Monday, September 7, 2009

Оол юу нийд из Лаав /Лаг англи нэртэй...



Өнөөдөр лаг сэргэлэн сэрдэг байна ш дээ. Аргагүй ш дээ, ууж согтуураагүй юм чинь ухаан санаа саруул байх нь. Өглөөнийхөө хоолонд бага зэрэг шарсан өндөг, халуун ногоогоор амталж шарсан зайдас, гахайн шарсан мах 2 хэрчмийг идээд, аяга чангаанзны шүүсээр дарууллаа. Сэтгэл санаа аймаар өндөр болохоор нь цоглог дуу сонсмоор санагдаад IPOD дээрээ Billy Idol, Jimi Hendrix нарын дууг тавиад алхаж гарлаа. Тэгсэн чинь нөгөө дуунууд чинь хэт хүнд санагдаад байхаар нь File Manager-аа нээж байгаад орос дуу сонсохоор сонгож тавиад цааш алхлаа. Валериа гэдэг хүүхний Старые песни о главном -4 дээр дуулсан "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны дуу явдаг юм байна. Оо тэгсэн чинь мань үнэн хөөрч нтр. Уг нь би тийм сонин дууг нэг их тоож сонсдоггүй байхгүй юу. Яагаад би ийм дуу муу сонсоод хөөрөөд байгаа юм бол доо гээд бодлоо. Бодож бодож өөрийгөө ухаан сууж байгаа юм байх гэж боддог байна ш дээ. Эртээд нэрээ унтах гэсэн чинь толгой өвдөөд болдоггүй ээ. Аналгин уулаа дарагддаггүй, давхарлаад уулаа болдоггүй. Аргагүйн эрхэнд бараг үүрээр шахуу ядарсандаа болоод унтсан байдаг байгаа. Гэнэт сэрээд боссон чинь аймаар ухаантай болсон байсан ш дээ. Яаж ухаантай болсоноо мэдсэн бэ гэж үү. Би уг нь өглөө сэрээд яаж ажилдаа явнаа, ажил хийхээр оюун санаа төвлөрөх бол уу яах бол гээд шал тэнэг юм боддог байхгүй юу. Тэгсэн чинь ухаан орсноо мэддэг өдөр сэрэнгүүтээ гадаа ямар байгаа бол оо гэж бодож байна ш дээ. Бодонгуутаа хаалгаа нээгээд харж байнаа. Яах гэж харж байна вэ гэхээр ямар хувцсаа өмсөх вэ гэдгээ шийдэх ухааны юм болж байх шиг байнаа. Яг үнэндээ шийдэж ядаад байх юм байхгүй л дээ, уртаашаа ганцхан ажлын бахиалтай, жинсэн өмд, 1 фудболк, 2 оймс, 3 гаагаатай хүн чинь гаагаа оймсоо л солихгүй бол өөр юугаараа ч гангарах билээ. Ямар цоорхой оймс, гаагаагаа гаргаад яваад байлтай биш дээ гэж бодонгуутаа ухаан санаагаа өөр хэрэгтэй ямар юманд зарцуулдаг юм билээ гээд бодоод эхэлж байнаа. Бүр овоо ш дээ тээ. Дээхнэ архи, пиав өдөр алгасахгүй цавчдаг байхдаа, сэрэнгүүтээ л хаанаас яаж 1 юм олж уух вэ гэж бодоод, бодож бодож олонгуутаа босоод нөгөө 1юмаа олж уунгаад, дахиж хаанаас 1 юм олох вэ гээд зөвхөн хязгаарлагдмал хүрээнд тархиныхаа потенциалыг бардаг байсан байгаа юм даа. Паа ёстой насандаа анх удаа лаг урт өгүүлбэр бичдэг байна ш дээ. Тэгсэн чинь одоо бүр хүн төрлөхтнийг сүйрлийн ирмэгт хүрэнгүүт нь аврах ухааны том том юм боддог болж энэ тэр, лайтай байгааз??? Гэхдээ мэдээж харь гариг маригаас хүмүүс ирээд лазерийн