
Уншигч авхай та энэ олон үсэгнүүд юу гэж байгаа бол гэдгийг мэдэх гээд хорхой чинь гозолжоз байгаа бол наашаа анхаарлаа хандуулна уу. Энэ бол миний шинээр үүгсэн бий болгож байгаа залуучуудын бие даасан байгууллагын нэрийг товчилсон байгаа юм. ХХ зууны Монголын түүхээс харж байхад улс төрийн бүх хүчнүүд өөрийн гэсэн залуучуудын байгууллагатай байсан бөгөөд хамгийн анхных нь мэдээжийн хэрэг МАХН-ын дэргэдэх МХЗЭ буюу би гишүүнд нь элсээд жил бололгүй хөөгдөж сард 15 мөнгөний татвар төлөх аюулаас мултарч байж билээ. Эвлэлээс хөөгдөөд буцаад пионерийн гишүүн болох юм байх гэсэн чинь буцааж авдаггүй юм билээ. Уг нь бас эргээд ямар нэг байгууллагад элсчих санаатай Пионерийн баясгалант тангараг гэдэг юмыг цээжилэх гээд овоо сууж байсан юмсан. Тэгсэн чинь 1990 он гараад МХЗЭ ч байхгүй Пионер ч байхгүй хэдэн жил болох шиг болсон ш дээ. Харин хэдэн жилийн өмнөөс МАСЗХ гэлүү мөнгө иддэг хэсэг залуус гараад ирсэн гэсэн. Мөнгө уухгүй ш дээ зүгээр л барьж сууж байгаад л халбага сэрээдэд унадаг юм байхаа. Тэгсэн чинь тэр мөнгө иддэг залуусыг намнах гээд бас нэг нам нь дэргэдээ залуусын байгууллагатай болсон гэнээ. За тэр бусдын явдал ч яахав... Харин миний байгуулах гэж байгаа МОНГОЛЫН АЛДСАНЫГ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭХ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО нь бол үнэн хийтэй гаруудыг нэг дор цуглуулахаас үйл ажиллагааныхаа бүртгэлийг эхлүүлнэ гэж байгаа. Манай холбоо ямар нэг намд харьяагдахгүй бөгөөд Үндэсний Ардчилсан Марксист Социалист үзэл баримтлалыг чиглэлээ болгон дэмжих болно. Манай байгууллага нь Мао-ийн улаан хамгаалагчид, Монголын Бошгыг хамгаалах залуучуудын эвлэл зэрэг бурууд маш хурцаар шүүмжлэлтэй ханддаг байгууллагуудын залгамж халаа болох ариун зорилготой билээ. Түүнчлэн үндэсний уламжлалт ёс заншлыг үргэлжлүүлэн хадгалахын тулд гар хүндрүүлэх явдлыг сэргээн, парлиаметат засаглалыг татан буулгаж одоо байгаа болон огцорсон бүх гишүүдийг буруугүй байсан ч гэсэн залхаан цээрлүүлэх болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд цэмбэний үйлдвэр байгуулж хүмүүсийн нас хүйсийг харгалзахгүй цуглуулан ажиллуулж, бүх иргэдийн хөрөнгийг хураан, Иди Амин, Муамар Каддафи, Аугусто Пиночет, Эво Моралис, Уго Чааваас нараар лекц уншуулан аливаа өөрт таалагдаагүй зүйлсийг хийрхсэн залуусын хүчээр даруулж байх болно. Энэ байгууллагын хүндэт гишүүнээр сая огцорсон экс Ерөнхийлөгчөө залаад араас нь бизнетворк сайтын зарим нэг гишүүдийн саналыг харгалзахгүй элсүүлж авна. За за шал аймаар хар дарсан зүүд шиг юм бичивээ хөөрхий...
No comments:
Post a Comment