Monday, September 28, 2009

Миний гүн сэтгэлгээ буюу сахарын донтолтоор бичсэн гаж өгүүлбэрүүд


Сая сууж байсан чинь гэнэт миний цусан дахь сахарын хэмжээ огцом доошоо унадаг байна ш дээ. Сахарын хэмжээ багассаныг яаж мэддэгийг мэдэх үү? Хүмүүс болохоор сахараа шалгадаг багажны зүүгээр хурууныхаа өндөг рүү шууд хатгаад л тэрнийгээ шинжлээд байдаг юм билээ. Харин би чихэрлэг юм идмээр санагдахаар л цусан дахь сахарын хэмжээ буурлаа гэж боддог. Хамаг эд эрхтэнээс тархи руу одоохон босоод ёотон ч хамаагүй тас тас хазаад ид гэсэн коммандууд тасралтгүй өгөөд би яг пулемётны амыг цээжээрээ хаадаг Матрасов шиг суугаад гүрийгээд байсан чинь бардаггүй ээ. Нүд мүд гялтагнаад нэг өрөөнд хамт суудаг охин хүртэл айгаад наацан: ах аа та зүгээр үү гэхэд нь л нэг юм ухаан орж босож нтр үү. Ёо тэгээд босоод оффисынхоо хөргөгчийг нээгээд хэн нэгний мартаад үлдээсэн ямар нэг чихэрлэг юм байна уу гээд хайдаг баатар болсон чинь харин Монфрешийн алимны жүүс хүв хүйтнээрээ намайг уу, намайг уугаарай гэсэн шиг байж байнаа. Энэ реклам биш шүү зүгээр л гялтайхын даваан дээр гараад жүүс ууж зүгээр болсон хүн зовлонгоо хуваалцаж байгаа нь байхгүй юу. Та нар намайг гашуун нясуун юманд уургын морь шиг ч юм уу эсвэл нэг амсахын бол вибратордоод дайрдаг гэдгийг бараг бүгд мэдэх болохоор сая алим малим, сахар махар жүүс мүүс гэсэн чинь нээрээ лав гайхаж алдарсан байхаа тээ. Цэнгэлийг хараад байсан чинь яг гайхсан шинжтэй сууж байна ш дээ. Ха ха ха... Эртээд нэг бүтэн сайн өдөр ТВ хараад л сумо гэж гайтай хүмүүс байх юм даа, дал гарсан ээжээр минь хоол хийлгэхгүй хамаг ажлыг алдуулаад гэсэн шүү юм бодоод хэвтэж байсан чинь гар утас маань дүнгэнэн дуугарлаа. Зохиолчидын чих л утасны дууг жингэнэн дуугаргаж сонсдог бол би утасныхаа дууг цаанаас залгаж байгаа хүний ярих ярианы сэдэвт тохируулан сонсоод байдаг юм. Хэрэв хүн надаас ямар нэг юм гуйх гэж байгаа бол миний утас хичнээн чанга дээр нь тавьсан ч дуугарахгүй ш дээ. Яагаад гэвэл надад хүнд май гээд илүүчлээд байх юм байхгүй болохоор миний утас тэр залгасан хүнийг цагаа барж надтай ярилгүй дараагийнхаа хүнээс гуйлгаа яаралтай гуй гэсэн санааг дипломат аргаар илэрхийлж байгаа юм. Хэрэв хоолойгоо татан инээдэг хүүхэн залгахыг мэдэх юм бол миний утас хамгийн сүүлийн оронгийн дугаарыг залгахаас нь өмнө заримдаа дуугарах гээд байдаг золиг шүү бас тэгж байгаад. Эсвэл ажлаас ч юм уу хамт ажилладаг хүн залгавал шууд л гувганан дуугарна ш дээ. Харин тэр удаагийн дүнгэнэн дуугарсан шалтгааныг би шууд л ГТВО гэдэг хүн надад ямар нэг хөгийн санал тавьж хөөрөн баясахаар уриалан дуудаж байна гэдгийг утсаа авахаас өмнө мэдэрлээ. Мань хампаан залгангуутаа шууд л урд шөнө зүүдэлсэн зүүдээ халаад эхэлдэг байгаа. Би лаг зөнч царайлчихсан яриаг нь анхааралтай сонсоостой...
ГТВО-ийн ярьсан зүүд:
Мань хүн их хачин зүүд зүүдэлсэн байх юмаа. Зүүдийг нь яриулаад байсан маш примитивний хэрнээ сентименталь шинжтэй байгаа нь их онцлогтой байгаа юм л даа. Өөрийг нь тойроод баахан цагаан даашинзтай охидууд эргэлдээд байх юм гэнэ. Тэгсэн чинь манай нөхөр босоод явах гэсэн чинь гаагаанаас өөр хувцасгүй байх юм гэнээ. Гэтэл нөгөө охидуудын тоо бүр нэмэгдээд л нисэж дүүлээд л лайтай юм болж байна гэнээ. Яг ийм зүүд зүүдлээд сэрэнгүүтээ над руу залгасан гэнээ.
ГТВО-ийн ярьсан зүүдийг би тайлбарласан нь:
Цасан шуурга цаг хугацаа нь болоогүй байхад орох юм байна гэдгийг би гаагаатайгаа сууж байгаа ГТВО болон улам нэмэгдэн цугларах цагаан даашинзтай охидтой холбон үзэж хэлсний дараахан нь буюу сая 9 сарын дундуур хойд нутгаар гэнэт айхтар цас орж нтр. За ер нь ингээд сахарлаг юм хусахаар ингээд солиотой юм бичээд эхэлдэг юмаа. Сүүлийн үед блог млогоо харахаар уур хүрээдд байх болж. Хамгийн гол нь хэрэв намайг нас барангуут энэ блог ингээд л интернэт дотор тэнэг юм шиг байж байх болов уу??? Хэрэв байх бол хэдэн жил байж чадах бол??? Би нас барсанаасаа хойш 800 төрөлдөө хонь монь, болж байнаа эргээд ирэхэд байх болов уу??? Байсан ч гэсэн би таних уу гэсэн үнэнхүү философлог асуултууд урган гарч ирээд байх юмаа. Зарим нэг гэгээрсэн баагий /маркшейдер баагий биш шүү/ нар хүн төрлөхтнийг яаж зовлонгоос ангижруулах вэ гэж боддог бол би бас тэднээс дутахгүй юм бодоод нааж байна ш дээ. Сүүлийн үед хүүхэн мүүхэн сонирхол татахаа болиод дандаа л сахар махар долоомоор санагдаад байдаг болсон байна ш дээ. Энэ бол гүн донтолт мөн үү гэнэ үү???

2 comments:

  1. Bi gaihsaar l baigaa shuu! Hediigeer chi uuniigee sahariin dontolttoi holboj tailbarlaj baigaa ch gesen bi gaihsaar l ... kkk Yag iimerhuu yum bicheed ireheer blog mlogtoi boloor ch yum shig, heden ug uguulber holbood bhad zohiolch ch yum shig... kkk yakevee yukev Tsengel mini bolij uz aan! Naad halzan duhaa atiralduulaad ajilaa hii !!! kkk

    ReplyDelete
  2. хахаха
    Ганбино гэх энэ хүн бас тэгэж байгаад их алиа хүн бололтой. бичсэн бүх юм нээх их хөгжилтэй юмаа. Аан тэр 30 гарсан хүүхэн нтр яг шүү.хахахаха. Ажа ажа амжилт.

    ReplyDelete