
Нэг мэдсэн чинь блог дээрээ юм бичилгүй асар удцан байна ш дээ. Өглөө боссон чинь шарталт хусцан, нойр дутуу, харь гаригийн амьтан болцон энэ тэр. Тэгэнгүүт нөгөө лаг толгойгоо ажиллуулаад бодлоо. Юу бодоод донгиороод эхэлсэн бэ гэвүүл. Ямар өдрийн өглөөг хамгийн их хүсдэг юм бол доо гэж. Та нар бол доо гэж бичсэн байхад Болдоо гэж юун залууг бас бодоод байгаа юм бол гэж бодож болохгүй шүү. Бол доо, Болдоо 2 чинь шал өөр юм байхгүй юу. Би ингээд л хүнд юм заагаад, дайсанд баригдах юм бол хамаг нууцаа мэддэг, мэддэггүй хамаагүй бураад сүүлд нь дайснууддаа зодуулахаар үнэн худал итгэхэд бэрх юм яриад балрах байхаа. За энэ ч яахав.
Та нарт ямар өдрийн өглөө сэрэхэд сайхан санагддаг юм бол бүү мэд. Надаа бол цалин буух өдрийн өглөө л цас, бороо, шуургатай ч байсан хамгийн сайхан санагддаг. Цалинг сүүлийн үед картанд хийдэг болоод байна. Харин надад бэлэн мөнгөөр цалингаа аваад л авсан цалингаа хуруугаа нулимж байгаад тоолох сайхан санагддаг. Яг хөдөлмөрийн баатар шиг. Нээрээ хөдөлмөрийн баатар ямар цалин авдаг бол??? Шалихгүй байхдаа, нөгөө төлөөр нь түмэн малтай болсон Намхайнямбуу баатар УИХ-ын гишүүн болж байснаа дараа нь хачин амьтан болцон зурагтаар гарч байсан шдээ. Тэрнийг нээрээ яах гэж тэгж тамалдаг байнаа? Зүгээр л сүргийн бэлчээрт нь байлгаж л байхгүй. Түм /10.000/ малтай хүн бол насаараа какарна ш дээ. Мань мэтэс шиг зах гарч мах авахгүй, малынхаа захад зогсож байгаад л аа золиг энэ их зэвүүн, нүдэнд хүйтэн хонь байна, цохиноо гээд л. Үгүй бол зараад өөр гоё юм аваад л. Гэтэл би гэж түмэн мал хариулах заяагүй, өөдгүй одонд төрцөн баагий цалинг сард хоёрхон удаа аваад л тэрүүгээр мах, гоё юм авдаг нтр. Уг нь бол өдөр болгон цалин буудаг бол хичнээн сайхан. Тэгвэл цалингаа аваад л орой болгон авгайдаа мөнгөө өгөөд л. Нөгөө авгай нь гэж бас нэг таарцан баагий өөрийгөө сангийн сайд гээд бодцон, би тэрнийг нь хөөргөх гэж бас нэг хийх ажилтай байхгүй юу. Заримдаа цалингаа аваад пиав миаванд ууж үрчингүүтээ кассны мөнгө дуусаад, үгүй бол мөнгөний нярав өвдөөд гээд тэрүүхэн тэндээ худлаа бавнаа. Сүүлд нь бавах ч сэдэвгүй болоод ирэнгүүт манай авгай америк тивийг нээсэн Христофор Колумб шиг архичин баагиитай амьдарч байгаагаа гэнэт мэдэж орь дуу тавьж аймаар болж за за авгайгаа хүний адаг болгох гэж байна ш дээ.
Одоо нэг гэрээ мэрээ нь батлагдаж, цалин нэмэгдэх нь үү үгүй юу? Өчигдөр нээрээ З. Энхболд юу гээд байсан бэ? Монгол африктай адил ч гэж байх шиг. Африктай адил юм бол яагаад бид нар хар болж төрөөгүй юм бол??? Гэхдээ хар биш ч харлаг, халтар гарууд зурагт мурагтаар дуу дуулж, бас зодоон хийж харагдаад байсан. Хэнийг хэлж байгааг мэдэж байгаа биз дээ. Кофи Аннан лав дуулж, бас бокс тоглоогүй шүү. За за цалинг өдөр болгон өгдөг болохын төлөө гээд энэ хундагыг татаж үзүүлье.
Нээрээ имрээд л цалингаа тоолох гоё шүү. Тэгэнгүүт ийш тийш нь тараагаад дуусчихдаг болхоор жаахан тийм. Гэхдээ цалин буух өдөр ч гоё шоо.
ReplyDeleteхүүш яаасан гоё блогов энэ чинь. Нада бол 5 дахын өглөө гоё санагддын. Өнөө орой чинь яаах билэээ гээл дандаа гэгээлэг гоё юм бодогдоооллл. Чиний блогийг эргэж тойрчийнаа гоёийн байна
ReplyDelete