Monday, September 7, 2009

Хариугүй юм байж бас хайр ярих гээд байгаа юм даа.



Би нээрээ ардын болон зохиолын дуу сонсохоороо заавал нэг гачин юм олж мэдээд байдаг донгио товарищ байгаа юм. Сая нэг ардын дуу сонслоо. Энэ дуун дээр нэг саваагүй гар хийх юм аа олж ядаад янжуур аваад асаагаад зуугаад эхэлжээ. Зуух зуухдаа Marlboro, Parliament, Kent зуулгүй нэг муу Алтан навчис, Цагаан шонхор хавьцаа юм зуусан юм шиг байгаа юм. Яаж мэдэж байна вэ гэхээр утаа нь янзын муухай үнэртэй санагдаад дотор нь муухайраад холилдоод явсан юм уу даа. За тэгээд нөгөө гарыг чинь толгой нь эргээд бөөлжис цутгасан тухайгаа дуулах нь гэтэл янаг сэтгэл хэвээрээ бол яаж ийж байгаад хүн амьтны завсраар уулзая муулзая гэнээ. Нэг янжуур олигтойхон татаж чадахгүй байж бас хүүхэн найрах юм болоод байгаа юм даа. Цааш нь нөгөө хампаан чинь тамхи татаж чадахгүй байж бас архи уух гээд ч байх шиг. Юу гэжийн гэхээр алимаар нэрсэн архийг нь болбол амтыг нь аваад согтож байна гэнэ шүү. Алимаар архи нэрсэн гэхээр алимны дарс болоод явчихаж байгаа юм. Би бол хэзээ ч алимны дарс уухгүй ээ. Согтох ч үгүй шал худлаа жаахан халааж байснаа эргээд эрүүл болох юм чинь. Харин алимны дарс авах мөнгөн дээрээ жаахан мөнгө нэмж байгаад Хараа мараа, Ерөө мөрөө авсан нь дээр байхгүй юу тээ? За тэгээд согтонгуутаа нөгөө гарыг чинь хүн амьтанд агсан тавиад унасан тухайгаа дуулах нь гэтэл харин жаахан 100 татаж аваад хүүхэн эргүүлэх гэсэн гар болоод явжийнаа. Дараагийн бадаг болохоор алимны дарс ууж согтоод, хүүхэн эргүүлээд хаширсан гарыг бас нэг таарсан таар шуудай нь үзэмний дарс ууя гэсэн юм уу даа. Харин нөгөө гар чинь алимны дарс ууж согтоод нөгөө хүүхнийхээ хажууд өмд хамдандаа шээж паактлаад хаширчихаад үзэмний дарс авч ирсэн хампаандаа аймаар учирлаж байна гэнээ. Үзмээр нэрсэн архины үнэрийг аваад согтож байна гэнээ. Архины үнэр аваад согтоод байдаг бол амар байгаа биз? Мөнгөөрөө архи авч шатахгүй, зүгээр л баранд ороод надаа жаахан архи энд хийж өгөөч гэж пенцелины шилний ёроолд дусаалгаж аваад ч юм уу эсвэл архи ууж байгаа гарууд дээр очоод шил авна шил авна гэж хэд хашиграад бараадад суунгуут гарууд уусан архиныхаа шилийг өгөөд л тэрнийг мань хүн тасартлаа үнэрлээд какрах юм биш үү. Архи авалгүй хэмнэсэн мөнгөөрөө ТҮЦ-ээс баахан гоё гоё юмнууд аваад лайтай ш дээ...

1 comment:

  1. ха ха ха Уба та нөгөөхөө манай үеэл дүүгээс аваарай. Дүүд байгаа шүү. Миний дугаар уруу ярьж байгаад за. Баярлалаа

    ReplyDelete