
За, өнгөрсөн долоо хоног нь 7 хоногтой байснаараа маш их ач холбогдолтой долоо хоног болж тун их ач холбогдолтойгоороо ач холбогдолтой байлаа. Харин шинээр эхэлж буй энэ 7 хоног хэд хоногтой байхыг одоогоор хэлэх боломжгүй байгаа нь тун харамсалтай байна. Юу боллоо ч гэсэн сүүлийн 6 жил хүлээгдэж буй хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах магадлал өндөр байгаа гэдгийг Энхтайваны хонхны дэргэдэх мэргэчид, зурхайчид, үзмэрчид санал нэгтэй хэлж байна. Бодвол тэдний хэн нэг нь өөрийнхөө хүнийг Саарал ордонд шургуулсан эсвэл эвлэрсэн билүү хамтарсан билүү засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг намуудын байранд оруулсанаас зайлахгүй. Буддын шашны сүм хийдүүдэд Гэрээний юм, хөрөнгө оруулалтын даллага зэрэг номуудыг сүсэгтнүүд өргөнөөр уншуулж байхад, Ертөнцийн эзэн Есүс Христийн цуглаанууд, Мормон, Католикууд Шинэ, Хуучин гэрээнийхээ хажуугаар хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн шинэ бүлэгтэй Библийн судар шинээр гарган итгэгчиддээ тараасан гэж сонсогдлоо. Харин Мусульман шашны мечетүүдэд шинээр нээгдэх ил, далд уурхайнуудад ажиллах боловсон хүчнүүдийг адислах эрхийг олж авахын тулд Ариун Меккагаас хамгийн алдартай Молла залж ирүүлсэн байгааг дуулгахгүй орхиж болохгүй. Өвдөж, ядарч эмчлүүлж ирсэн Ерөнхий сайдынхаа гэгээн дүрийг ард түмэн харж, энэхүү гэрээнээс сунтагийн адис хүртэн амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг нэн хүсэмжлэн ханцуйдаа залбирч байгаа дүр зургийг хот хөдөөгүй харж болох бөгөөд харин хотын зүүн дүүргийн иргэд өөрсдийнх нь залбиралыг шатсан байрны нурангид өртүүзэй хэмээн сэтгэл тавгүйтэж байгаа тухай манай явуулын сурвалжлагч сансарын холбооны иридиум утасныхаа батарейг харамлалгүй хэлэх нь сонсогдлоо. 9 жилийн турш цэнхэр дэлгэцээр өдөр болгон гардаг байсан угалзан хамартай хүний мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хөрөнгө оруулалтын гэрээний талаар сөрөг агууллагатай мэдээллийг улиг болтол ярьж байгаа ч цэнхэр дэлгэц ширтэгчидийн дунд явуулсан судалгаагаар дийлэнх нь дээр хүний мэдлийн ТВ-ээр Боролдойн цаг үзэхэд таатай бөгөөд нойргүйдэлд орсон хүмүүс шөнийн цагаар гардаг уран сайхны киног талархан үздэг гэсэн байна. За үүнийг улгасан энэ долоо хоногт улс даяар хэдэн шинэ хүүхэд төрөх хийгээд хичнээн хүн өөрийн зардлаар бурханы оронд очих тухай тус тусын таамагийг хэлцсүй гэсээр төгсгөл болгоё.
P.S. Тааврын хариуг 976-11-12345678987654321 утсаар гадаадаас авах ба дотоодоос 987654321234567879 утсаар хүлээн авах болно.
7 honogtoi bgaa ni yamaidaa. tegehgyi bol bid nar shig ajiltai hymyys ajlin araas bosj nuruugaa teniilgeh zav oldohgyu bh ni ih bolno.dashramd durdhad bi uuriin hyselteer urtiin amraltaa avsan.za ter geree ene ter ni erhem gishyyd hicheel ni ehleed shureeniihee ard suugaad irheer mangar batsaanuudiin dyrd heseg ev havgyi togloj bgaad terhyy gereegee konopoo bish zyyn garaa urguj batlah l bh. Niigmiin diilinh mass enehyy gereend tegtlee anhaarlaa handuulj uchriig ni olj bgaa gedegt bi ergelzej bna. Hodoodoo hooloor hemjij bgaa enehyy niigemd yunii hamaa bh ve gej bodoh ni bitgii hel yun yamar geree meree gej medeh ch ygyi.Enehyy taavriin hariug heleh geed utas tsohitol tanii zalgasan dugaar lombardand bna gej bhiin.
ReplyDeleteЁстой утсаа ломбарданд тавьж үзээгүй юм байна. Нэг харсан чинь манийгаа бэлэн мөнгөний хомсдолд ордог амьтан болгосон байх чинь. Болж байгаа юм уу ???
ReplyDeletexexexe ene zygeer l xoshin xariult l bna sh dee
ReplyDeletelambardand tavisan utas xezee ch xariu xeldeggyi l bxgyi yu.aja aja amjilt
Ene gereenees unen setgel zurhneesee zalhaj baina. 15-20 duudlaga utsaar ireed, haa ch yum be, hezee ch yum be taniltssan uursdiiguu business man gej hundetgedeg humuusiin toond bailgah durtai bulgiin toond baidag hen neg ni l baih ... Geree chini ... geed l ...
ReplyDeleteGeree bitgii batlagdaasai !!! Allah tenger mini.
Аллах тэнгэр биднийг ивээж өнөөдөр гэрээ батлагдсангүй. Гэхдээ ирэх 7 хоногт батлах юм шиг байна гэнэ. Нэгэнт ирэх долоо хоног гэж ярьж байгаа болохоор энэ долоо хоног, долоон хоногтой долоо хоног болох нь ээ.
ReplyDelete