Sunday, November 13, 2011

Хайран 520 ...





Мөнгөө гээчихээд харамсаад байгаа юм бишээ, хэдэн үнэн тэнэг гаруудын өмнөөс харамсаад барахгүй байнааааааааа... Тэр хэдэн тэнэгийн дотор мэдээжийн хэрэг нэг хужаа, гурван орос (Иван Дурак) бас хоёр хаанахын ч юм бүү мэд тэнэг орсон байх юм. Монголоос уг нь намайг оруулж болох л доо яагаад гэхээр намайг нэг хүн дандаа Мангар гээд байдаг юм. Гэхдээ би нөгөө хэдэн тэнэгийг бодвол арай гайгүй юм болохоороо баахан эрчүүдтэй орохгүй л дээ...

Саяхан интэрнэт ухаад (ухаж болдог ч юм уу) сууж байсан чинь бүхэл бүтэн 6 эр хүнийг ангараг гариг руу нисгэх дасгал хийж байна гээд нэг саванд оруулаад 520 хоног, 17 сар хийгээд хаясан юм байна. Уг нь хэрэг хийчихээд 17 сараар таслагдсан хүмүүсийг оруулсан бол ялаа эдлэнгээ хажуугаар нь дасгал хийчихгүй юу. Гэтэл зүүв зүгээр явж байсан хүмүүсийг хийчихээд баахан горьдлого болгож байснаа "за за та нарыг нисгэх гэснээ болиод өөр хүмүүс нисгэх боллоо, үгүй бол та нараас 3 хүнийг нь явуулна нөгөө гурав нь үлд" гэвэл хахахахаха жинхэнэ хулхидуулсан юм болно ш дээ. Мань шиг амьтан бол аль хэдийн нисэж ирээд баатар болоод баахан одон медаль, генерал цол, улсын хангамж, тусгай хамгаалалт, алдар нэр гээд баахан сэрүүн зүүдэлж байгаад нисгэхээ болилоо гэж дуулвал шууд амиа хорлоноо. 520 хоногт чинь цагаан сар, шинэ жил, наадам, төрсөн өдөр мөдөр хэд хэдэн удаа болоод өнгөрнө ш дээ. За тэгээд санхүүгийн тусламж хичнээн ч удаа үзүүлж болно бас санхүүгийн тусламж нас харгалзахгүй эгч нараас хэдэн ч удаа авч болно. Архи, пиав лав хэдэн авдрыг ууж болох байлаа... Нээрээ хайран 520 хоног тэдний өмнөөс үнэн харамсаж байнаа. За тэгээд дасгалаа хийгээд нөгөө хиймэл пуужин дотроо сууж байхад авгай мавгай нь хүн юм болохоороо бас амьтан хүнтэй юу яаамаар болж л таараа... аягүй бол санхүүгээр тусалж бариад адиггүйтсэн л байгаав Нөхөр нь хөөрхий амьтан сансарын баатар маатар боллоо гээд сууж байдаг эхнэр нь хахахаха бодсон чинь инээд хүрээд болдоггүй ээ. Би лав муу Бурамтай чатлаж байгаад уур хүрэхээр ID, утасны дугаар мугаарыг нь дэлээтлээд, 3 хоногийн дараа нөгөөдөхөө үгүйлээд тэсэхгүй дахиж сэргээж сүйд болдог. Гэтэл мань 6 гар хахахаха гэр орныхонтойгоо хязгаарлагдмал цагаар интэрнээтээр харьцдаг байсан гэнээ. Хөөрхий амьтад. Сансарт нисгэвэл бас дахиад 520 хоног болно. Тэнгэр муудлаа гээд 520 биш 600 хоног болвол ёоооёоо бодохоор өрөвдөөд, инээд хүрээд байх юмаа. Ер нь ийм урт хугацаагаар нэг юманд явах бол гэр бүлээ цуцлуулчихвал амар ш дээ. Эргээд ирэхэд сууя гэсэн хүүхэн хар түмээрээ байна. Ёстой тэр түмэн хүүхэн дундаас шилж байгаад сууна... За ингээд балайраад эхэллэээ хөөрхий. Эсвэл хамт нисэж байгаа залуусаасаа гайгүй царайлагтай нь дотно харьцаа болж нтр хихихихихи ингээд балайраад байх юмаа болилоо...





No comments:

Post a Comment