Monday, August 8, 2011

Пудвоолкны дэлгүүр



Хамтлагийн зурагтай пудвоолкны өвчтэй юм болохоороо хамгийн түрүүнд зардаг газрыг нь хайгаад хэсэг манаргалаа. Аз болоход миний орох хаалганы хажууд хэдэн гэрмаан зараад зогсож байнаа. Уг нь над мэтийн хүмүүст үнэгүй өгч болно доо. Гэтэл нарийндаа гатсан юмнууд чинь зарж дургүй хүргэдэг байна ш дээ. Одооо яаая гэхэв авч таарч байгаа юм чинь. Ядаж байхад мангар үнэтэй. Жирийн дэлгүүрт пудвоолкнууд 15-20 евро байхад мань хүний пудвоолк 30-40 гэж байгаам даа. Тэр ч гайгүй бүүр ном нь 80 гэж байсан. Сайн харах юм бол яг миний толгойны ар талд байгаа түлхүүрний оосорыг 12-оор зарж ч байх шиг. Канделариа гээд нэг айхтар авгай байдаг даа тээ? Тэрний уут шиг юм 20 гэж байхаар нь аваад хаясан гэж байгаа. Тэгсэн мөртлөө хайрлаад талх, малханд явахдаа барихгүй байгаа ш дээ. Өө тийн бас TRUST US (Trust нь та нарын бодож байгаа биш шүү) гээд нэг туг авсан юм байна. Пудвоолк бас дээр дурьдсан юмнуудаас бүгдээс авсан ш. Үнэн шукатай байна уу???

2 comments:

  1. Ahig haraad baisan chini "Amidrald tavtai moril" kinoni Tugsuugiin dyrd togloj bgaa jyjigchin Munkherdenetei mangar adilhan naasan...

    ReplyDelete
  2. mangar ch bish baixaa zygeer l adilxan baix

    ReplyDelete