Wednesday, July 27, 2011

Мюнхен хотын тухай...

Бөэжингийн нисэх буудалд онгоц нисэхээс яг 15 минутын өмнө давхиж очоод дотуур нь бараг 50 км/ц хурдтай ниссээр байгаад арай хийж суулаа. Энэ тухай тусдаа бичнээ. Яг л кино гэсэн үг. За тэр ч яахав... Онгоцонд хажууд сууж байсан гэрман залуугаас танай хотын нэрийг англи хэлээр бичдэг шиг Мюник гэх үү эсвэл манай хэл дээр уншдаг шиг Мюнхен гэх үү гэсэн чинь Гэрман хэл Монгол хэлтэй хачин адилхан болж таардаг юм байна. Яаж байна гэхээр тэд нар ч бид нар ч адилхан МЮНХЕН гэдэг болж таарлаа. Буудлаас гараад тааралдсан болгонтойгоо монголоор ярьвал яадаг бол гэх ухааны юм бодонгуутаа хажуудах гэрмааныгаа хөөе хампаанаа гэсэн чинь урдаас нүдээ бүлтийлгээд хараад уналаа. Энэ туршилтыг хийж үзээгүй бол олон хүний дэргэд балрах байхгүй юу. Миний явсан газар болгонд ууж, идсэн, инээж наргисан хүмүүс байлаа. Тасартлаа согтоод гудамжиндаа яахаа алдсан нь ч байх юм. Тэрнээс гадна манай хотын гудамжаас нарийхан зам дээр тэр олон машин тэргүүд нь түгжрэхгүй байгаа нь их таалагдлаа. Гарцан дээр ногоон гэрлээр зам хөндлөн гарч байхад гэнэт гарч ирээд дайрчих гээд давхидаг жолооч байдаггүй юм билээ. Түүнээс гадна улаан гэрэл асаж байхад зам дээр машингүй ч байсан хүлээгээд зогсоод байдаг гэж байгаа. Би эхлээд машин харагдахгүй байхаар нь зам гарсан чинь нөгөө талд зогсож байсан гэрмаан хүн намайг яаааг "сайхан мал явж байна даа" гэсэн харцаар харж байгаам даа. Би ч бас хааяа гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа хүнийг харахаараа "хөдөө нутагтаа хонь, ямаан сүргээ хариулж байгаа малчин л ийм байдаг байх" гэж боддог. Шөнө унтахгүй юмаа гэрмаан хүмүүс. Шуугилдаад л юугаа ч ярьдаг юм бүү мэд. Пиаваа ч уух шиг болноо харин ч. Маниус бол ууж байгаа биш уухыг оролдож байгаам билээ. Тэд хэдийг ч уусан хэрэлдэхгүй, зодолдохгүй бас агсан тавьдаггүй юм шиг байсан. Гэртээ бол тавьж л байгаа л даа. Гадаа харин агсрахгүй байсан. Казино ч харин 5 алхаад байх шиг байнаа. Ороход паспорт нэхэхээс өөр бэрхшээлгүй. Эхэлж 1 казинод ороод блак жак тоглоод 30 евро алдаад хажууд нь орж тоглоод 80 хожингуутаа бөөн баяр. (үргэлжлэл буй)

No comments:

Post a Comment