронд нь шахаж орхиод цэвэрхээн таглаад тавчихаар болоод өгнө. Лангууны хамгийн араар тавьчихсан байхад намайг өөр пост руу шилжүүлтэл бараг баригдахгүй байх. Гол нь хамгийн үнэтэйгээс нь хэрэглэх хэрэгтэй. Хямдхан байвал хүмүүс аваад дорхноо баригдаж гай болно. Болдог бол миний хамаг юмаа хийсэн шил, савтай бараа авсан хүн нээгээд ямар царайтай болохыг нь харах юмсан. Хэрвээ цагдаагийн дарга, эсвэл цагдаагийн даргын даргад бэлэг болгож авсан бол балрах юм байна. Дорхноо нөгөө шил, саван дээрээс хурууны хээ мээ аваад тасарчихсан байх юм бол нөгөөдөхөө арилгахаа мартаад жинхэнэ домог болж алдаршсан юм болно. Сонин монин дээр гарна, бүүр какарвал ТВ8ийн шөнийн толь нтрээрч гарч магадгүй. Камер руу нь харж байгаад болсон явдлаа нууж хаахгүй хэлнэ ш дээ. Яагаад хамгаалж байсан бараагаа шамшигдуулсан бэ гэж асуувал өнгөрсөн ч байсан хамаагүй "төрсөн өдрөө тэмдэглээд" гэж хэлнээ. Иргэний үнэмлэх дээрээс төрсөн өдөр шалгаад "төрсөн өдөр чинь биш байна гэвэл" эргүүлээд "тэр үед энэ супермаркет-ын хамгаалагч болоогүй байсан" ч гэх юм уу эсвэл дараа жилийнхээ төрсөн өдрөө угтаж тэмдэглэж байсан юм гээд л болоо ш дээ.Sunday, November 6, 2011
Миний ажил

Tuesday, November 1, 2011
Юун ёлк юун цагаан сар

Monday, October 31, 2011
Ёолк

Wednesday, October 26, 2011
Интэрнэт тасраад утаснууд бүгд ажиллахаа болиод

Wednesday, October 19, 2011
Өөр юм бичив

Ай ку гэж нэг айхтар юм байнаа. эртээд дэлгүүр хэсээд ангайгаад явж байсан чинь нэг эрээн цоохор юм харагдлаа. худалдагчаас нь энэ чинь юу юм гэсэн чинь ай ку хөгжүүлдэг гэдэг байгаа. мань тэгэнгүүт ай ку гэж нэг юм байна. байх байхдаа бүүр хөгжүүлдэг юм байна гэж бодоод ямаршуухан юм байдгийг нь мэдэх гээд чамд хөгжүүлсэн ай ку байна уу гэцэн чинь бүүр ай кугүй нтрээ дуудуулаад аймаар юм болсон. күй нээрээ надад тэр нь байсан бол юу гээд л хүнээс асуугаад загнуулаад байхав дээ. тэгсэн мөртлөө тэр нарийн худалдагч хөгжүүлдэг юмыг нь зарж байж ядахдаа хөгжиж сүйд болоогүй ай ку ч байгаам даа. тэгээд энэ тухай ажлынхаа залууд хэлсэн чинь миний харсан юмыг анхан шатны ай ку хөгжүүлдэг гэдэг юм байна. тэгэхээр тэр ай ку гэдэг юм хэд хэдэн шаттай, зэрэг зиндаатай гачин юм байнаа. мань шиг зав гарвал пиав, сээгэсээс өөр юм боддоггүй хүнд тэр ай ку нь байдаггүй юм шиг байна. Олон улсын ай кугүйчуудын холбоо гэж байвал монголын нийт ай кугүйчүүдийн эрх ашгийг хамгаалаад хэсэг байж байгаад УИХ-д ай кугүйчуудийн төлөөлөл болж сууна гэвэл ямарав??? зурагтаар гарах бол юм мэддэг хүн шиг сууж дүр гаргахгүй дүнкүү царайлаад амар ш дээ. ер нь эцэг эхээс өгсөн нэрээ хүртэл айкугүйжав гэж солиулдаг ч юм уу даа. та нар миний хэлэх гээд байгаа гол санааг ойж байна уу??? ай ку сайн бол ажил хийлгэх гээд байдаг юм. харин ай ку бага гэвэл хүнд зарагдахгүй гоё байхгүй юу
Thursday, October 13, 2011
Аравдугаар сарын синдром

