
Би гэж нэг гажиг гар байнаа яанаа. Хэд хоногийн өмнө нэг сайт дээр бүртгүүлээд л хүмүүсийн анкет үзлээ. Тэгсэн чинь тэнд нэг хампаан Үйлдвэр худалдааны сайдаас илүү Монголын гадаад худалдаа, аж үйлдвэрийн бодлого, мөнгөний эргэлт, дотоодын нийт бүтээгдэхүүнд үнэн санаа зовж байгаа бололтой. Өөрийнхөө танилцуулга гэсэн хэсэг дээр нь бүхэл бүтэн УИХ-ийн нээлт дээр ерөнхий сайдын хэлдэг үгнээс их юм бичцэн энэ тэр. Бидний бүх юм хятадын хужаа нараас хараатай боллоо. ингэж болохгүй ингэхийн оронд өөрсдөө юу ч хамаагүй хийгээд хэрэгтэй гэсэн хүнд нь зараад бай. Тэгж зарахад чинь ах нь 7 хөл зовлогоо зориулна ч гэх шиг авч өгчээ. Тэгсэн мөртлөө нөгөө этгээдийн вэб хаяг гэсэн чинь хттп//:ввв.майчайна.ком/ гээд наачихсан байгаам даа. тэр лав Монгол хонины арьс нөмөрсөн хятадын волк байхаа тээ. Надад тэгж санагдсын ш дээ.
Бас нэг сүлжээний бизнэс хийдэг шал хөдөөний таг ховсчин хүүхэн байнаа. Анкет нь үнэн марзан гэжийгаа. Ажлын хаяг гэдэг дээр нь баахан л дарга, захирал, манажар хийсэн гээд биччихсэн байгаам даа. Төгссөн сургууль гэдэг дээр нь болохоор нэг дээд сургууль төгсөөд 1-7 хоногийн семинаруудаа ирийтэл нь биччихсэн гэжийгаан. Тэр семинарууд нь гэсэн чинь мөнгөгүй мөртлөө шуналдаа хөтлөгдсөн баахан ховсчин хүүхнүүдэд гадаад ховсчид нь ирж баахан худлаа шаасан юмнуудаа бичцэн энэ тэр. Лайтай байгааз ??? Би ер нь гажигтаад нэг сүлжээний ховсчин болноо яадаг юм. Зүгээр ч ховсчин биш бүр архаг ховсчин болноо. Тэр бүлгийнхээ хүмүүсээс хэдэн гөөнгө салгаад далбаа, малбаа, дүрэмт хувцас мувцас захиалж хийлгээд, эргүүлж өөрсдөд нь шахаад л бас нэг архинд дуртай зохиолч гээд бодцон нэг бацаанд авдар найрка авч өгөөд дуу шүлэг зохиолгоод баллана даа. Иймэрхүү юм сэтгээд байгааг бодохоор бас гайгүй ховсчин болох юм шиг байна уу. Нээрээ тэр жил би ямар ч орлого олоогүй мөртлөө 2 хүний зад ховсдоод хаясаан. Гэр орноосоо хол овоо хэд хоносон хоёр гартай хээр тааралддаг байхгүй юу. Тэгэнгүүтээ нөгөө хоёртоо хоол ярилаа. Миний дэлгүүрээс Хаан бууз аваад л жигнэнгүүтээ доод булангаас нь жижигхэн хазаж цоолоод шөлийг нь ховх сороод гарсан нүх рүү нь польш цуу хийж байгаад намь намь хийх ч сайхан шүү гэсэн чинь нөгөө 2 гар чинь ам нь ангайчихсан байх юм аа. Би тэгэхээр нь ховсоо улам амттай болгох гээд гэрийн гийдайны тухай ярьж гарлаа. Пяртан биш шүү. Пяртан хийхэд процедурын хувьд гийдайтай адил боловч сүүлийн хэсэгтээ гийдай хийхэд заазуур хэрэг болдог бол пяртанд гар байхад л болоо. Өө нээрээ тийн, нөгөө хоёр гарт чинь би ярьж байхымаа: гийдайны гурилыг гараараа зуураад, гараараа элдээд заазуураар хэрчээд шөлөндөө хийгээ л буцлаад болонгуут нь ногоон сонгино хийгээд л гээд авч байгаад нөгөө гаруудаа харсан чинь нэг нь ам нь ангайгаад гөлийчихсөн, нөгөөдөх нь чихээ тас таглаад хэвтэж байна. Яасан бэ гэсэн чинь яагаад яриагаа таслаад байгаа юм яг шөл уух гэж байхад чинь гээд нэг нь хэл байна. нөгөөдөх нь хоолны чинь үнэр ханхалаад байна гэдэг байна ш дээ. Ингээд бодохоор би бас ирээдүйтэй ховсчин болох байгаа биз?
За нөгөө сайтынхаа тухай ярияа /ингэж бичдэг бил үү яадаг билээ???/Тэр сайт дээр хүнтэй танил болох уралдаан болдог байгаа юм шиг байна лээ. Хүмүүс танилций гэчихээд л за танилцсан юм чинь энд тэнд очоод ганц юм хусах уу барих уу гэхээр таг болж байгаа юм даа үнэн өөдгүй. Би тэр олон танилтай болохын оронд чанартай ганц хоёр хампаантай болоод л хааяа нэг хараа мараа хусахгүй юу. Эсвэл зальтай гарууд танилынхаа тоог 500 эсвэл 1000 хүн болгож байгаад бүгдэнгээс нь зэрэг 1000 төгрөг гуйвал хэн ч үгүй гэхгүй бүгд өгөөд тэр дороо лаг баян болж болох юм байна гэдгийг аяагүй бол сэтгэцэн байхаа. АА бас тэнд янз янзын лүүнзүүд байнаа. Түрүүний ярьдаг ховсчин хүүхнээс авахуулаад ирээдүйгээ тасархай гээд бодцон лүүнзнүүд шүү бүр. Миний харсанаар бол гайгүй гуняа нар гадаадын прендлий сайт дээр өөрийгөө нигууртай тавьцан байдгийн. тэгэнгүүд гадаад зах зээл дээр борлогдох найдваргүй 2-3 зэргийн бараа биш ээ лүүнзүүд нь болохоор "3 зэргийн барааг гологдол гэхгүй" гээд дотоод зах зээл дээр өрсөлдөөд байгаам шиг ээ. За за мань Гамбино нэг ингэж солиорч авахгүй бол орой нойр нь хүрэхгүй ш дээ.
сайхан байна өөө
ReplyDeleteболжийноо
миний хайртай найзаа
таныг хүндэтгэсэн Уянга
Хүүеээ Уба минй. Энэ Хятадууд чинь энэ сүлжээ энэ тэрээр орж ирж биднийг мэржийн. Тэр нөгөө нэг эмэгтэйчүүдийг үзэн ядаж эрчүүдийн хагалган бутаргадаг гоожуур сайт чинь хятад хүнийх гэсэн шүү. Зэвүүн еэн хаагаад хаячихийсан.
ReplyDelete