туяа муягаар буудаад эхэлвэл яах юм бол бүү мэд. Гэхдээ Наран туул зах биш ээ Олон улсын худалдааны төв дээр гүйж очоод тоглоом зардаг хүмүүсээс лаг лаг хэлбэр, өнгөтэй усан буунаас нь дараа хөгшин чинь мөнгийг нь өгнөө гэж зад хулхидаад хэдийг аваад, Спайдер ман-ы цамцыг, батманы багтай зүүгээд хоёр гартаа нөгөө буугаа бариад гарвал харь гаригийханы сунс нь зайлна даа. Би нээрээ лаг болж байх шиг байнаа. Аймаар аймаар урт өгүүлбэр бичээд байх юм. Нээрээ харь гаригийнханд сүнс байдаг бол уу??? Мэддэг хүн байвал хэлээрэй утас бол хотлайн ш дээ. Ер нь тогтмол гардаг зарын сонинд харь гаригийн хүнтэй танилцана, сэтгэл нийлүүл амьдарна гээд зар өгнөө. Аяа хадмындаа очих гээд л явж байнгуут таньдаг хүмүүс тааралдаад " Гамбино хаачих гэж байна" гэвэл харь гаригийн виз даруулаад хадмындаа очих гэж байгаа ш дээ гээл. Нөгөөдүүл чинь "өө тэгвэл гоё юм авч ирээрэй" гэхээр нь таалагдвал тэндээ суурьшинаа гэх ухааны юм ярьж томроноо. тэгээд харь гариг дээр очингуутаа эхлээд тэндхийн дэнжийн 1000 зах дээр нь кофе, аарц хийж зарж овоо мөнгө цуглуулж байгаад ТҮЦ түрээслээд, тэр ТҮЦ-ээ газрын зөвшөөрөлтэй нь худалдаж аваад томруулж хуушуурын гуанз болгоод, бүр томроод барилга марилга бариулна ш дээ. Дараа нь хувьдаа пуужинтай болонгуутаа харь гаригийн авгайгаараа бариулаад Хятадад очоод хэдэн барилгачин хужаа авч очоод баахан байшин бариулж зараад уул уурхайн салбарт нь орно. Нээрээ харь гаригийн хүүхэн ямар байдаг бол? Топ модель Одгэрэл шиг мөртлөө Соёлмаа шиг ааштай бол алав аа тээ? хэдэн хампаантайгаа нийлж харь гаригийн пиав миав, Алтан түрүү уусан шиг ирнэгүүт хувцас мувцас боож тавьчихаад тэр муу дэлхий рүүгээ тонил монил гэж орилоод орцоор нэг юм болж би нэг нүд болноо яанаа. Үгүй бол дундговьд тааралдсан нүдээрээ инээмсэглэсэн тарган шар хүүхэн шиг хэлгүй юм байвал амар ч юм уу. сэргэлэн цовоо сэрээд, орос дуу сонсоод хөөрсөнөө бичих гэсэн чинь бүр харь гаригтай хайр дурлал болох нь шиг байна. Ингээд бодохоор нээрээ сайхан амьдрахад юу хэрэгтэй юм бэ??? All you need is LOVE гэдэг үнэн л байхгүй юу даа.

3 comments:

  1. bi chamaig chini neleen gaigyi yum bichhiig orolddog gej bodsiin getel zygeer udriin temdeglel hutuldug yum bna sh dee... zygeer ee! temdeglel hutluh ni tiim ch muu zyil bishee. chamaig hair gedeg munhiin sedveer dahin yum bicheesei gej bodoj bna
    tanig hyndetgesen Uyanga

    ReplyDelete
  2. Яаая Уба саак бичжээ. Бичээд байгаарай. Та шүү.

    ReplyDelete
  3. Don Gambinogoo boliod, UFO Uba mubaa geed l ner mer avaal bgaarai. Esvel laav Gambaa ch yum uu tee.

    ReplyDelete