Friday, September 4, 2009

Танил ...



Хэдэн сарын өмнө biznetwork.mn гэдэг 1 сайт нээгдлээ. Хүмүүс хошуураад л вибратордож зүтгээд л. Өглөө босоод интернэтэд оронгуут, уулзаж учраагүй мөртлөө би гэдэг хүн чинь хичнээн ч танилтай болоод байгаа юм бүү мэд. Зарим гарууд зүгээр л шинээр бүртгүүлсэн хүнтэй танилцаад л байгаад байдаг юм уу хаашаа юм. Олон хүнтэй танилцахаар уралдаад ч байгаа юм шиг. Нөгөө сайт нь biznetwork.mn гэсэн нэртэй болохоор тэнд бүртгүүлсэн хүмүүсийн ихэнх бизнесмэн, бизнеследи нар байнаа. Үгүй байлгүй ч яахав дээ. Гэхдээ л нэг л биш ээ. Оны эхээр эдийн засгийн хямрал болоод байхад мань гаруудын гадаад худалдаа өргөжөөд л, төрийн байгууллагын ажилтнуудын цалинг 20 % буурууллаа гэсэн чинь нөгөө хүмүүсийн орлого нь нэмэгдээд л жаатай гэж байгаа. Тэгсэн чинь нэг Эрээний гар бизнэст чинь туслая гээд тэр дотор цохиж явнаа. Гэнэ баагий нар тэрний урнаар эгшиглүүлж байгаа лимбийн аянд нь итгээд давхиж очиж мөнгөө өгч хогийн бараа дараад л. Үнэн хошин юм болж байнаа. За тэр ч яахав мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү луувангаа ч иднэ үү.
Хамгийн марзан нь 20 хэдтэй нэг гар biznetwork-ийн гишүүдийн эрхэм зорилго гээд тэр сайтын гишүүн бус Монгол улсын бусад иргэдийг илт гадуурхаж байх юмаа. За тэгээд юуг эрхэмлэх гээд байгаа юм бол доо гэж бодоод үзсэн чинь Социализмын үед байсан " Улаан туг залуучууд хоёр ихэр юм, Уралдаан ялалт хоёрын нөхөр юм" гэдэг дууны үг санагдуулмаар дайчин дайчин юм бичсэн байх юмаа. тэр болгоныг нь дагаад байх юм бол лав хүний дээд болох нь ээ. Тэгэнгүүт нь ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хэрэг юу билээ гээд үзэл бодлоо товч бөгөөд тодорхой аваад хаялаа. Гэхдээ хорон үгээр ёжтойхон чимхлээ л дээ. Юу гэсэн бэ гэхээр: Хуучин нийгмийг санагалзаж байна, Монгол залуу хүний эрхэмлэх 10 бил үү 9 бил үү тэрнээс ч их юм байна гэх мэтээр аваад хаялаа. Тэгсэн чинь нөгөө залуу над руу баахан сонин сонин юм бичээд гай болсон. Үнэн завтай. Хэрэлдэх гэхээр хэл нь загатнаад байдаг бололтой. Ер нь одоо хэрэлдэхээс сайхан ажил үгүй болоод хамгийн хэл амтай, хэрүүлч 76 гаруудыг сонгодог болсон юм уу даа.
Би өнөөдөр тэр сайтад дахин гишүүн болж орлоо. Хүмүүс юу гэхийг нь харья, хямрал дуусаж байгаа болохоор сэтгэл санаа нь ямар байна вэ гээд сохирхолтой ш дээ тээ???

2 comments: