Онгоцноос буулаа хөөрхий. Бөэжинд байдаг өвөр монголчууд шиг өвөр гэрман байхгүй болохоор намайг хэн ч манай буудалд буу гэж шахсан ч үгүй. Ядаж байхад өглөө хар үүрээр 5 цагт буусан юм чинь байсан нэг өвөр гэрман нь унтаж байсан байлгүй. Нэг онгоцоор ирсэн хятадуудыг гэрманууд харин ч нэг шалгах шиг болж байнаа. Англиш хэлтэй ганц хужаа хүүхэн л өөрийгөө ямар ч юмны дарга гэнэв нэг юм яриад л паспорт шалгаж байгаа хүмүүсийг нь тойрч гүйгээд байнаа. Тэгсэн тэр онгоцоор тэр хятадуудаас гадна 4-5 япончууд явж байсаныг ямар ч проблемгүй тамгаа тас тас хийтэл дараад оруулчихлаа. Тэгэнгүүт нь мань ард нь гараад зогсолгүй яахав. Тэгсэн харин намайгаа бас нэг гятад гэж бодсон уу яасан хаана буухав? яах гэж ирсийн гэх юм шалгаагаад уналаа. Би яахав дээ концерт үзэх гэж ирлээ, тэгээд шууд ниснэ. Нутагт удахгүй наадам болно, уясан морио уралдуулна, шинэ торгон дээлээ өмсөөд стадион тойрч хуушуураа идээд араас нь айраг ууна. Тэгээд гүйлгэнэ аз болвол яахав шингээнэ гэх ухааны юм ярьсан чинь цэв цэнхэр нүдтэй гэрман хүүхэн штампаа дарлаа. С банн гэж үнэн хөгийн унаа байнаа. Хүмүүс нь билет аваад байхаар надаа нэгийг гээд авчихлаа. Тэр с банн гэдэг нь уг нь богоон юмаа. Гэхдээ үүдэн дээр нь проводник гэж хүн алга. Зүгээр л ногоон гэрэлтэй кноп дээр эрхий хуруугаа дарангуут хаалга нь нээгэдж байх жишээний. Билет авсан юм чинь нэг бүдүүн гэрман авгай юм уу эсвэл нэг туранхай өвөө хүрч ирээд билэт шалгах юм бодсон чинь хэн ч шалгадаггүй байгаа. Хайран 10 евро ч гэж бодох шиг. За тэгээд л давхиад байлаа. Явж байсан чинь гэнэт зогсонгуутаа хов хоосон богоонд чанга яригчаар гэрман хэлээр" за одоо тийм буудал дээр ирлээ. Баруун талдаа багзаалтай учраас зүүн талын хаалга нээгдэхгүй. Дараагийн буудал тэр" гэж байнаа янз нь. 3 буудал хэртэй явж байтал нэг их амаараа дүүрэн маниадан шүд яралзуулсан эр ороод ирлээ. Тэгснээ миний хажууд ирээд суухаар нь дээрэмчин байх нь, дайны үед олсон маниадаараа шүд хийлгээд тэгээд одоо намайг дээрэмдэх нь гэсэн бодол тарихнд харван орж ирлээ. Тэгсэн чинь нөгөө баагий чинь намайг нээх эелдэгээр хаанаас явна вэ гэж байна. Би урдаас нь Made in Mongolia гэх ухааны юм хэлсэн чинь Уаау тийм үү гэх шиг болов. Би яаж зүгээр байхав дээ өөрөө гэрман уу гэж асуутал Булгаар ухааны юм хэллээ. Тэгэхээр нь багадаа үзэж байсан "Километр бүрт" киноны Сергейгийн жинхэнэ нэрийг хэлээд дээрээс нь тэдний хаан нь байсан Тодор Живков гуайн нэрийг хэлсэн чинь манийг үнэн ухаантай олон хүн таньдаг хүн байна гэж бодох шиг болсон. Тэгснээ нөгөө баагий чинь насаараа энд амьдарч байна. Одоо ажилтай гээд буугаад явчихлаа. Явж явж байтал миний буудал болоод ирлээ. Энэ буудал дээрээс хонох зочид буудлаа олно доо гэсээр буулаа... Энэ зураг дээр байгаа ордонг Мариен Платз гэдэг юм билээ. Өглөө бүүр эрт энэ ордоны хажууд очвол Турк мурк, филипин милипин, витнам митнам гэсэн хачин царайтай юмнууд цэвэрлэгээ хийгээд зогсож байдаг юм билээ. Харин өдөр болохоор шар толгойтой, цэнхэр нүдтэй ориг германууд нь пиав уугаад дуугаа дуулаад сосискоо шарж идээд байдаг гэж байгаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment