
Өчигдөр энэ зурган дээр байгаа үхрийн нурууны махыг идлээ. Тэгсэн чинь англи хэлээр ярьж хэлд ордог орны хүмүүс үхрийн нуруу гэхгүй Т боон гэдэг юм байна. Маниус ястай махыг усанд хийж буцалгаад, шөл гаргаад махыг нь төмс мөмстэй иддэг бол энэ гадныхан чинь шууд бараг задгай гал дээр шардаг юм байна. Зүй нь бодоод байхнээ цагаан сар маягийн юм болдог юм уу хаашаа иин. Идээд л пиав миав, вино мино уугаад л, холливуудын баян айлын амьдрал үзүүлдэг кино шиг юм боллоо. Би тэгсэн чинь яахав мах хараад л мангас шиг дайраад л пиав, вино 2-т вибратор барьчихсан юм шиг чичрээд аймаар юм болжийноо. Ойрдоо гашуун нясуун юм амсаагүй болоод халж байна гэж хурдан байнааа. Нээрээ Гамбино гэдэг гар дандаа л уусан идсэнээ ярих юм өлсөж үхсэн хүний сүнс юм бол уу гээд гайхаж майхах хэрэггүй. Хампаан нь бас тэгж байгаад 70 гаруй хүмүүсийг төлөөлж сонгогдсон гишүүн хүн байхгүй юу. Юуны чинь УИХ-ийн гишүүн. Тэнд чинь дандаа иддэг уудаг, гэхдээ жаахан тэнэг гарууд сонгогддог байхгүй юу. Би ч гэсэн идэж уудаг л даа. Гэхдээ тэр 76-ийн хамгийн гайгүй тэнэгээс нь арай дээр өөрийн гэсэн ухаантай байхгүй юу. Жишээ нь би дэлхийн дулаарал, 1000-ны замын хэвтээ тэнхлэгийг нь тэр чигээр нь явуулаад дэлхий тойрсон зам барих болон босоо тэнхлэгийг нь босгоод байвал хаана хүрч зогсох вэ, эх газрын төвд цунами болвол яаж бултах вэ, нэг өглөө босоод хартал нар байхгүй бол хэнтэй эхэлж заргалдах вэ? Хэрэв Путин юм уу Медведев хоёр надад 10 авдар архи өгвөл би Японы эзэн хааныг найрч байгаад Курилын арлыг нь аваад өгч чадах болов уу гээд л глобал шинжтэй аягүй олон олон юм боддог байхгүй юу. Тэгэхэд тэр муу 76-д бол ийм юм бодох тархи байхгүй ш дээ. Өө нэг мэдсэн чинь мултраад юуны гишүүн бэ гэдгээ хэлэхээ мартах гэж байна ш дээ. Товчилбол лаг харагдана. ҮХЦХ гэж байгаа юм. Юм мэддэг болох гэсэн гар бол Үндсэн хуулийн цэцийн хороо гэж хэлмээр байгаа биз? Гэхдээ энэ бол тэр үндсэн хууль муультай огт хамаагүй ҮХЦХ гэж байгаа. Тодруулах юм бол Үндэсний Хоолны цэсийн хороо юм. Тэр хороонд надтай адилхан хэдэн гарууд гишүүн нь гээд байдаг юм. Нөгөөдүүл чинь сард нэг хуралдаад лагаа. Хурлаараа сард хүмүүсийг ямар хоол идэх тухай шийднэ. Үнэн чухал байгаа биз??? Хүмүүсийн ходоодтой нь тулж ажиллах нь байна ш дээ. За нэг иймэрхүү юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй юм баахан солиороод унаваа гэж.
Ubaa dandaa buuz tsuiwan herchees oruul gehdee nogoogui shuu kkkkkkkkkkkkkk
ReplyDelete