Tuesday, September 29, 2009

Аминд тустай зөвлөгөө, андуураад байна андуураад байна.




Өнөө өглөө Баасан гарагт хэрхэн шоуны сэдэл гарган санаачлагатай байх тухай бичсэн чинь халуураад охид, хүүхнүүдтэй баардах тухай бичмээр санагдаад зүгээр суулгадаггүй ээ. Бас ядаж байхад сүүлийн үед би блогны гарчигнуудаа уртасгах халууралд ороод байх шиг байна. Юуны өмнө огт танихгүй хүүхэнтэй бааранд орох гэж байгаа бол эхлээд долоо хоногийн Тэрбишийн зурхайг нэг харах хэрэгтэй гэжийгаа. Олон нийтийн газарт хөнгөн зугаацахад нигууртай гэсэн өдрийг сонгох нь аминд өлзийтэй шүү. Болох болохгүй хамаагүй өдөр сонгоод паактлавал би хариуцахгүй шүү. Охид хүүхнүүдийг баранд оруулж найрахад заавал баасан ах, эгч нарын төрсөн өдөр байх албагүй, харин хамгийн гол нь чи өөрийн гэсэн тодорхой хэмжээний гөөнгөтэй байхад л болоо. Хамгийн эхэнд нь чиний хувцаслалт гэж нэг чухал асуудал байнаа. Над шиг бие хаатай бол ВХ шиг хувцаслаад хэрэггүй ониго болно цаашаа. Өмсөх хувцас чинь тасарч унаад сэгсрүүлэхэд гарзгүй ч бас өвгөнтийнх шиг хямд байж болохгүй шүү. Бас хүний пүүз, пудвоолк, өмдөөр гангарч болохгүй. дараа нь эзэн нь өмсцөн явахыг нөгөө хүүхэн чинь хараад чамайг миялна гэдгийг санагтун. Тэгээд ч хулмас, шивэр бас бус юмтай болчихвол чи л арилгах гэж ядрана. Бас хэт кипок, хэт рок байж болохгүй айлгаад үргээнэ. Хичнээн үндсэрхэг байсан ч гэсэн жанжин малгай, дээл өмсөөд бааранд хүүхэн дагуулж орж насаараа онигоонд оров оо. Хувцсаа сонгоод авцан бол орох бараа олох хэрэгтэй. Орц, морцны подвалд байдаг, нутгийн индианууд цуглардаг газарт орох гээд хэрэггүй. Гол нь цаад обьектод чинь л таалагдах газар байвал болно. Танихгүй хүүхэнтэй уулзах гэж байвал "гуя дагаж хүзүү" гэж нэг үг байдгийг санаарай. Уулзий муулзий гэчихээд өөрөө биш өөр хүн уулзуулах гэж байгаа юм шиг хажуудаа нэг дагуултай хүрээд ирдэг юм шүү. Яаж байгаа нь тэр вэ гэвэл дараа нь чамайг ямар хуу залуу вэ, яаж хувцаслаж вэ гэдгийг чинь хэлэлцэхээс гадна 00 орцон хойгуур нь чамайг ууж байгаа юманд нь димедрол хийчих нь үгүй гэдгийг харуулах гэж байгаа юм. Хэрвээ тэр хүүхэн чинь нэг "хүзүү" дагуулаад ороод ирвэл баардалт - уулзалтаа шууд делей юмуу кансел хий. Харин хамт ирсэн хүүхэн нь "хүзүү" биш ориг "гуя" байвал хамаагүй тэсээд л суужий. Юм захиалах боллоо. Тэнэгтээд гэртээ байгаа юм шиг сүү мүүтэй цай май захиж болохгүй шүү. Тээр жил нэг гарыг харж байсан чинь баранд танилцсан хүүхэндээ Да Ху Ван гэдэг бэлэн гоймон, чанасан аарцтай авч өгч байсан шүү. Тэгэхээр юу захиалж уух вэ гэвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд Боргиодох уу гэж асуу. Тэгье гэх юм бол спиртны дутагдалд ороход тун ойрхон болцон байна гэсэн үг. Тийм хүүхнүүд тасраад агсан тавих гээд байдаг юм. Гэхдээ эртээд 2 хүүхэн тус бүр тав таван Боргио хусаж байхыг хараад Мандухай цэцэн хатныг биширдэгээс илүү шүтэх шахсан. Усны үхэр шиг цөлдөг хүүхнүүд байдаг, тэдэнтэй зэрэгцэж ууж байж хөлд нь чирэгдэв дээ. Танилцах уулзалт чинь нэр ус нтр гэж байгаад ажил, сургууль авдаг цалин дээр хүрээд ирлээ. Энэ үед яах вэ??? Бишээ тэгж огт болохгүй. Ямар эх сурвалжаас мөнгөтэй болдог, хэдий хэр их орлого олдог тухайгаа хэзээ ч ярьж болохгүй шүү. Хэрвээ чи өөрөө ажил хийж махийж хэдэн цаас олдог бол наад хүүхэн чинь чамайг нэг их тоохгүй, өөр гөөнгөлөг залуусыг эргүүлэх гээд байж магадгүй. Харин бяртай айлын хүүхэд байгаад тэрнийгээ хэлчих юм бол чамд таалагдахгүй байсан ч гэсэн наалдах гээд насны там болно ш дээ. Тэгж хөлдүү газарт хөрөнгө оруулалт хийгээд юухэв. Тэрний оронд Фрийдланд ахаасаа жишээ ав. Хаа байсан Канадаас халуун говьд ирээд гөөнгө хийнэ гээд байна ш дээ. За тэгээд захиад байхад цалин цавагаа хэлж балрав даа. Тэрний оронд харин наад хүүхнүүдээрээ л буруулаад байх хэрэгтэй. Мэддэг, мэддэггүй ямар ч хамаагүй сэдвээр ш дээ. Путинг Монголд ирэхэд нь буу халж байсан, Бушыг ирэхэд нь унтсан гэж ярих юм бол гайхах хэрэггүй. Тэгсэн юм байх гэсэн тэнэг дүү царай гаргаад л сууж бай. Хэрэв чамайг сонин юм ярь гэвэл чиний өмнө 2 зам тулгарна. Наад хүүхэн чинь чамд таалагдаж байгаа бол Эрээн, Улан-Удэ ороогүй байсан ч олон газар явж үзсэн царай гаргаад Петербургийн тосонд шарсан үхрийн махны амт, Бангкокын бараан зах дээрээс авсан жийнсний хармаа нь уранхай байсан, Таж махалыг тойроод дүүрэн согтуу хулигаанууд байдаг, Вашингтонд очсон чинь Барак Обама гэртээ уриад авгайгаараа бууз хийлгэсэн гээд л явж өгөх хэрэгтэй. Харин уулзаж байгаа хүүхэн чинь таалагдахгүй бол өөрийгөө 13 ноймерийн автобусны эцсийн наад талын буудал дээр байдаг 3 давхар цагаан байшингийн хурцын бүлэгт харьяалагддаг гэх ч юм уу эсвэл долоон буудал орох замын зүүн гар талд, алсад харагддаг 1 худаг гэдэг цагаан байшинд орж, гарах сонирхолтой, бүр болохгүй бол эмс охид огт сонирхдоггүй, залуус хөвүүд шохоорхохоо болиод удаж байгаа, гахай нохой л анхаарал татдаг болсон гэх мэтээр ярьж өг. Үр дүн нь чиний хүссэнээр л болно гэж мэдээрэй.
Одоо хамгийн чухал нь ямар ч эмэгтэй хүнтэй уулзахдаа ойрын үед "Улаан тууз" эмнэлэгт өгсөн шинжилгээний (-) Negative буюу сөрөг гэсэн хариутай бичгээ авч явах хэрэгтэй шүү. Хотел мотел орох болоод янз янзын хүсэл төрөх юм бол би ийм бичгээр шагнуулсан гэж ирээд л гаргаад харуулах юм бол цаад хүүхэн чинь чамайг цусны шинжилгээнд орохдоо айдаггүй баатар зоригтой залуу байна гэж бодохоос гадна эрүүл байна гэж дүгнэнэ. Энэ дүгнэлт нэгэнт гарсан бол чиний өмнө Бранденбургийн хаалга биш юмаа гэхэд нийсэхийн цагаан хаалга нээгдлээ л гэсэн үг. Харин чи эргүүтээд улаан туузын бичиг нэхэж тэнэгтэж болохгүй шүү. Тэрний оронд надад Траст байна гэж хэлээрэй. За за чамд хэрэг болох ч юм уу үгүй ч юм уу баахан л юм бичлээ. Хэрэг болдог юмаа гэхэд чи над шиг анхны уулзалтаар хүүхнүүдийг ... чадаа ч уу үгүй ч үү.

3 comments:

  1. Ганбиногын алт шиг ёс мэт журам олон хүнд тустай болох болтугай.Амээн. Чи харин болзоонд бэлэн үү?Ганбино.

    ReplyDelete
  2. Болзоо??? тэр чинь нээрээ юу байдаг билээ??? Намайг яаж алмайруулахаас л болно доо.

    ReplyDelete
  3. анхны уулзалтаар хүүхнүүдийг ... чадаа ч уу үгүй ч үү. гэнэ үү?

    ReplyDelete