Tuesday, July 19, 2011

Бөэжин шарсан нугас идсэн нь


Угын ухаан жаахан мулгуу, дээрээс нь ховдог нь дэндсэн амьтан болохоор Бөэжинд буусан цагаас эхлээд шарсан нугас идмээр санагдаад болохоо байлаа. Тэр нь газар сайгүй байдаг ч юм шиг эсвэл бүүр огт байдаггүй ч юм шиг болохоор нь интэрнэтээс бусад газраар явж өөрийн биеэрээ хайж гарлаа. Манай хотод хаа сайгүй хуушуур, буузны гуанз байдаг шиг юм бодоод захны нэг гуанзанд ортол пүү пай үнэр танар гэж нийтийн жорлон шиг юманд ордог байна ш дээ. Арай л ухаан тавьчихалгүй гараад ганцхан ангайгаад залгичихмаар жижигхэн бургэр хийдэг МакДоналдс орж, 5 бургэр, 6 дэгдээхэйн жигүүр хамж идэж мөстэй кола 2 аяга ууж хэсэг гол ороод цааш явлаа. МакДоналдсын бургэр гэж үнэн хариугүй хоол байнаа. 3 унгаад л гэдэс хоов хоосон шалчийгаад унаж байгаам даа. За тэгээд яваад л байлаа яваад л байлаа явж явж байгаад нэг харсан чинь "Peking Roast Duck" хоолон гэр гэсэн хаяг таардгийн. Мань үхтлээ баярлан хариалгаад орсон чинь нэг айхтар үнэртэй амтай хужаа нэг юм яриад байнаа. Мэддэг бүх нанхиад хэлээ хамж байгаад " Во зунгуо буждуо, мэ ёо, тэмбүү доо" гэсэн чинь ойлгох шиг болсон. Ойлгох ойлгохдоо тэр хужаа " харахад адилхан хужаа юм байж яаж маяглаад байгаа хужаа вэ?" гэж бодсоор ойлгосон байхаа. Одоо гол юмандаа орий. Нэг жижигхэн хүүхэн бас хальт англиш, орос хэлээр яриад надад гадаад хэлний мэдлэгээ гайхуулан алдангуутаа менюгээ өглөө. Аз болоход меню нь зурагтай болохоор идэх хоолныхоо зургийг заадаг хүн болох гэсэн чинь хариу нь үгүй жаахан нугасаар 500 төрлийн хоол хийдэг гэнээ. Күй бүүр гайхуулчихийн байх чинь вэ (үргэлжлэл буй)

No comments: