
Дээр байгаа линкийг эхлээд дараад үзээрэй. Тэр нээрээ яагаад 3 сартай жирэмсэн байгаа юм бол??? Яагаад 2 юм уу эсвэл 4 сартай жирэмсэн биш байгаа юм бол??? Бүүр 5 юм уу 6 эсвэл 7 сартай жирэмсэн байсан бол гоё байхгүй юу? Яагаад гэвэл ердөө л 5 юм уу 6 эсвэл 7 сартай жирэмсэн байгаад гол утга нь оршино. Ер нь хэн гэдэг хүүхэн хэдэн сартай жирэмсэн байх нь тэр хүүхнийг жирэмсэн болгосон хүнд хамааралтай болохоос бусад хүмүүст тийм их чухал байдаг юм болов уу??? Эсвэл тэр жирэмсэн болсон хүүхэн өөрийгөө би одоогоор жирэмсэн боллоо, намайг энэ удаа жирэмслүүлж чадаагүй нь 9 сарын дараа эргээд нэг үзээрэй, дараагийн жирэмсэн болгох эзэн нь та ч байж болно гэж байгаа юм болов уу??? Уг нь байгалынхаа жамаар жирэмсэн болж байгаа эмэгтэй хүн нээх сонин биш байлтай юм. Тэрний оронд Гамбино жирэмсэн болжээ гэвэл лаг болно ш д. Гамбиног Бурам нэг шүргээд жирмэслүүлжээ гэж байвал хүн болгон уншаад зарим нь муу Гамбиног "хөөрхий амьтан, одоо хаагуураа төрнөө" гэж өрөвдөх ч юм уу. Эсвэл "тэр Бурам гэж адтай амьтан юмаа, Гамбинод бөмбөг хийчихэж" гээд гоё ш дээ... Ер нь хэн гээч хүүхэн хэдэн сартай жирэмсэн болсон тухай бүртгэж байдаг бие даасан яамны статустай байгууллагатай болмоор юм. Тэр яам нь өөрийн гэсэн вээбтэй. Тэгвэл би вээбийг нь уншаад "энэ хүүхэн ч найдваргүй боллоо, харин тэр хүүхэн найдвартай" гэж мэгээд суухгүй юу. Үгүй бол хүүхнүүд би тэрнээс жирэмсэн болмоор байнаа гээд вээб дээр нь саналаа бичээд тэрнийг нь уншаад очиж жирэмсэн болгоод л... энд тэндгүй баахан завгүй хүмүүстэй болно ш дээ.
Hulhiduulchihlaa
ReplyDelete