Monday, August 8, 2011

Зарлалын самбар




Өмнөх блогт нэг анниномус гэдэг нөхөр намайг худлаа авч өгч байна гээд коммент үлдээжээ. Итгэх эсэх нь өөрийнх нь хэрэг боловч би энэ зургийг заавал харуулмаар санагдлаа. Гэхдээ та нар миний зургийг биш болж өгвөл тэр амаа аймаар том ангайж байгаа зургийг хараарай. Нөгөө Р.Уотерсын концертын зарлал гээд ойлгочих. Би угаасаа заваан санаатай юм чинь урд өдөр нь концерт тоглох газарт очиж хэр удаан явж очихоо шалгасан юм. Тэгж явахад зарлалын босоо цилиндер юман дээр энэ плакат байгаагүй, харин яг концерт үзэх гээд очсон чинь юу вээ нээрээ газар сайгүй наачихсан байлаа. Гэрмаан хүмүүс үнэн чанартай цавуугаар наадаг юм билээ. Хүний нүд хариулж байгаад хуулах гэсэн чинь салахгүй шараа болгож нтр. Тэгсэн гэрмаанууд яаж байна гэхээр плакатыг нь 20 евро-оор зардаг юм билээ. Нөгөөдүүл нь үнэн дуулгавартай наацан, мөнгөөрөө авч ч байх шиг. Мань мэт нь шууд хуулах ухааны юм бодоод харайж байх шиг. Даанч наалдан падыг гамгүй хэрэглэдэг юм билээ.

1 comment:

  1. Ah zuragaa oruulj sain hyn bolj bgaa yum bna

    ReplyDelete