Sunday, November 20, 2011

Хий үзэгдэл харав

Сүүлийн үед гэнэт хий үзэгдэлтэй тааралдах боллоо. Counter Strike тоглох болсоноос хойш хаа сайгүй араас хөөгөөд, булан мулан болгоомжтой сууж гарахгүй бол тас буудуулах гээд байх шиг болж. Эртээд бас нэг хий үзэгдэл гарч ирсэнээ намайг бөөрний чинь чулууг аваад оронд нь эрдэнийн чулуу суулгаж өгье гэж байсан. Лаг баян наацан. Бас нэг хий үзэгдэл надад 150,000,000 хэд болсон бэ? үгээр бол зуун тавин мянган доллараар хийл хөгжим зарна гэж зовоогоод. Би тэрнийг нь тоглож чаддаг бол бас яхав гэхсэн. Браьсан бол эвдэх нь гарцаагүй юм надад тийм их үнээр зарна гэдэ бол үнэндээ мангар л байхгү юу. Хуучин хий юм үздэг байхдаа миний юу юу хардаг байсаныг миний блог амтархан уншигчид бүгд санаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч давтан хэлье гэж бодож байна. Эхэн үедээ Тетрис тоглоом 1 биш 5 эгнээгээр хар хурдаараа унадаг байснаа сүүлдээ нэг рулетнээс 3-5 бөмбөг зэрэг харвадаг байсан. За ер нь удахгүй галзуурах юм байлгүй...

2 comments: