
Өчигдөр л ёлк боллоо гээд байсан чинь тэрнээс супер юм болох гэж байна. Төрсөн өдөр мөдөр гэсэн локал шинж чанартай юм биш интехнейшнл агуулгатай асар том юм болох гээд байна. Манай нөгөө Болороо Бөэжин явах гэж байна. 6 сараар таслагдсан гэсэн үү 6 сар сууна гэв үү гальт нэг сар мартай юм хэлсэн. Сайн мэдэхгүй болохоор инээд хүрээд байх юм аа ядаж байхад. Гэтэл нөгөө налчий Баатар алс газар явж алт цуглуулна гэсэн тэр чигээрээ алга болсон. Хааяа сураг сонсохоор Фижи байна уу Соломоны арлын далбаатай усан онгоц дээр усан цэрэг хийж байгаа гэж дуулдах юм. Тэгж байж халимны хоол болох вий дээ. Дэмийрч явж байгаад эм сармагчинг хүүхэн гээд балрах вий. Нөгөө Зоригоо гадаадад эх орон нэгтэндээ тусалдаг хүн болох гээд дэлгүүр дагуулж орчихоод эр хүнд таарах размер байхгүй гээд эмэгтэй өмд өмсүүлж байна гэсэн. Алгаа хампаан Эрхүүгийн зах дээр элэг нэгтнүүдээ нэг хэсэг овоо хулхидсаан. одоо лам болоод нүглээ наманчилж байна гээд явж байна гэсэн. Сураг сонсоход хэд хэдэн хүүхэнг ариутгаж байна гэж байгаад янз бүр болоод авсан байсан. Хүн хэлэх яахав... Тэр жил зад наргиад сэрсэн чинь нэг хар авгайн өвөрт сэрж нтр... хэлийг нь ойлгох юм биш... ай лаав маав гээд байсан. За тэхээр нэг иймэрхүү болчимгүй юмнаас л хол байгаарай гэж Болороодоо захия. захих яахав гол юмаа дараа захинаа. Гөөнгийг нь өгнөө...
No comments:
Post a Comment