Өглөө бүрийг эртлэн босоод чам руу тэмүүлдэг. Биднийг холбох гүүр болсон чатандаа “Ээ бурхан минь энийг зохиосон тэр алдартанд өдөр бүр талархая” гэж гараа өргөж байгаад орилох надад маш таатай санагддаг. Мэйл бичих гэдэг бол миний хийдэг ажлаас илүү хүндтэй ажил. Яагаад? Хайртдаа үг үсэг бүрийг чамбай нь аргагүй сэтгэлээсээ бичдэг болохоор. Тийм ээ. Би чамдаа хайртай. Чи минь хайрлахгүй байхын аргагүй хүн шүү дээ. Өөрийн гэсэн имижтэй, өргөн мэдлэгтэй, хэлний тал дээр би ярихгүй ээ мундаг байх ажил нь ч тийм хойно. Сэтгэл сайтай, өрөвч, рокер, хамгийн гол нь мэдрэмж сайтай. Намайг маш сайн мэдэрдэг. Юу хэлэх гэж байгааг, ямар сэтгэлийн эмоцоор хандаж байгааг хүртэл мэдэрдэг торгон мэдрэмжтэй. Чинийхээ зургийг гаргаж харах болгондоо энэ хүний дотор юу нуугдаж байгаа бол гэж өөрөөсөө асуух нь элбэг. .... Гарыг чинь барьж мэдрэхийг маш их хүсдэг. Чиний энх амгалан байх дүрийг чинь би харах дуртай. “Чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлгэлэдэг, Чи минь байгаа болхоор амьдрал минь гэрэл гэгээтэй” ... дуу явж байна. Хайр гэж хэзээ ч дуусдаггүй сайхан мэдрэмж. Энэ мэдрэмжээр чамайгаа хайрлаж сэтгэлийн жаргал эдэлж байгаа би чинь азтай хүн.
Subscribe to:
Post Comments (Atom)
пээ манай нөхөр надыг ингэж бичдэг ч болоосой. уг нь яг л би байхымдааа хммм...
ReplyDeleteТасарчжээ Уба.
ReplyDelete...Yu ch helehevdee...
ReplyDeleteДэмий юм мултарсан байна уу Цэнгэл ээ???
ReplyDelete