
Ай ку гэж нэг айхтар юм байнаа. эртээд дэлгүүр хэсээд ангайгаад явж байсан чинь нэг эрээн цоохор юм харагдлаа. худалдагчаас нь энэ чинь юу юм гэсэн чинь ай ку хөгжүүлдэг гэдэг байгаа. мань тэгэнгүүт ай ку гэж нэг юм байна. байх байхдаа бүүр хөгжүүлдэг юм байна гэж бодоод ямаршуухан юм байдгийг нь мэдэх гээд чамд хөгжүүлсэн ай ку байна уу гэцэн чинь бүүр ай кугүй нтрээ дуудуулаад аймаар юм болсон. күй нээрээ надад тэр нь байсан бол юу гээд л хүнээс асуугаад загнуулаад байхав дээ. тэгсэн мөртлөө тэр нарийн худалдагч хөгжүүлдэг юмыг нь зарж байж ядахдаа хөгжиж сүйд болоогүй ай ку ч байгаам даа. тэгээд энэ тухай ажлынхаа залууд хэлсэн чинь миний харсан юмыг анхан шатны ай ку хөгжүүлдэг гэдэг юм байна. тэгэхээр тэр ай ку гэдэг юм хэд хэдэн шаттай, зэрэг зиндаатай гачин юм байнаа. мань шиг зав гарвал пиав, сээгэсээс өөр юм боддоггүй хүнд тэр ай ку нь байдаггүй юм шиг байна. Олон улсын ай кугүйчуудын холбоо гэж байвал монголын нийт ай кугүйчүүдийн эрх ашгийг хамгаалаад хэсэг байж байгаад УИХ-д ай кугүйчуудийн төлөөлөл болж сууна гэвэл ямарав??? зурагтаар гарах бол юм мэддэг хүн шиг сууж дүр гаргахгүй дүнкүү царайлаад амар ш дээ. ер нь эцэг эхээс өгсөн нэрээ хүртэл айкугүйжав гэж солиулдаг ч юм уу даа. та нар миний хэлэх гээд байгаа гол санааг ойж байна уу??? ай ку сайн бол ажил хийлгэх гээд байдаг юм. харин ай ку бага гэвэл хүнд зарагдахгүй гоё байхгүй юу
Тас дундуур нь гээч Уба. Гоё гоё.
ReplyDelete