Thursday, October 13, 2011

Аравдугаар сарын синдром




Хорвоо дэлхийд Ерөтөнцийн эзэний хүү төрсөнөөс хойш яг 2011 жил болоод бас ч үгүй 10 сар гараад 14 хоног болжээ. Гэтэл би өнгөрсөн сараас хойш муу блогтоо юм бичээгүй байдаг байна ш дээ. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрвөө гэхээр 1 сарын турш өдөр өнжөөд уугаад байлаа. Сүүлдээ нойрондоо дийлдээд энд тэнд явж байхдаа унтчих гээд байдаг болсон байна. Ямартаа автобусанд ороод шууд суудал хайж эхэлж байгаа юм чинь. Өглөө эрт суудал элбэг харин орой суудал пиг дүүрэн. гачин гачин царайны юмнууд сандал эзлээд лаглайгаад сууж байхыг нь харахаар уур хүрээд барьж яваа юмаараа ороолгомоор санагдаад байдаг гэж байгаа. Өчигдөр тэгсэн чинь яав? 4-р ангийн бололтой нэг охин автобусанд ороод сул гарсан суудал болгон дээр бусдаас түрүүлж очиж суугаад яг зурам шиг санагдаж нтр үү. За тэр ч яахав. Би иргэн хүнийхээ хувьд мөнгөө төлөөд нийтийн тээврээр үйлчлүүлж байхад огт мөнгөө өгөөгүй байж сандал дээр нь ялхайчихаад хөөрхий тэр муу кондуктор авгайг газар доор ортол нь загнаж байгааг харлаа. Та нар намайг хэнийх нь талд орсон гэж бодож байна??? Би хэнийх нь ч талд ороогүй. Зүгээр л манай монголчууд хаа явсан газраа нэгнийхээ дээр гарах гээд үзэлцэж байдгийн нэг хэлбэр гэж бодоод өшөө их хэрэлдээсэй гэж бодож байгаад 2 буудал илүү явсан байгаа юм даа. Автобусанд суухдаа олон юм боддог гэж байгаа. Хамгийн эхлээд гэнэт газар хага үсрээд манай автобус битгий уначихаасай, хэрэв газар хага үсэрвэл жолооч залуу тэр дор нь тоормоз гишгээд хаалгаа нээж чадах болов уу? За хаалгаа гялс нээдэг юмаа гэхэд би год харайгаад гарч чадах уу гэх мэтийн юм бодож байснаа Путин дахиад ОХУ ерөнхийлөгч болохгүй бол амиа хорлох уу? ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жакоб Зума 4 эхнэрийнхээ нэрийг хооронд нь хольж дуудаж балраад авгай нартаа загнуулдаг болов уу? Францын ерөнхийлөгч Жак Ширак шүүхээс ялгүй гараасай хөөрхий минь, АНУ хуучин ерөнхийлөгч Билл Клинтон Моникаг яг хэдэн удаа ямар байрлалаас яасан бол нтр гээд дандаа томчуудын тухай бодно ш дээ. Ерөнхийлөгч боддог гэдэг чинь цаагуураа намайг хэзээ ч юм бэ Ерөнхийлөгч болж магадгүй гэсэн нигууртай. Хэрвээ кипок холбооны ерөнхийлөгч баавар шиг ямар нэг юмны ерөнхийлөгч болвол бүх ерөнхийлөгч нарын хийсэн хийж байгаа ирээдүйд хийх, хийж магадгүй болох бүтэхгүй бүхнийг заавал хийж үзнээ. Нөгөө хүшгордог хүний тухай бисэнгүй. Бичүүлмээр бол заавал ерөнхийлөгч болоод дээр нь нэг бүтэхгүй юм хийгээрэй. Тэгвэл би бичнээ. УИХ-ийн гишүүн шиг амлая...

No comments:

Post a Comment