skip to main |
skip to sidebar
Тарган байна гэдэг чинь...
Гамбино би илүүдэл жинтэй нэгэн билээ. Гэхдээ энэ зураг дээр байгаа нөхөр бол би биш шүү. Өнөөдөр надтай хамт ажилладаг нэгэн залуу өрөөндөө сууж байхад нь манай нэгэн жанжин яваад оржээ. Тэрхүү жанжин болвоос надтай биеийн галбир болоод өндрөөр ижилгүй адил нэгэн билээ. Хамтран ажиллагч залуу маань тэр жанжинг орж ирэхийг нүдний булангаараа хараад Гамбино муу илүүдэл жинт орж ирж байна гэж санасан юм байх, огт тоолгүй компютер дээрээ хөзөр эргүүлсэн шиг сууж байсан чинь мань жанжин ажил асуугаад манай хүнийг сандаргасан гэнээ. Энэ бол анх удаа болж байгаа юм биш ээ. Манай хэсэг залуус ажил дээрээ түр амсхийн, тамхилаад сууж байхад нь 20 гаруй метрийн тэртээгээс би гэж нэг илүүдэл жинтэй хампаан нөгөөдүүлийн чинь зургийг дарах гээд камераа гаргаад иртэл пэр хийгээд тараад алга болдог юм байна. Хөөе яасан бэ, яагаад алга боловоо гэсэн чинь харин өө чамайг хараад жанжин байна гэж бодлоо ш дээ гэдэг байгаа. Илүүдэл жинтэй жанжинтай хүн илүүдэл жинтэй байх гэдэг энэ ажээ гэж.
аан ха ха ха тэр эвгүй шоо
ReplyDeleteTolgoi ni nad shig, Jin ni cham shig.
ReplyDeleteMonuu?
Цэнгэлийн ургуулан бодох авьяасыг магталтай.
ReplyDelete