
Ёлк ч болох нь байна ш дээ. Энэ жилийн ёлкоор ноднингийнхоос бага ёолноо. Ноднин яасан гэхээр 14 хоног амрахдаа яг 10 хоногт нь уусан байдаг шүү. 10 хоног уухаар чинь бас 10 хоног дагаад ёолсон юм болж байгаа юм. Харин одоо тэгж гэнэдэхгүйгээр ердоо л 12 сарын 31 өдөр 2 хундага, 1 сарын 1 өдөр 5 хундага татна гэж бодож байна. Гэхдээ цагаа болохоор юу ч болоо билээ тээ. Би урьдынх шигээ нэг амсаа л бол одоо болноо гээд зогсдоггүй яааааааг хэвээрээ байгаа. Одоо яаая гэхэв. Нээрээ засаг утас гэдэг юмтай болсон ш дээ. Тэр нь яадаг эд вэ гэхээр ажлын газраас мөнгийг нь төлдөг утас байгаа юм. Олон хүнтэй газар нэг дугаараасаа нөгөө дугаар руугаа залгаад босож мосоод л бөөн агаарын наймаа ярьж мариад л сүр үзүүлэхэд сайхан гэж. Нэг удаа худлаа утсаараа чухал царайлаад ид какарч байсан чинь жинхэнээсээ дуугарч балрах шахсан. Ямартаа л миний утас ярьж байхад дуугардаг болчихож гэж гайхаж майхсан дүр үзүүлж нтр. Аз болоход хажууд байсан согтуу гар наад утсанд чинь давхар дуудлага орж ирлээ гэж аминд орж уу. Сүүлийн үед унтаж байхдаа айхтар тамшаалдаг болсон байна. Тамшаалж байгаагаа өөрөө мэдээд байна ш дээ. Урд нь унтаж байхдаа хурхираад сэрдэг байлаа. Тэрний өмнө хар дарж зүүдлээд сэрдэг байсийн. Бүүр тэрний өмнө өлгийндөө шээгээд сэрдэг байлаа. Одоо нас ахих тусам өөр юу юу болохоор сэрдэг болох юм бол бүүү мэд. Би энэ №5-ийг яах вэ??? онгоцноос хоол аваад ирээрэй гэсэн чинь "bid saya ezneseer irsen xool gej 2 pirojki 1 ananastai talx baijuu, teriig daxij avj yaxiin shal ineedtei" гэж байгаа юм даа. Өгье гэвэл юу ч байсан аваад ирж болно доо. намайг энд хоол унд тамшаалах мамшаалах гэж байхад нөгөө муу Кимчи билүү Ким Чен Ир нас барсан байна ш дээ. Хөөрхий зайлуул. Яг манай нөгөө талийгаач шиг 69 хүрээд өнгөрсөн байгаа юм даа. Би 69 хүрээд нас барсан хүмүүсийг бүгдийг нь өрөвдөөд байдаг юм. Яагаад гэхээр өөрөө 1969 онд төрсөн болохоороо. 1969 онд дэлхийд гачин том нээлт болсон гэсэн ш дээ. Ямар гэж үү??? Секасын 69 байрлалыг нээсэн гэсэн. Тэгэхээр миний төрсөн он мундаг байгаа биз дээ ч гэх шиг хахахахахахахаха
No comments:
Post a Comment