
Царцуу бууз халуун буцласан усаар даруулаад лавьцан чинь хариугүй гялтайх нь ээ. Мөрөөрөө гэр орондоо гялтайхгүй ажил дээрээ гялтайж амьтанд лай болох вий дээ. Дотор пял пял хийгээд уудлаад гаргаад ирвэл ийийийийй аймаар юм харагдах байх аа. Хөдлөхөөс дургүй хүрээд байх чинь дуу зохиож дуулдаг ч юм уу??? Үхэх гэж байж дуу зохиох нь байна ш дээ. Үхэл, дуу гэснээс нээрээ би ажил дээрээ тугдайх юм бол миний шарилыг ийш тийш нь явуултал Пинк Флоидын "Dark Side of the Moon" альбомийг тасралтгүй явуулаарай гээд хамт ажилладаг залуудаа хэлсэн чинь :эртхэн шиг өгчих юмыг яаж мэдэх вэ гэсэн ш дээ. Бас эртээд гайтаж ганц хуруутаад эмчид үзүүлээд хагалуулах юм болсон чинь нөгөө альбом чинь хаана байгаа билээ гэдэг байгаа. Эд нээрээ ална шүү.
Бууз гэдэг хоолыг буцалсан устай идүүзэй
Буруу рультэй тэрэгнийхээ будгийг нь битгий халцлаарай
Шөл гэдэг хоолыг шөрмөсөөр хийж болдоггүй юм
Шөвгөр хоншоортой гутлынхаа лакыг нь битгий халцлаарай
Цуйван гэдэг хоолыг цуглаж суугаад идээрэй
Цунами болохын цагтаа цугаараа яваад зугаатайдаа... лайтай дуу болох юм шиг байнаа. Утгыг нь ухаад үзэх юм бол хоол хамаагүй идэж байгаад үхвээ ард чинь өмч хөрөнгө чинь хүний аманд орох нь байна шүү ч гээд байгаа юм уу ер нь ойлгох аргагүй гүнзгий сэтгэгчийн бичсэн далд агуулгатай болох нь шиг байна. Энэ дууны утгыг ойрын 50 жилдээ л хэрнийн хүн тааж гаргахгүй байх оо гэж найдаад сууж байхаас.
Хайлаас гэдэг мод нь харааны үзүүрт сүүмэлзээстэй
Хажууд суугаа бүсгүй нь санааны мухарт хадгалаастай
Тоорой гэдэг мод нь Торонтогийн бирж дээр байдаггүй
Тогосоо хүүхний нэр нь Толгойдын буудал дээр цуутай... гэвэл хайр сэтгэлийн сэдэвтэй дуу болж магадгүй юм байна. Өдрийн хоолны дараа нэг хэсэг ийм юм бодож хэсэг сууж байгаа ажилдаа эргээд орохоор лаг гимнаастаг хийсийм шиг болно ш дээ.
Би хүн хартай танилцах юм бол блог млогоо хэлэхгүй хэлчүүл намайг жааханаар барахгүй сумтай Дашкаагийн хамаатан гэх байх. Нөгөө үхэх гэж байсан гар чинь шал өөр юм бодоод эхэлвээ хөөрхий. Дууны ид шид ч агуу юмаа.
Ха ха буузаа халааж идкүү яасын бэ хэцүү ш дээ. Та бүр нүдэнд харагдчлаа.
ReplyDeleteUlsgulun hun salhin dooguur chini garahdaa tsadtal ni hehersen uu and aa? kkk
ReplyDeleteБуузанд лайтай цадсан бишээ, лайтай буузанд цадсан бишээ биш дараа нь уусан беер нь сайхан байсаан
ReplyDelete