
Өглөө босоод ирсэн чинь гэнэт хулгайч болмоор санагдлаа. Зүгээр нэг хоёр юм хусчихаад нуугдаад байдаггүй, ёстой жинхэнэ ориг хулгайч болмоор санагдаж байна шүү бүр. Гэхдээ юуны хулгайч болох вэ байз??? Хармааны хулгайч болдог юм бил үү? Даанч хуруу богинохон ядахад удаан хөдөлгөөнтэй болохоор зузаан түрийвчнүүдийг хүний энгэрийн халаас эсвэл цүнхнээс хусах гээд чадахгүй баригдаад балрах байх. Тэгвэл дэлбээчин болдог юм уу? Уг нь түлхүүр мүлхүүр тааруулах эрдэмд багаасаа шамдсан бол энэ салбарт амжилт олох магадлал өндөр байж болох юм л даа. Тэгсэн бол айлын орон сууц, албан газрын конторт оронгуутаа хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй нүдэндээ харагдсан юмнуудыг юу ч үлдээхгүй хусаад амьтны хараал ч мөн их идэх байх даа. Дараа нь дэлбэлсэн газраа очоод эргүүтэж байгааг харах гэж яваад баригдаж энэ тэр лайтай тээ??? Үгүй бол малын хулгайч болвол дээр ч юм шиг. Даанч морь унаад хол явах гэхээр салтаа саамаар өвдөөд ч юм уу эсвэл мориноосоо унаж бэртээд юун хулгай хийх гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд, гэмтлийн цагдаа нь яаж байгаад бэртсэн бэ? гэсэн чинь тэндээс хэдэн адуу /адуу байхдаа ч яахав дээ, аймаар дээгүүр санаатай/ тууж байгаад мориноосоо унаад гээд л баларч ёстой дэмий юм болох юм байна. Машины хулгайд хүчээ үзвэл болохгүй юм алга. Гэхдээ бүтнээр нь хусаад махалдаг том гарын хулгайч болох уу эсвэл шилийг нь хагалж онгойлгон ороод хөгжим мөгжим туудаг, дугуй, толийг нь мулталдаг жижиг гар болох уу гэсэн хоёр сонголт тулгарч байна шүү.
Нээрээ хулгайн тухай ярьсан чинь Хулгайчийн тухай хийсэн кинонд ая хулгай хийгээд дуу болгосон байсан ш дээ. Юу яриад солиороод байгаа юм бэ гэж үү??? Хулгайч нь ичихгүй байгаа юм чинь би юунд нь ичих билээ. "Уулын Төмөр" гээд нэг кануу байдаг ш дээ тээ? Тэр киноны дууных нь аяыг мань том Жагаа Пинк-Флоидын Obsecured by Clouds гэдэг цомгийнх нь When you're in гэдэг дуунаас нь илүү ч үгүй дутуу ч үгүй тууцан байгаа юм даа. Тэгсэн мөртлөө UBS Music сувгаар лаг царайлчихсан: Би энэ киноны хөгжмийг зохиож, дууг нь дуулцан муулцан гээд байгаа бас. Дуулахыг нь ч мэдэхгүй юм байна, харин үнэхээр тэр дууг бол муулцан л юм билээ. Бодоод байсан чинь цоо шинэ төрлийн хулгай л зохиохгүй юм бол уламжлалт хулгайн салбарт байр сууриа олж томрох боломж бол бүрэн хаалттай юм байна д даа. Уг нь сайхан хулгай хийж баригдангуутаа МҮТВ-ийн Цагдаагийн дуудлага нэвтрүүлгээр Сайнжаргал гэдэг нэртэй дандаа муухай юм ярьж байдаг хүний хажууд сууж байгаад гарвал бас л лаг ш дээ. Нээрээ тэр нэвтрүүлгийг хөтөлдөг хүүхэн хөөрхөн шүү. Юниформ морм нь зохицон гэж тасархай. Сайнжаргалаар хийсэн хэргээ хэлүүлж байхаар, тэр хүүхэнд хэрхэн хулгай хийсэн тухай ярилцлага өгвөл хэсэгтэй л кайфтай ш дээ. Би нээрээ дандаа од болох тухай бодож байх юм аа. Хулгай хийсэн ч гэсэн од хулгайч болох тухай мөрөөдөөд ч байх шиг.
Эзэнтэй юм хулгайлах юм бол эрж хайж, цагдаа магдаад хэлээд баригдаж балрах болохоор эзэнгүй л юм хуссан нь дээр юм байна. Хаана эзэнгүй юм байна вэ гэхээр сансарт л байна. Бишээ хэн 12, 15 хорооллыг хэлсийн. Жинхэнэ сансар огторгуйг ярьж байхад чинь. Тэндээс нэг дэмий тэнэж яваа гариг мариг, од мод, эвдэрхий пуужин муужин, эвдрээгүй байсан ч хамаагүй хусаад эзэнд нь олж өгсөн хүн болж аваачиж өгөөд бөөн мөнгө зөнгө тоорт моорт аваад какрах л боломж нүдэнд харагдаж байх чинь. Нөгөө муу Harrier-тээ далавч залгаад хар хурдаар ньөндөр уулан дээрээс давхивал гэнэт сансарт ниснэ байх шүү. Буугаад ирэнгүүт Элбэгээ ерөнхийлөгч баатар болгож ёо ёо ёо юу вэ нөгөө хулгайч болох гэсэн хампаан чинь шууд Гүрээ ах шиг сансарчин болох нь байна. За за ингэсгээд зогсохгүй бол баахан гарууд машиндаа далавч залгаад Богд уулан дээрээс сансарт ниссэн юм болох нь, мөн үү???
Чамайг зүрх сэтгэлийн хулгайч болох юм болов уу гэж чинь эхнээс нь хараад л байлаа тэгсэн чинь тэнээд шал өөр юм яриад алга болдог гэнээ. Гэхдээ үнэн ч фэн чинь болохоор чамайг ямар ч үед дэмжинээ. Уянгаас
ReplyDeleteТа өнөөдөр оюуны хулгай хийчихгүй юу даа. Амархан ш дээ ха ха ха ха.Сансар уруу хулгай хийвэл намайг дагуулж яваарай. Би нарыг хулгайлж Обама-д зарна ха ха ха.
ReplyDeleteShiliin sain ers shig tee...
ReplyDeleteZee... Eriin hiimori sergesen shiliin Bogd sonsoj bai
Ed havaa gaihuulsan halhyn sain ers duulj bai...
Harsanaa husahgui, hajuudahaa hutgalahgui, hayaagaa hadrahgui, Halh 4, shavi 5 d haa ch duraaraa tenedeg /sansart bish gej baigaa biz!!!/ Halhyn sain ersiig nerleyee ....
Tooroi bandi, Togos Chultem, Tsartsaa Namjil, Tsahiur Tumur, Hagarhai Gombo, Halzan Tsengel, Don Gambino, Dogolon Turuu ...