Sunday, March 22, 2026
Нэргүй тууж-10
Шалгалтанд ирж магадгүй бодлогуудаа шөнөжин бодож хоносон Гэрэлмаа, үүр цайхтай зэрэгцэн толгойгоо сэргээх санаатай гарчээ. Байраа тойрон алхаж байтал Шүрээ эгчийн хүү өөдөөс иржээ. Гэрэлмаа тэр хүүтэй таарах бүртээ өөрийх нь шар үс нь бостол тавгүйтдэг гэнэ. Явж байсан зүгээ өөрчлөн алхан орц руугаа иртэл нүүрээ угаагүй, нүд нь нуухтсан мөнөөх хүү сахиад зогсож байжээ. Гэрэлмаа түүнийг үл хараач болон өнгөрөх гэтэл нөгөө хүү:
- Хичээсэн зүтгэл чинь үргүй өнгөрч, бэлдсэн үйлэндээ унах болтугай гэчихээд яваад өгчээ.
Гэрэлмаа гэртээ ороод ээждээ хэлтэл арцаар ариулаад явуулсан ч шалгалтандаа унажээ.
Гэтэл өнгөрсөн зун ангийнхаа охинтой явж байтал Шүрээ эгчийн хүүхэд тааралдтал:
- Хөгшин хонины насгүй болсон эмгэн чинь хөггүй хөгжим шиг хээр хаягдаасай гэчихээд хамт явсан хүүхэд рүү нь нулимжээ.
Удалгүй тэр хүүхдийн эмээг өөд болоход хүний хөлөөс хол хээр хөдөөлүүлсэн нь нөгөө хүүгийн хэлсэнтэй таарчээ.
Ердөө хэдхэн хоногийн өмнө дахиад таартал:
- Алсад байдаг алаг нүдтний амь нь тасрахгүй удна даа удна гэчихээд гэртээ оржээ.
Гэрэлмаа энэ бүхнийг ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьж дуусаад дахин нэг тамхи авч асаав.
- Гэрийхэнд нь хэлье гэхээр ямар ч баримтгүй, үлгэрийн юм ярих болчихоод байх юм. Чи нэг таарвал яриад үзээрэй гэлээ.
Гэрэлмаа манайд хөгжим сонсож байгаад гарав.
Хэдхэн жилийн дараа Москвагийн их сургуульд сурдаг Гэрэлмаагийн эгч төгсөх жилээ галзуурч хэдэн жил энэ хавиар ганцаараа ярьж явсаар өнгөрч билээ хөөрхий.
Subscribe to:
Post Comments (Atom)



No comments:
Post a Comment