Tuesday, December 27, 2011

№ 5 хэрхэн №3 болсон нь


Хорвоо ертөнц эргэдэгээрээ эргэсээр удахгүй 2012 оны 12 сарын 21 өдөр болж дэлхийн сүйрэл болоход жил ч хүрэхгүй хугацаа болжээ. Тэрнээс өмнө амжаад №5-ийг №3 болголоо. Эхлээд №5 гэж хэн бэ гэдэг тухай хэлье байз. №5 гэдэг чинь нэг сайхан амьтан байдаг юм. Тэрний яг дээд талд нь Топ Оюунгэрэл, Одгэрэл гээд УИХ сонгоод өдөр бүр ТВ-ээр хараад сууж баймаар улс байнаа. Тэр 2-ийн дээр болохоор Синди хоёрдахь нэрийг нь мартсан байна. Гэхдээ тураалын төвийн Цэнд хэн ч билээ нөгөө зурагтаар "Синди гээд мөөмөө түкийлгэдэг" хүүхэн биш. АНУ хүүхэн нь, яагаав нөгөө уруул дээрээ мэнгэтэй хүүхэн. Тэгээд дараа нь би нээх арьсны өнгө ялгаварладаггүй хүн болох гээд Наоми Кээмбэл гэж хүүхнийг оруулаад байгаа. Гэтэл тэр Наоми Кээмбэл чинь зарцаа зодоод баахан дүрсгүйтсэн юм байна л даа. Уг нь дээр үед л дээ би саяхан мэдсэн юм. Тэгэнгүүт нь би хүн зоддог тэр хүүхнийг шууд байрыг нь доош нь унагаад хаяж байгаа юм. Харин саяхан манай нөгөө топ Оюунгэрэлийг ямар ч гэлээ нэг хөөрхөн хүүхэн ордог тэмцээнд юугаар нь ч юм бэ бас голсон гэнээ. Би ч угаасаа тэрийг сонсонгуутаа олны жишгийг дагаад бас өөрийнхөө эхний 5 хүүхнээс голоод хаятал манай нөгөө №5 шууд дээшээ шатгүй өгсөөд №3 болж байгаа юм даа. Үнэн азтай. Энэ завшааныг тохиолдуулаад би Дархан уул аймгийн орон нутгийн ТВ-ээр энэ тухай гаргадаг юм уу гээд бодоод л байгаа. Улсын тв-ээр гаргах гэхээр эфирын цаг гэнэ үү бас нэг юмных нь цаг нь дууссан гээд миараад байнаа.
Саяхан би 89 үсэгтэй нэг айхтар үг сураад. Тэгээд тэр үгийг хэлэхээр үхсэн амьтан амилдаг болохыг мэдлээ. Хүчит шонхор зах дээр явж байгаад санаандгүй нөгөө үгээ хэлсэн чинь эвдэж амжаагүй байсан үхэр, хонь, адууны махнууд амь орж давхилдаад лайтай юм болсон. Гай болоод амьтан гэхэд бэрх юмнуудыг буцааж унагаах шидэт үгээ мартаад баларлаа. Тэгсэн чинь нэг Чека авгай намайг шидэт үг хэлсэнийг мэдчихээд махны ченжүүдэд зааж өгөөд. Нөгөө хэд нь намайг шидэт үгээ хэлэхгүй бол ална мална гээд. Би урдаас нь ал ал намайг алвал энэ гачин юмнууд чинь энэ чигээрээ үлдээд та нар л хохь нь болно гэж хэлээд. Тэгээд Онцгой байдлын газрын Бэртлээтээр гэртээ хүргүүж шидэт үгнийхээ ерөндөг үгийг хэлж нөгөө айхтаруудыг дарлаа ш дээ.

No comments:

Post a Comment