Sunday, November 13, 2011

Panchan




Эртээд нэг эргүү солонгосыг хулхидсан тухайгаа бичихээ тааг мартсан байна ш дээ. Сүүлийн үед огцом мартдаг болоод байгаа юм байна. Ямартаа л ажлынхаа нэг хүүхэнд цалин буухаар Морозко морожин авч өгнө гэж хэлэх гэж байгаад мартаад хадуурч давхиад бензин колонк авч өгнө гээд донгосож байхав дээ. Миний цалинд багтаад байдаг бензин колонк гэж хаа байхав дээ??? Бас нэг таньдаг баагий өөрийнхөө авгайг загнаад өгөөрэй гэж захиад, мөнгө хүртэл өгсөнийг нь мартаад баахан магтсан байгаа юм. Магтуулсан хүүхэн эргээд нөхөр дээрээ очоод өөрийгөө баахан магтуулсанаа яриад, нөгөө танил маань өгсөн мөнгөө буцааж нэхээд баларч байнаа. Би чамайг загнахаа мартаад магтцан байна гэлтэй биш тээ. Гэхдээ зав гарвал загнахаас, хүний мөнгө авчихаад загнахгүй байлтай биш бас авсан мөнгөө буцааж өгөлтэй биш. Тэр муу хүүхнийг нээрээ загнахын өмнө эхлээд удам судрыг сайн судлаад бас сайн үздэг хүнээр ирээдүйг нь үзүүлж, харуулж байгаад болсон, болох юмыг нь бүгдийг нь хамруулж загнах юм хуна. Тээр нөгөө хангүг саран хулхидсанаа бичих гэж байнаа бас мартаад загналт магналт болооод явж байна.

нэг таньдаг баагийн таньдаг солонгосоо надтай танилцуулна, гоё хоол хийгээд байж байгаарай гэхээр нь Солонгос бараа зардаг дэлгүүрээс баахан юм эхлээд авсын. Гэхдээ тэр дотор нь кимчинээс өөр мэддэг юм байгаагүй л дээ. Омлек, могой жараахай, хар, бор өнгийн үрэл за ер нь гачин гачин юм байсаан байсан. Тэгээд үхрийн мах шараад, будаа жигнээд хүлээж байсан чинь нөгөө со гар ирлээ. Хийсэн хоолоороо дайллаа. Нөгөө баагий чинь намайг анх удаа тогоо барьж байгааг мэдчихсэн юу яасан хоёр савхадсанаа таалагдаагүй юмуу яаав больчихлоо... Тэгснээ хажууд нь хүмүүс идээд байхаар яаж бас зүгээр суухав гэж бодох шиг болсоноо нөгөө солонгос бараанаас авсан кимчинээс нэг савхадсанаа Woow болоод явдгийн. Яав ийв юу болов??? гэж мэл гайхсан чинь ийм сайхан кимчиг ээж л хийдэг байсан, монголд ирээд хэдэн жил болоход дандаа гачин кимчи идэж байсан гээд хариугүй уйлах нь ээ. Тэгэнгүүт нь гэнэт онгирмоор болооод би наадахыг чинь хийсэн гээд шаачихдаг байгаа. Яаж хийсэн бэ гэхээр нь яахав дээ тээр жил Солонгост семинарт явж байхдаа гадаа нэг ажима хийж байхыг хараад сурчихсан гээд хэлчихсэн. ТВ-ээр харж байхад ажима нар кимчигээ гадаа хийгээд л байдаг ш дээ. Тэгдэг юм байх гээд хэлчихсэн ш д яадгийн... Тэгсэн чинь нөгөө со чинь дахиад байна уу гэж асуудаг юм даа. Ямар азаар би тэр кимчиг нь бүгдийг нь тавгалааад савыг нь гаргаад хаясан байсан юм бэ??? Хэрвээ тэгээгүй байсан бол дахиж гаргаж өгөх гэж байж хөргөгчөө нээгээд баригдахгүй юу. Би тэгэнгүүт нь нээх сүрхий царай гаргаад хөргөгчөө нээснээ "нээрээ дууссан юм байна, нээх иддэггүй болохоороо жаахан хийдэг" гэж мэгээд таарсан. Хэрвээ тэр хангүг надад кимчи хийж өгөөч гэх юм бол 3000-аар дэлгүүрээс аваад 5000-аар шахнаа. Шинэ бизнэсийн зам ингээд нээгдэж байгаа юм даа. Аз хүү байвал ёоз хүүгээр цохиноо гэж...

ӨӨ нээрээ мартадаг болсон толгойд ямар эм, мэм, кимчи мимчи сайн бэ, мартахаасаа өмнө асуухгүй бол мартаад хэдэн жил болох байх. За тэгээд хэллээ ч гэсэн нэг уншаад л дахиад мартчих байх доо.

1 comment:

  1. Инээдтэй юмаа, тэр кимчи ч яах вэ шарсан махнаас чинь л амсч үзсэн бол

    ReplyDelete