Thursday, September 24, 2009

Зуг@@, цэнгэл /халзан биш/ хөөсөн 7 хоног



За 7 хоног баахан зугаа, цэнгэл хөөцөлдлөө. Цэнгэл гэж бичингүүтээ мань Цэнгэлийг андуурах байх гэж бодлоо. Манай хүн ч бас гайгүй андуурдаг юм билээ. Уянга гэнгүүт Уянгааг юм байна гээд л... За энэ ч яахав. Сая 7 хоног улсын нийслэл Улаанбаатар хотод амарлаа. Онгоцноос буунгуутаа шууд English Inn гэдэг уушын газарт орлоо. Финланд Стейк идэж, Чингэс уув. Ер нь 7 хоногийн дотор тэнд 3 удаа, Kudamm, Arte, Strings-д тус тус 1 удаа орлоо. Хамгийн марзан нь Стрингс байв. Эхлээд нэг Итали баагийтай Энглиш иннд баахан пиво уулаа. Бас дээрээс нь 50 грамм архитай гэж байгаа. Тэгсэн чинь мань Уугий, Баагий, Чээгий 3 ороод ирдэг юм байна. Хажуугийн ширээнд "Боолын гэрээ" киноны Хоогий бас нэг хөөрхөн хүүхэнтэй сууцан энэ тэр. Тэгээд л 5-уулаа болоод сууж байсан чинь Уугий гэнэт танцлах юм ярьдаг юм байна. Уугий чинь тэгж байгаад Баагий Чээгий хоёртоо атаман юм болохоор үг дуугүй яв гэж байгаа юм чинь. Тэгээд л 2 таксинд хуваагдаж суулаа. Би ч яахав Уугий, Итали гар 2-той сууваа. Таксины жолооч нь нэг хүүхэн байнаа. Замаа харахгүй над руу таг гөлрөөстэй машинаа жолоодоод байх юм. Би бас хүн юм болохоороо санаа зовоод: Би аймаар харагдаж байна уу гэж асуусан чинь үгүй ээ харин ч дажгүй залуу байна гэнээ. Уугий хажуугаас нь бас: Чамайг бол хараад л баймаар байдаг ш дээ гэж хэлж байна ш дээ. Лаг тээ??? Нөгөө таксины жолооч намайг харсан чигээрээ явсаар байгаад Стрингс орлоо. Уг нь сэргэлэн таксины жолооч байсан бол миний утасны дугаарыг авах байсан байхгүй юу, даанч тэр жаахан хулчгар жолооч байж таараад гуйгаагүй. Буулаа, орлоо тэгсэн чинь хэдэн Филлипин гарууд тайзан дээрээс авч өгч байнаа. Поп дуу дуулаад л хөдөөний бололтой махлаг 2 хүүхэн аянд нь бүжиглэх, маршаар алхах хоёрын хооронд хөдөлгөөн хийгээд л байсан. Биднийг дөнгөж суудлаа эзлэнгүүт зөөгч залуу юу юу уух уу гэж байна. Би тэгэнгүүт нь АРХИ ууяааа гэлээ. Тэр дор нь аваад ирж байгаа юм чинь. 1 шил архийг 5-уулаа дор нь хунилаа. Тэгсэн чинь нөгөө хамтлаг завсарлаад оронд нь техно хөгжим явж байнаа. Хамтлагийг тайзнаас буунгуут нь тосож очоод AC/DC, Deep Purple, Led Zeppellin, PInk Floyd тоглох уу гэсэн чинь ганцхан Pink Floyd -ийн дууг тоглоно гэнээ. Хэзээ гэсэн чинь 20 минутын дараа гэлээ. түрүүний авсан архи дууссан болохоор дахиад олон босохгүй амар гээд 0,75 бас 1 шил архи авлаа. Жаахан байж байсан чинь нөгөө гарууд чинь орж ирээд Another Brick in the Wall II part-ийг яг адилхан авдаг байна ш дээ. ӨӨ би бүр гайхцан нааж байгаа юм чинь... Нөгөөдүүл чинь бас 15 минут хэртэй тоглож байснаа буугаад ирэнгүүт нь далдагнаж очоод How much I owe you гэсэн чинь миний урдаас гайхаж хараад байнаа. 0,75 арх и авсан хамт байсан гарууд айгаад байх шиг байсан болохоор би нөгөө хамтлагийн гаруудыг би та нарыг архиар дайлмаар байна болжийн уу гэсэн чинь нөгөөдүүл чинь аймаар дуртай байнаа. Нэг, нэг татангуутаа бид нар амарч орж ирээд танай ширээнийхэнд зориулж Eagles тоглож өгнөө гэхээр нь come on гэлээ. Гарууд начигнаад л байноо. Би овоо халж байна. тэгсэн чинь гэнэт балардаг байна ш дээ. Нөгөө Итали баагий чинь архи даахгүй тас явцан. Би Монгол, Орос ард түмнийг тасрахаараа яадгийн сайн мэддэг, бас АНУ, Канад, Дани, ӨАБНУ-ын иргэдийн тасралтыг бага сага гадарладаг боловч Итали ах дүү нарыг мэдэхгүй Баян Сату 1904 залгаж асуух шахлаа. Тэгсэн чинь харин мань Итали манай Уугыд симпати үзүүлж салхинд гарий гэдэг байна ш дээ. Би нөгөө 2-ыг чинь гаргаж өгөнгүүтээ буцах замдаа шагайгаараа хазгай гишгээд хариугүй унах шахлаа. Яг тэр үед домогт Ийглс-ийн дууг манай гарууд тоглоод баллах гэж байнааа. Үнэн саак байгаа юм чинь. Тоглоод дуусангуут нь би нөгөөдүүлийн чинь ахлагчид нь Hard Rock Cafe Seoul гэсэн зүүж явсан тэмдэгээ өгөөд нөгөөдөх чинь үнэн тасархай баяралж байлаа. Нээрээ би тэр үед Hard Rock Cafe New York гэдэг хар Т шиорттой үнэн ганган байлаа гэж...

3 comments:

  1. Хөгжилтэй байсан бол болждээ. Намайг тосоод хэрэггүй энэ тэр гээд байсан нь учир утгатай л байсан юм байж.

    ReplyDelete
  2. English Inn gej shin baiguulagdsan yum uu? Tegj bgaad ochihooroo ornoo. Strings-t 2 jiliin umnu duuldag bsan Philippinuud mun uu shin iree yu? Ta jinhene tsengen hogjildson bna sh dee teen.

    ReplyDelete
  3. English Inn гэдэг нь 3 Хороололд Номингийн ард байдаг. Strings-ийн Филлипинчүүд солигдоод хөөрхөн жаахан залуучууд байнаа ооо.

    ReplyDelete