
Та нар энэ зургийг хараад Гамбино халуун зунаар цагаан сар хүсээд эхлэв үү гэж гайхах хэрэггүй. Би угаасаа тэр цагаан сард дургүй. Битүүний өглөө гэрээсээ гараад шинийн 2 орой гэртээ ирдэг хүн. Айл хэсээд бууз идэж, архи гударч, бэлэг горьдож яваад ирдэг гэж битгий бодоорой. Хүн амьтны хөлөөс зугтаж, биеийн амрыг харж байгаад ирдэг гэж ойлговол таарна. За тэр ч яахав. Нөгөө наадмын маргааш намар гэдэг нь боллоо. Найр наадам татарсан уу гэж асуух гэтэл нөгөө намрын дунд сарын 17 гэдэг өдөр бас болоогүй байгаа юм байна ш дээ. Энэ өдөр хичнээн хос хуримлах нь сонин биш, хэдэн төгрөг зарцуулах нь ч гол биш. Ердөө л эв найртай гэр бүл байх нь л чухал. Саяхан нэг хүүхэнтэй танилцлаа. Овоо чатаар буу халаад л бие биенээ ойлголцоод эхлэв үү гэтэл нөгөөдөх чинь гэнэт шатгүй алгасаж миний юу хэлэхийг хүртэл заагаад эхэлдэг байна шүү. 40 гарсан эр хүн хэн нэг хүнээр юу хэлэхээ мэдүүлээд байна гэдэг бол гажиг л байхгүй юу. Хэн хүнээр юу хэлэх бүү хэл хийхээ заалгадаггүй хүнд аймаар эмзэг тусдаг байна ш дээ.
Энэ бол тун мундаг сургамж боллоо.
Нөгөө хурим найр гээд явж байсан чинь гэнэт хадуураад давхидаг байна ш дээ. Эртээд нөгөө аврага Чингис хааны салтаанаас нь гадагшаа гардаг хөшөөг очиж үзлээ. Тэгэхдээ шууд очоод үзээгүй ээ. Урд өдөр нь уулзаагүй удсан найз нартайгаа баахан шоудаад, тэгснээ ер нь тэр хөшөөг очиж үздэг хэрэг гээд хотоос гараад давхилаа. Замаараа хэдэн супер маркет орж хоолой чийглэх юм аваад явсаар байтал нөгөө орос шиг царайтай Чингис хаан дээр бүрэнхий болсон хойно очлоо. Хажуухан талд нь Монгол Хаад гээд нэг жуулчны бааз байх юм. Нэг гэр нь 35000 гэж байна. Сул гэр асуусан чинь байна гэнээ. Тэр гэрт нь орлоо. Шар торгон хөшигтэй, хээ угалз болсон сайхан гэр байнаа. Ороод л нөгөө шоугаа үргэлжлүүлээд л Киви-ийн " Араас тэврэхгүй байж байгаад явуулав", " Утасны халсан шугам" гэдэг дууг баахан тавьж байгаад унтацгаахаар хэвтлээ. Пээ тэгсэн нөгөө ор нь гэж түмэн амьтан талхисаар байгаад салж унахаа дөхсөн юм байнаа. Уг нь овоо өргөн сайхан л юм гэтэл дээр гараад 1 хөрвөөнгүүт л нурж унах гээд аймаар. Тэр гэрт 4 ор байсны хоймрын 2 ор нь эвдэрхий хааяаны 2 ор нь арай гайгүй байлаа. Үүнээс үзвэл Монголчууд бид аливаа нэг газар орныг байлдан эзлэнгүүт нь хоймор өөд нь тэмүүлж гараад найр хуримаа хийж, дараа нь тэр хоймрын орон дээрээ загас наадуулцгаадаг байсан уламжлал нь одоогийн бидэнд хүртэл уламжлагдан үлджээ. за тэгээд мумий байрлалд орж арай гэж өглөөг угтаад 7 цагийн орчим сэрлээ. Сэрэнгүүтээ хөдөөгийн сайхныг өглөө эрт боссон хүн л мэддэг гэдэг үгийг санаад гарлаа. Эргэн тойронд ой модгүй нүцгэн толгод, ойрхон зүүн тийш сунайсан засмал зам, тэртээ баруун талд Туул гол урсаж, Тэрэлжийн хадат уулс сүндэрлэнэ.
Гэтэл нөгөө Илья Муромец шиг Чингис хааны хөшөөн дээр урдаа Лимузинтэй цуваа хүрээд ирлээ. Харж байхнаа хосууд хуримлаж байнаа. Гарууд бүр хотоос 53 км зайтай газарт ирж хуримладаг болсон байна ш дээ. Тэгээд л нөгөө хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа юмуу, эсвэл тайллага, тахилга болж байгаа юм уу, тавгийн идээ энэ тэрээ барьж гүйлдээд хөл толгой нь жинхэнэ алдагдаж байх юмаа. Бяртай айлын хүү л хурим хийж байгаа бололтой, азтай бэр вэ гэсэн яриа харж байсан хүмүүсийн дунд болж байгааг бодоход тэнд өдөр болгон тийм хурим болоод байдаггүй бололтой. Гэтэл Гамбино-ийн толгой ажиллаж эхэлж байнаа. Яаж ажиллаж байна вэ гэсэн чинь: энд хуриманд уригдаад согтоод тасрах юм бол унаанаасаа гээгдээд балрах юм байна. Аягүй бол жаахан халангуутаа Туул гол дээр хуримаа хийе гэж галзуураад, гол дээр байгаа юм чинь зун бол сэлнэ гээд өвөл бол голын мөсөн дээр гулгана гээд баллах байх. Бодоод үздээ нөгөө ганган бэр, хүргэний хувцсыг тайлуулаад ус руу хийх нь байна ш дээ. Настангууд нь хүртэл сэлж бариад эсвэл торгон дээлтэйгээ мөсөн дээр гулгаад лайтай юм болно ш дээ. Хэд хоногийн дараа оршуулга болцон нтр. Яасан гэсэн чинь хуриман дээр сэлж байгаад живсэн ч гэх юм уу, эсвэл хуриман дээр даараад хатгаа тусаад гэвэл сүртэй сонсогдох нь байна ш дээ гэнэ үү. За за баахан солиоров.
энэ ёстой хогийн, ямар ч комментгүй бичлэг. гаруудыг битгий юм бичээрэй гэсэн чинь бичихгүй наацан ...
ReplyDeleteBuduun Marc n huriman deer mani ni yalaa?!
ReplyDeleteOh My God, Саналгүй яахав. Дараа нь чи Safety Award ганцаараа авсан ш дээ.
ReplyDeleteГанбино минь дээ
ReplyDeleteтэр дээр намайг бичсэн байна.
Яагаад? яагаад?