Sunday, September 11, 2011
Fitness-д явж байна

Monday, September 5, 2011
Онгоц
Онгоцоор ажилдаа явдаг байснаа больсон чинь сүүлийн үед нисдэг байсан маань үгүйлэгдээд байх боллоо. Оочерлож зогсож байгаад ачаагаа хэллүүлж бүртгүүлээд дараа нь өмссөн хувцас, малгай, төмөр юмнууд, тэлээ мэлээгээ тайлж зад шалгуулаад хэсэг 00 өрөөгүй том өрөөнд сууж байснаа онгоцонд суугаад нисэх ч бас л догь гэж байгаа. Хамгийн сонирхолтой нь онгоц нисэх гээд хар хурдаараа давхиж байхад хүмүүсийн царайг харах байдаг юм. Зарим нэг зүрх муутай хүмүүсийн нүдэнд ингээд л дууслаа гэсэн бичиг байдаг бол, овоо зоригтой гаруудын духан дээр дугуй нь хага явчихгүй байгаа даа энэ одоо гэх мэтийн дүрслэл харагддаг. Хүмүүсийг энэ мэтийн хувиа хичээсэн бодолдоо автаад байж байхад би цонхон талд суусан бол тэнгэрт байдаг "Бурхан"-ыг харах, дотор эгнээнд суусан бол онгоцны үйлчлэгч хүүхний төрөлхийн согогыг олох ажил хийдэг байлаа. Хэрвээ үйлчлэгч нь эрэгтэй бол хийх юм олдохгүй жаахан уйтгартай. Орон нутгийн нислэгээр нисэх үед хамгийн гоё юм бол хоол. Өгсөн хоолыг нь хусчихаад дахиад нэгийг гуйж аваад бас хажуудаа сууж байгаа хүнийг нэг хоол аваад өг гэж нэг хэлж үзээд тэр хүн ичээд байх юм бол энэ хүн дахиад хоол идье гэж өмнөөс нь авч идэх гоё байдгийн. Тэгээд кола мола-г нь уулгүй хармаандаа хийгээд буусныхаа дараа нээх дуутайгаар онгойлгосоноо уухгүй худлаа барьж явж тэнэгтдэг гэж байгаа. Хүн өөдөөс нэг балгуулчих гэсэн харцаар харах юм бол шууд хөөстэй юутай хээтэй нь бүгдийг нь залгиад хамраараа хийг нь гаргангаа хэхрүүлэх үү ёстой янзтай. Энэ бол хүний онгоцоор нисэхдээ хийдэг юм. Хувьдаа онгоцтой бол нисэхгүй ч байсан гэсэн өдөрт нэг удаа нисэх орж онгоцоо хэсэг харна, тоосыг нь арчина, дугуйг нь өшиглөж үзнэ. Ойрхон хүн явах юм бол харцаараа хажиглана. Бензин хийдэг савыг нь нээгээд доторх бензиныг нь хэмжиж үзнэ. Тэгж болдог ч юмуу бүү мэд. За тэгээд нисэх болвол утас, мэссэнжэртээ байгаа хүмүүс рүү би маргааш тэдэн цагт ниснэ, намайг хараарай гэж баахан какарна. За тэгээд ниснэ дээ. Нисэхдээ дүрэм журам хамаагүй шууд хотын дээгүүр нисээд нөгөө Чинбат шиг "Аав аа, Магсар гуай, Бурам-аа", "Би" гэнгүүтээ эгц дээшээ ниснэ... Хамгийн сонин нь Чинбат гэртээ орж ирж хэлчихээд цонхон дээр очингуутаа онгоцоо дээшээ нисгэдэгт л нууц нь байгаа юм. Би харин тэгж какарч чадах болов уу???Sunday, September 4, 2011
Харанхуйд усанд орсон нь буюу усанд орж байхад гэрэл шатсан нь - 2
Харанхуйд усанд орсон нь буюу усанд орж байхад гэрэл шатсан тухай
