Tuesday, September 29, 2009

Фрайдэй иивнинн (for boys) Лаг инглиш гарчигтай наацан




Зиак, миний блогоор орж, гарч байдаг хатагтай Сувдууш 007 надад хэд хоногийн өмнө баасан гарагийн тухай заавал нэг юм бичих сэдэл өгсөн билээ. Ажаад байхад сэдэл гэдэг юм чинь амьдралд маш их нөлөө үзүүлдэг юм байна л даа. Жишээ нь би орцныхоо үүдэнд СӨХ-ийн дарга авгайтай санамсаргүй тааралдахдаа газар хэвтэж байсан чихрийн цаасыг аваад хогийн сав руу хийсэн чинь гай болж нөгөө авгайд субботникийн сэдэл өгөөд нэг хэсэг байраараа ажил тарсаны дараа хаварт нь шороо, намарт нь навч, өвөлд нь цас цэвэрлэсэн юм болсон ш дээ. 5 өдөр санаатай болон санамсаргүй гаргасан үйлдлүүд тэр чигээрээ төрсөн өдөр тэмдэглэх сэдэл болж байгаа юм даа. Хэний байхав дээ Баасан ах гэдэг хэзээ ч уулздаггүй хүний төрсөн өдрийг нэг хэсэг тэмдэглэдэг байснаа МҮЧАХолбоо байгуулагдсанаас хойш Баасан эгчийн төрсөн өдөр болгоод тасралтгүй тэмдэглэж байгаа юм чинь. Ажил төрөл хийдэггүй гарууд өдөр болгон Баасандаж байдаг болохоор тэднийг нийтэд нь байнгын бүтэн сайн өдрийнхөн гэж ялгаж болно. Харин хувийн болон хувьсгаалын салбарт тоотой хэдэн насныхаа өдөр хоногийг зориулж буй ахан дүүс маань ажлын долоо хоног дуусаж байгааг заавал тэмдэглэхгүй бол аз хийморь нь доройтох нигууртай болохыг зурхайч Тэрбиш, шар зурхайч Намсрай нарын аль алиных нь зурхайд дурайтал буудаг гэнээ. Жирийн ардууд ч яахав байгаа хэдэн халтар төгрөгөө бариад нүдэнд дуулаахан, сэтгэлд ойр байдаг хүүхэн, залуусаа сугадаад л мөнгө нь финиш болвол зээлээд ууж болох найдвартай гэсэн пааб руугаа дарнаа. Баасан гарагийн шоуны дараалал бусад өдрүүдийнхийг бодвол маш их онцлогтой байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэддэг ч гэсэн шинээр архаг шоучидын эгнээнд элсэн орж буй дүү нартаа хандаж хэлэх хэдэн үг байнаа. Өмнө нь та нар сургууль дээрээ багш, хичээлийн эрхлэгч үгүй ээ нийгмийн ажилтан гэдэг хүнийхээ хараан доор бүжиг танц хийдэг л байсан биз. Яахав хөвгүүд чинь эцэг эхээсээ гонисон хэдэн төгрөгөө нийлүүлж байгаад Гомбооноос арай дээр юм болгож хусаад, том хүн болсон мэт сэтгэж таахалздаг байсан бол Баасан гуай нарын төрсөн өдөр бол өөр шүү. Юуны өмнө сэдэл заавал байх хэрэгтэй. Дүү хүү дөнгөж сургуулийн ширээнээс араас боссон бол ах нарыгаа сэдэл гаргахыг хүлээх хэрэггүй өөрөө эхэл. нэр хүнд чинь суга өснө гэж мэд. Цагийн зүү 16:00 заангуут хэзээний том эр шиг за ах нар бие халаалтаа эхлэх үү гээд үз. Тэр олон дотор чинь хөнгөн жингийн боксчин Сэрдамба шиг юм хүлээж авахдаа сэргэг хүн ч байгаа бас Бат-Эрдэнэ аврага шиг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй бүрхэг тэнгэр шиг дүнсийсэн хүн ч байгаа. Тийм болохоор тэдэнд нэгэн жигд энэ үгээ хүргэхийн тулд 10децибелийн давтамжтайгаар, хэний ч ойлгох элементарны хэлээр дугараад үз. Энэ бол сэдэл, хариу үйлдэл Сэрдамбаас ч, Бат-Эрдэнээс ч хүлээх хэрэггүй, санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Үүний тулд хэн нэгнээс санхүүгийн тусламж авалгүйгээр гадуур хувцсаа өмсөөд дэлгүүр ороод нэг шил юм авах хэрэгтэй. Одоо нөгөө сэдэл чинь санаачлага болж байгааг анзаарч байгаа биз??? Дэлгүүрээс авч болохгүй юмны жагсаалтыг урьдчилан бэлдсэн байх нь дээр шүү. Төлөвлөгөөгүй хийсэн бүх юм алдаа болдог гэдгийг мартаж болохгүй. Жагсаалтанд Солонгосын лаазтай беер, шилтэй Боргио, 150 зэргийг оруулах ёстой. Харин авч болох зүйлд алтан мөнгөн түрүүнүүд, бүх төрлийн Чингэсүүд, ядарсан үед бол хараа, ерөөл гэх мэт. Дэлгүүрээс ажил дээрээ ирээд боссуудын нүднээс далд, богино хугацаанд багтаан, авч ирсэн нанчидаа зооглох хэрэгтэй. Өрөөндөө уувал баларна шүү. Тэрний оронд 00 өрөөнд орж байгаад нэгэн зэрэг дугтарч болдог. Гэхдээ 00-оос бөөнөөр гарч явах нь бусдад сэжиг авахуулах сэдэл болдог учраас ээлжлэн 00-д орж байгаад татах нь дээр. Хэрэв авсан архи чинь ихдээд нуух газар олдохгүй бол суултуурын ард байдаг ус хуримтлуулдаг бочкин дотор сайн таглаад хийчихсэн байхад хэр баргийн хүний санаанд ордоггүй юм. Санаачлагыг эргээгээд сэдэл болгох хамгийн амархан арга юу вэ гэвэл ердөө л уусан архиныхаа шилийг харж байгаад ОДОО ЯАХ УУ??? гэхэд л болоо. Бага зэрэг халсан гарууд бар, пааб гэх болно. Тэр үед нь утасныхаа сэрүүлгийг ч болсон дуугаргаж байгаад охинтой ярьж байгаа юм шиг ганцаараа ярьж жүжиглэ. За энэ чинь жинхэнэ сэдэл ш дээ. Сэртэндэх дуртай гарууд бол шууд л юун хүүхэн мүүхэн бэ гээд л эхлэнэ. Тэр үед нь шууд хөлд нь ороод, давхар ачаад болохгүй бол цупари хийгээд архагуудаа нам унагах ёстой. Яажсаад байх юм юу байнаа. Манай курсын нэг хүүхэн л манай эндээс хүнтэй танилцуулж өгөөч гээд байгаа юм аа. Уг нь аймаар хөөрхөн хүүхэн даанч манийг тоодоггүй юм гэхэд л сэдэл чинь эргээд санаачлага болно ш дээ. Тэгэнгүүт өөрийгөө царайлаг гэж тооцдог гарууд дуудчих барьчих, уулзий муулзий болоод хар аяндаа чамайг тойглоод баасан гарагийн шоуны эхлэл тавигдаж байгаа юм. ҮҮнээс цаашхи асуудал ах нарын мэдэлд орж, чи караоке, диско, билльярд, амралт, сауна гээд хаашаа очмоор байна тэр газраа хэлэхэд л алтан загасны үлгэр шиг хар аяндаа бүтээд эхлэнэ гэж мэд. За дүү нар ахынхаа өгсөн зөвлөгөөг нэг л удаа ашиглах хэрэгтэй шүү. Олон давтвал утга нь алдагдаад дэмий юм болно. Байз миний динхуа дуугарч байна. Хэн нэгэн нь сэдэл өгч байж магад...

1 comment:

  1. сэдэл гэж сайхан зүйл байдаг бололтой.

    ReplyDelete