Monday, October 31, 2011

Ёолк




Нэг мэдсэн чинь ёолк болох гэж байна ш дээ. Ямрав дээ? Хэдэн жилийн өмнө ашгүй баяр болох нь ууж алдана даа гээд хоног тоолон хүлээдэг байсан чинь энэ жил мууд нтр орохгүй нээх гачин байх чинь. Уг нь ёолк болхын өмнө өмсөх гонжоомоо бэлддэг байсан бол энэ жил Жорж Майклын дуун дээр гардаг шиг нээх гоё өнгөтэй ноосон цамцаар гангарнаа. Гол нь цасны памбагар гуталтай байвал бүүр лаг. Бас зах нь хагас эргэдэг урт пээлник өмснө. Өмсөнө өмсөнө гээд байдаг гэтэл өмсөх пээлник, ноосон цамц, памбагар цасны гутал нь хаа байнаа? Хаа байнаа ч гэх шиг хаа нэг газар байж л байгаа. гол нь тэрнийг авах мөнгө нь хаа байна??? 12 сарын 25 хүртэл хэсэг лааз, шил, усны сав цуглуулж болох юм байна. Бас төмөр, зэс гээд дэл сул гэвтэж байгаа юм таарвал хусаад байхад болох байлгүй дээ. Бас хэрэглээгээ жаахан хязгаарлахад учир бий. Өдөрт нэг хайрцаг алтан навч татахаа болиод газар унсан модны навч түүж нунтаглаад татахад бас хэдэн цаас цааш нь хийх боломж байна. Сая амралтаар 2 хоног унтсан чинь нуруу муруйсан байх юм. Ер нь өвддөггүй хүн чинь баярлаад ч байх шиг гэж балайтвал нээрээ балай юм болно шүү.

No comments:

Post a Comment