Угаалга хийсээр байгаад өөрийгөө угаахаа хариугаа мартжээ. Тэгэнгүүт нөгөө орос дэлгүүрээс авсан шилмүүсний үнэрт далайн давснаасаа онгоцонд хэдэн атга хийж байгаад усныхаа халуун, хүйтнийг термометр барьж тохируулж нээгээд овоо ихсээд ирэнгүүт нь ороод суучихлаа. Эртхэн орж суухгүй бол ус нь их болчихвол ванн давж сагаад дараа нь арчих гэж ядаргаа болдог юм. Хэсэг давстай усанд сууж өөрийгөө шөл болоод байна уу эсвэл ариун цэвэр сахиж сууна уу? гэдгээ олж мэдэх гээд оролдож байхдаа толгойгоо шампуниар хөөсрүүлээд дөнгөж дуустал дуустал дуустал
Тэр бүр хүмүүст тохиолдоод байдаггүй хувь тавилан надад тохиож манай ванны өрөөний гэрэл шатжээ. Усаа хаагаагүй хэр их болсоныг бүү мэд, саван, алчуур, таавчиг хаалга хаана байна мэдэх юм байхгүй. Гэхдээ эр хүн зоригтой бол чоно яадаг билээ... Шууд босоод онгоцноос усаа савируулсаар гарлаа. Нойтон хөлөөр плитан шалан дээр хөл орж буй хөөрхөн унага шиг тэнцэж ядсаар хаалгаа баримжаагаар олж нээлээ. Хаалга нээхдээ нүдээ зэрэг хартал хөөс нүд рүү шуугин орж ирлээ. (үргэлжлэл буй)
Sunday, August 28, 2011
Тэрэлж явжээ
Tuesday, August 16, 2011
"The Wall" концерт
Дэлхийд нэртэй одын концерт жинхэнэ утгаараа шоу болдог юм байна. Манайд Ариунаа, Камертон хоёр л дөхүүлдэг гэж хэлэхэд болно. за тэр дүгнэлт үнэлгээ өгөх ч яахав. Эхлээд юу болсоноос нь яринаа. Эхлээд байна ш дээ ингэлээ. Яав гэхээр юу л даа явсаар байгаад стадионд нь очлоо. Тэгээд илүү авсан билетээ шагаллаа. 106 евро-ийн билетийг 180-д шахлаа. дараа нь дотор нь ороод явчихлаа. Билетийн тоо нь яг суудлынхаа тоогоор байнаа. Хямдхан билет авсан хүмүүс тайзны урд бөөгнөрөхгүй, шатаар суухгүй харин хамгийн ард зогсоогоороо үздэг юм байна. Концерт эхлэхийн өмнө дэлгэцэн дээр нь тэр стадионд болох концертын хуваарийг харин ч нэг гаргах шиг болж байнаа. Таньдагаас Д.Ж. Бобо, Боб Дилан, Ринго Старр нар байна. тэгж байтал гэнэт гэрэл унтарч тас харанхуй болсоноо гал гарч тэсрээд дайн уу юу вэ гэмээр юм боллоо. За за тэнд ямар тоглолт болсоныг хард диск-ээ авч ирээд надаас хуулаад аваарай. Хамгийн их таалагдсан юм юу вэ гэвэл: "Every gun that is made, every warship launched, every rocket fired, signifies in final sense a theft, from those who hunger and are not fed, who are cold and not clothed" гэсэн үгийг нөгөө айхтар том ханан дээрээ гаргасан нь сэтгэл хөдлөм байлаа. Яахав тэгээд үзмээр бол хэлээрэй. Үзүүлнээ
Tuesday, August 9, 2011
Хэсэг нөхөд
Monday, August 8, 2011
Пудвоолкны дэлгүүр
Зарлалын самбар
Tuesday, August 2, 2011
Лайтай үнэтэй жорлон
Гай бол гай л байдаг байхгүй юу
Saturday, July 30, 2011
Арнулф штрассе -102 буюу А энд О хотел
Мюнхен хотын тухай...-1
Wednesday, July 27, 2011
Мюнхен хотын тухай...
Thursday, July 21, 2011
PEK-MUN
Сайн хүн болноо-1
Сайн хүн болноо
Tuesday, July 19, 2011
Бөэжин шарсан нугас идсэн нь-2

