
Та нар намайг ам шүд арзайсан хүний зурагтай мөртлөө Brain Johnson гээд бичсэн зураг тавьсан болохоор нь нөгөө Гамбино чинь тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв, одоо л AC/DC-ээ ярьж эхлэх нь гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу. дахиад бас тэснээ. Энд нэг юмыг бүр ярихгүй бол бүр ам загатнаад болдоггүй ээ. Хэдэн сарын өмнө найзуудтайгаа зад дискоддог байхгүй юу. Маний дискодох ч гэж юу байхав зүгээр дэл сул пиав миав хүнээс илүү уучих санаатай өлөв долов гээд явж байлаа л даа. Бас болохгүй нөгөө гар чинь мэддэг хэдэн Англиш хэлээрээ тэнд бүжиглэмээр болж байгаа гадаад гаруудтай юм ярьцан тууж яваа юм биш үү. Өө тэгсэн чинь нэг гар учир зүггүй юу уухав юу уухав гээд байхын. Гашуун нясуун юманд хар багын дуртай юм чинь шууд л энэнээс 2-ыг, тэрнээс 3-ыг, түүнээс 2- үүнээс 4-ийг гээд л хэлсэн чинь чи хэдүүлээ явж байгаан гэж байна. Тэгэнгүүт маний мансуурч байсан толгой матигнатал ажилаад олон дахин босож авахгүй амар байдаг юм аа гэсэн юм хэлээд захисан юмаа аваад суудал олж суулаа. Нөгөө гадаад гар бас овоо халсан байгаа юм шиг байгаан. Бид 2 авсан юмнуудаа тэр дор нь цохиод орхилоо. Би халж байна гэж жигтэйхэн нөгөө гар ч намайг ойлгосон бололтой дахиад л баахан юм аваад ширээ дүүрлээ. Энэ муу гаж донтон, бэлгийн цөөнх нутагтаа хөл хөших эрхгүй болоод гэнэн монголчуудыг архины мөнгөөр панаалдаж гомо болгох гэж байгаа юм байна гэсэн бодол миний согтуу толгойд харван орж ирлээ. Тэгэнгүүт өөртөө тавих хяналтаа өндөржүүлээд эхэллээ. Тэгж байснаа би бултлаа. Бултаад хамт ирсэн гарууд дээрээ очоод гуйваад, хөл дээрээ тогтож чадахгүй байсан чинь хүмүүс өө Гамбино ёстой сайхан бүжиглэж байна гээд аймаар юм болж байнаа. Нэг иймэрхүү байдалтай явж байсан чинь нөгөө дайлдаг гар чинь над дээр хүрээд ирлээ. Би, за муу гаж донтонтой үзвэл ч үзий гэх ухааны юм бодоод (гараараа үзэлчих шүү) зогсож байсан чинь мань хампаан харин чамтай хамт явж байгаа энэ хүүхнийг чинь би таалмаар байна гэдэг байгаа. Өө дотор ёстой бензинтэй торхонд шүдэнз зурсан юм шиг болж байгаа юм чинь. Намайг хаашаа юм хүүхэн зардаг баагий (маркшейдер Баагий биш шүү) гэж бодсийн муу тээ. Тэгэнгүүт би нөгөө хамт явж байсан хүүхэн дээрээ очоод "Цусаа цэвэр байлга" гэж хэлээд далд орлоо.
Ямар аймаарийн ...
ReplyDeletehahaha... hamgiin suuld ni puhahaha gej teserleeshdee...
ReplyDelete