Sunday, November 6, 2011

Миний ажил






Шинэ 7 хоног эхэлжээ. Хэрвээ өнөөдөр градустай юм амсахгүй л бол энэ 7 хоног тэр чигээрээ уухгүй байх. Хэрвээ амсах л юм бол тэр чигээрээ гударсан юм болно гэж бодсоор түрүүний 7 хоногийг эхэлдэг юм байна. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногийн эхний өдөр амсаагүйгээр барахгүй хамт архи уух гэсэн хүнтэй гадаа бараг зодоон хийж уулгүй 7 хоног боллоо. Уг нь ууя гэсэн саналыг 1000% дэмжээд, 2 гараа дээш нь өргөдөг хүн нээрээ юу болов??? Нэгнийгээ сайн явахад атаархдаг муухай юмнууд бас байх юмаа. Архи гэдэг юмыг бараг мартаад 7 хоног болох гэж байхад яаааг 7 хоногийн сүүлийн өдөр, орой унтахын өмнө ажил хэрэгч санал тавьдаг нээрээ...

Мартсанаас мал мэнд үү гэгчээр нөгөө Last Christmas дууны клип дээр дуусных нь өмссөн байдаг шиг дээлтэй болсон ш дээ. гэхдээ цасны бандгар гутал олоогүй. Гэхдээ ороолтыг нь олсон юм байна. даанч зүүгээд явахаар хөөрөөд байх юм.

Манайхан нээрээ гусах юм таарвал юу ч байсан хамаагүй гусах юмаа... Эртээд нэг сэтгүүл уншаад гэвтэж байгаад хана дагаж ургадаг тасалгааны цэцэг гэр оронд байвал өвчин зовлон дууддаг гэж байхыг хараад гэртээ байсан нэг тийм цэцэгийг орцондоо гаргаад цонхон дээр тавичихаад эргэж ороод усалдаг хүн болох гээд эргээд гартал гялс алга болсон байгаа юм даа... Ердөө л варены шилэнд ус хийх хооронд ш дээ. Тэгэхээр манай орцонд өндөр мэргэжсэн кааяа байна, тэр кааяатай танилцах юмсан. Сайн кааяа таньдаг хүн байвал хэлээрэй, танилцаад мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа...

No comments:

Post a Comment