Бөэжин шарсан нугас идсэн нь

Hard Rock Cafe Beijing

Манай далбаа ба Мао дарга
Ай хөөрхий Бөэжин нисвээ
Tuesday, May 17, 2011
Хүн гэж нээрээ янз янз байх юм доо (гайхшралын хөндийд)

Wednesday, May 11, 2011
Roger Waters-I

Monday, May 9, 2011
Roger Waters

Friday, May 6, 2011
Wednesday, January 26, 2011
Cash Machine
Тэгсэн чинь урд шөнө хоёр нөхөр, миний хийдэг юмыг хийж байна гэж зүүдлээд босоод ирлээ. Та нар намайг хайраар амьдарч байгаа болохоор тэр хоёр хүнийг хайр хийж (make love) байгаагаар надад зүүдлэгдсэн гэж бодоод сонирхол чинь соотойгоод ирэв үү? Болдог л хэрэг... Яагаад хоёр хүн нэг нь эрэгтэй нөгөөдөх нь эмэгтэй эсвэл хоюулаа эрэгтэй юмуу, үгүй бол хоюулаа эмэгтэй байж хайр хийж болдоггүй юм бэ??? Тэгээд ер нь хоёр хүн нийлж байж хийдэг юм гэхээр л та нарын толгойд нөгөөх л орж ирж байгаа даа, заваан зуснууд дандаа заваан заваан юм бодноо... тэгж яривал тэрнийг чинь ганцаараа, хоюулаа, гурвуулаа тэрнээс ч олуулаа хийж байхыг нэг ахын аймаар олон эгчтэй тоглосон киноноос үзэж л байлаа.
Миний хийдэг юмыг нас, хүйс, арьс, өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, тогтоосон тоо хамаарахгүй хүссэн хэн боловч хийж болдогоороо нэг онцлогтой. Бас тусгайлан бэлдсэн байр, орон сууц ч хэрэггүй. Орц морц, гудамж, хаана ч хамаагүй хийнэ. Үнэн задгай наацан.
За нээх олон юм шалчиганаад ч яахав. Тэгэхээр би юу хийдэг байсан бэ гэхээр Мөнгөдөх гэдэг сайхан тоглоомоор тоглодог байлаа. 1, 2, (эхний 2 зоосон мөнгө чапак гээд тоохгүй) 5, 10, 15, 20, 50, 1 төгрөгийн зоосыг давхарлаж тоогоор нь дээш харуулж өрж байгаад дээрээс нь чулуу, шаариг мэтийн бөөрөнхий хэлбэртэй, ойх магадлал ихтэй биет (донжуур)-ээр цохиод сүлдтэй талаар нь харуулвал тэр мөнгө миний ашиг болно. Гэрийхэнийхээ өгсөн талхны 1 төгрөг 40 мөнгөөр тоглоод алдаж ч байлаа, авч ч байлаа. Авдаг болохын тулд сайн донжууртай байх хэрэгтэй. Зарим нэг сайн донжуурыг үнэ хайрлахгүй авах нь зөв. Сайн донжууртай байхад орц, байр, гудамж, сургуульдаа хамгийн сайн тоглоомчин гэдэг нэртэй болно ш дээ.
Хэрвээ дэлгүүр явуулах бол хариулт задгай мөнгийг нь авах болзол заавал тулгаж бай. Дараа нь ёндооныхоо задгай мөнгөөр үзэлцээд олсон мөнгөөрөө “Бушхүүгийн үлгэр” “ХХ зууны далайн дээрэмчид” мэтийн канууг үздэг байлаа ш дээ. За бараг анхны казино шахуу юмуу даа хаашаа юм.
Нэг хэсэг тоглож олсон мөнгөө цуглуулаад байсан чинь бүүр 60 төгрөгтэй болж нтр. Дээрээс нь 15 төгрөг ааваасаа зээлээд 75-ын дугуй авч унаад би нээрээ бүүр багын шукатай амьтан байжээ. Тэгээд зээлсэн мөнгөө төлөх болсон чинь унжиж мунжаад хэсэг муриж үзээд. Хувааж өгч новшроод байгаа юм аа. Манай аав ч гэж аав. Зүгээр л 15 төгрөг өгчихгүй бас зээлүүлээд бас дээрээс нь хүү мүү ярьж мариад бас нээрээ...
Ээж овоо хоншоортой байсаан. Манийг мөнгө зээлүүлээч гэхээр татгалзахгүй, бас зарцуулалт, тооцоо мооцоо ч гэхгүй шууд өгнө ш дээ. Тийм ч учраас миний цэцэг бэлэглэсэн анхны хүүхэн болж байгаа юм даа. Үнэн азтай...
7-р ангид ороод үзэл бодолд мөнгөтэй л бол сайхан амьдарна гэсэн ойлголт улам бат бөх орж ирлээ. Нөгөө улаан номертой даргын хүүхэд байхгүй ээ бүүр муушигчидыг дагаад гэртээ тогтохоо больж эхэлсэн гэж байгаа. Өдөр хичээл тараад л 4 орцны Шижир атаманыд ороод тоглож байгаа хүмүүсийг хараад суучихна. Тоглоомчдын тамхийг нь асааж өгч 5-10 төгрөг олно. Хааяа нэг тоглож байгаа гарууд 00 орж хожсон мөнгөө сожих хооронд нь модыг нь барьж тоглоно. Нөгөө тоглоомын дон галзуурахад дөхөөд бүүр зүүд нойронд орж ч байх шиг. Шөнөжин ханан артай орос хөзөр зүүдлээд ийм модоор гарвал ингэж дараад тэгж татаад ёоо бичиж байснаа шууд сонин болж байна ...
Оюутан боллоо. Хойно очоод стипенд авахгүй 3-5 сар зөвхөн тоглож олсон мөнгөөрөө амьдраад болж байнаа. Гэтэл найгүй хорхойтой тоглоомчин болох нь байна шүү энэ хүү чинь гэсэн мессеж халх руу очоод, тэр мессеж авсан аав дараагийн онгоцоор хойноос ирж, үзэл суртал, хөдөлмөрийн бус орлого, шорон гяндан хэсэг ярьж байснаа, цаа буга, санта клаус 2-оос өөр хүнгүй Мурманск руу цөлдөг гэж байгаа. Тэнд нь надаас өөр Монгол байхгүй болохоор ямар тольтойгоо тоглолтой биш хэсэг сатаарав. Ном ч овоо үзлээ. Хорхой ч алга болж байх шиг...
Тоглоомын хорхой орос хүүхэнээр солигдож эхэллээ. Хүүхэн, бол хүүхэн. Монгол, орос, гятад, гэрмаан, аангил, бүгд адилхан. Аман дээрээ хайр, любовь, во ай ни, liebe & love, гэж байгаа ч гэсэн цаанаа л эдийн засгийн хувьд асар их хөнөөлтэй нь мэдэгдээд байнаа.
Маний өмнө бөөн толгойн өвчин тулгарч ирж нтр... номоо үзээд донгио царайлаад байх уу? Хүүхнүүдтэй зугаалаад байх уу?? Эсвэл мөнгө олох уу??? Гэхдээ мөнгө олох гэж ажил хийж өөрийгөө тамлуулах уу???? Өөртөө таатай байдлаар мөнгө олох уу????? Шийдвэр гаргах цаг ирдэг юм байнаа. Яаж шийдэж байна гэхээр номоо үзэж гавал болохгүй ч гэсэн юм мэддэг больё, эр юм болохоороо хүүхэнтэй зугаалья, мөнгө ольё гэхдээ хүн харахад ажил хийж байгаа юм шиг мөртлөө өөртөө таашаалтай байдлаар тэрнийгээ арвижуулья ...
Покер гэж нэг сайхан спорт байнаа. Бэлтгэл хийж байна гэж жин хасаж, нэмж янз бүр болохгүй. Гүйж харайхгүй. Сайхан тамхи татаж, жүүс ууж байгаад л тоглодог. Жүүс нээх уух хэрэггүй. Шээх гээд босох үед хөгийн юмнууд ширээн дээрээс мөнгө хусаад байдаг юм. 18-22 цаг тасралтгүй тоглож дуусаад 5000-ээс дээш дэвсгэртүүдийг хармаандаа чихэээд гарахад төрдөг тэр сайхан торгон мэдрэмж юутай таатай... алдсан ч сайхан байдаг юм аа инээд хүрээд, нээх жаргалтай гэж...даанч миний покерын карьерийг рулет гарч ирж таслан балартуулсан харамсаад баршгүй ээ.



