Tuesday, September 15, 2009

30+ Single хүүхний өглөө



Өглөөг тэд аль хөл дээрээ босож угтсан байна яг тэр хэвээр нь тусгаж илэрхийлдэг. Унтахын өмнөх үеийн сэтгэл санааны хөөрөл нь шөнийн нойронд бүрэн дэлэтлэгдэж, цоо шинэ характэрууд энэ үед тодорно. Өнөө өглөө бол ердийн ажлын өдрийн энгийн нэг өглөө. 30+ юу хийдэг болохыг харцгаая. Сэрүүлэг хэдэд ч дуугарсан тэр ухасхийн босохгүй, хэвтээд л байна. Хэвтээд л байна. Унтаж байгаа эсвэл сэрсэн эсэхийг нь мэдэх аргагүй. Эхний сэрүүлэг дуугарсанаас хойш 30 орчим минут хэвтэж байгаад гэнэт дээр үеийн кино хальс үзэж байгаа юм шиг хурдан хөдөлж эхэлнэ гэж бодвол ёстой худлаа. Тэд чинь 30+ болохоос ямар 20+ биш. Хөдөлгөөн удаан, гэхдээ мэлэнхойлог биш ч унталтын байдалтай. Энэ үед ямар нэг эрчимжүүлсэн санал тавих юм бол түүний үдээс өмнөх бүх хугацааг нурааж байна гэсэн үг. Орноосоо босоод 00, дараа нь шүршүүр дор зогсоно. Тэгээд цайгаа чанана. Цай буцлах зуур Дүрслэх урлагийн хичээлийн давтлага хийнэ. (Зарим оройтож босдог 30+ ажил дээрээ хийдэг). Толь бол тэдний амьдралын салшгүй хэсэг тул будгийн хэрэгсэл тольны өмнө чухал байр суурь эзэлнэ. Дүүрэн, дундуур, дууссан олон янзын савтай, шилтэй, шингэн, нунтаг тосон олон будаг шунх, оо энгэсгэ, химийн бодис дундаас тэд юу хэрэгтэй вэ гэдгээ маш сайн мэднэ. Будалтын ерөнхий дараалал нь тослолтоос эхлэнэ. Тослолтыг дисплейны онцлогоос болж нимгэн, зузаан янз янз хийх бөгөөд гол нь түүний дээрээс түрхэх энгэсэгийг тогтоон барьж байх ёстой. Энэ ажлыг нийтэд нь суурь тавих гэж нэрлэж болно. Үүний дараа илүү чимхлүүр ажилд орох бөгөөд үүнийг хийх чадвар нь 30+ хувьд харилцан адилгүй байхаас гадна дисплейн бусад эрхтнүүдийн онцлог тун их нөлөөлдөг. Зохимжгүй хийсэн чимхлүүр ажлууд нь заримдаа тэдний гоо сайханд сөргөөр нөлөөлөх талтайг анхаарах ёстой бөгөөд тэдний энэ байдлыг сөргөлдөгч талын 30+ үүд магтаж, өөрийн талынхан болохоор ил хэлж харин шүтэн бишрэгчид нь анзаардаггүй нь үнэн болой. Нүд бол тэдний хувьд гоо сайхан байдлаа харуулах хамгийн чухал эрхтэн бөгөөд үүний дараа хамар бус харин хамрын доотох уруул орно. Нүдний будалтыг хөмсөг будалт, зовхи тээндэлт, сормуус дэрвийлгэлт гэсэн 3 үндсэн ангид хуваадаг. Сайхан зассан хөмсөг будах тэдний урам зоригийг бадраадаг засалт муутай таруу ургасан, эсвэл хэт өтгөн хөмсөг будах бол бухимдал үүсгэх бас нэгэн шалтгаан болдог. Зовхины тээнн олон өнгөтэй бөгөөд гадаад худалдаа өргөжихийн хэрээр нэр төрөл нь улам олширч байгаа. Дээх нь үед хүүхнүүд хар, бор өнгөөр голлон зовхио буддаг байсан бол өдгөө ногоон, улаан, шар, зэрэг үндсэн 7 өнгөнөөс гадна самран шар, болжморон ягаан, сарлаган бор зэрэг өнгөнүүдийг гарган будах болжээ. Сормуусны хувьд урт бөгөөд дэрэвгэр байх нь нэн чухал бөгөөд хэрэв тийм боломжгүй бол дэлгүүрээс худалдаж аваад нааж болдог сормууснууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Гэхдээ баяр ёслолын үеэр үнэ өсөж эрэлт ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Уруулын будаг бол тоолохын аргагүй олон байхаас гадна зарим нь үнэ цэнэтэй савтай байдгаараа тухайн хүнийхээ зэрэг зиндааг харуулна. 30+ үүд нь санхүүгийн хувьд боломжын байдаг тул тэдний цүнхэнд хэд хэдэн янзын уруулын будаг байдаг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ тас хар цараайтай бол цав цагаан, ув улаан, нов ногооноор будах нь тухайн 30+ийн гоо сайханд шууд сөргөөр нөлөөлнө. Мөн цав цагаан хүүхнүүд ув улаанаар будах нь вампир мэт харагдуудлаг гэдгийг санах хэрэгтэй. (будаагүй уруултай 30+-ийг бусад нь .... шигээ адилхан уруултай гэж нудралцдаг тул энэ тухай мартах нь тун ховор) Будалтаа нямбай үйлдэж байх үед цай буцаллаа. Манай 30+ яаралгүй босож, удаан бус хөдөлгөөнөөр салгана. Толины өмнө хийсэн ажлын үр дүнд зүс царай мандан бадарч байх үеийг эгүүлэн авч ирсэн болохоор бухимдал төдийлөн асахгүй, дуу аяласан шиг байх нь элбэг. Өглөөний цайг яаралгүй уухаар тухлах боловч энэ үед галын өрөөн дэх ханын цаг явах болсоныг сануулах тул цай уулт, хувцаслалт хоёрыг нэгэн зэрэг амжуулах хэрэгтэй болдог. Хувцасны сонголт хэдий арвин ч насжилтаас үүссэн махжилт (өөхжилт)-ийн үр дүнд хуримтлагдсан целлелютны давхаргаас болж багтах хувцасны тоо хэмжээтэй болсон бөгөөд хэзээ нэгэн цагт фитнэст явж золигийн целлелютнээс хагацаж чадна гэдэг итгэл дүүрэн бодол энэ үед байнга эзэмдэнэ. Энэ бодол улмаар цай уултанд нөлөөлж, гурилан юм идэх хүслийг унтраан ганц аяга кофе, Липтоноор өглөөний цайг орлуулна. Хувцас сонгох нь дотуур хувцаснаас авахуулаад гутал, цүнх, зүүлт гэсэн хоорондоо уялдаатай алхамуудтай бөгөөд хамгийн мэргэн сонголт нь өчигдөр тайлаад тавьсан хувцас байх нь олонтой. Хувцаслаж дуусаад үнэртэй ус цацах нь нэгэн төрлийн Мандал өргөхтэй адил ёслол бөгөөд манай 30+ гадуур хувцсаа хэдрэн гарч одоход бэлэн болжээ. Гадаа гарч гар өргөн таксидсаар одох нь түүний ажлын өдрийн төгсгөл хэсэг бөгөөд хот газар ажилдаа 30 минутаас хожимдолгүй ирэх нь түүний буруу бус түгжрээний буруу билээ.
Тэдний хайр дурлалд хандах хандлага нь дараахь байдлаар илэрнэ. Үүнд:
Миний бие өнгөрсөн сар 30+ хүүхнүүдийн өглөө, өдөр, орой болон ажил, гэр орондоо хэрхэн ажиллаж, амьдардаг тухай бичсэн билээ. Харин энэ удаа тэдний хайр дурлал, түүнд хэрхэн ханддаг хандлага, ололт амжилт, азгүйтэл бүтэлгүйтэлийн талаар сүүлийн 3 сарын хугацаанд явуулсан судалгааг үндэслэн бичихээр шийдлээ.
30+ хүүхнүүдийг адал явдалд дурлагсад болон эс дурлагсад гэж нийтэд нь 2 ангилна. Эс дурлагсад гэдэг ангилалд багтагсад нь өөрийн хүсэл шохоорхол, хайр сэтгэлийн асуудлаа бусдын нүд, чихнээс чадамгай нууж чаддаг эрийн сайн хань, үрийн сайн ээж байдаг бөгөөд тэдний зарим нь өөрийн ухамсарт амьдралаа зөвхөн нэг эрийн төлөө зориулдагаараа бусад эмэгчин хөхтөнүүдээс хөгжлийн хувьд сул дорой мэт харагддаг онцлогтой. Адал явдалд дурлагсадыг дотор нь хөргөлттэй хөдөлгүүртэй, хөргөлтгүй хөдөлгүүртэй гэж ангилна. Хөргөлттэй хөдөлгүүр бүхий +30 ууд нь төгс эрээ олох хүртлээ идэвхитэй үйл ажиллагаа явуулдагаараа хөргөлтгүй хөдөлгүүртэй +30-тай төстэй байдаг боловч тэд дэс дараалалтай ажилдагаараа нөгөө бүлэгт багтдаг хүмүүсээс ялгардаг. Тэдний амьдралын хэв маяг даянч нартай төстэй бөгөөд ихэнх нэрд гарсан эмэгтэй даянч нар бүтэлгүй хайр дурлалаасаа болж дээрх замыг сонгож авсан байдаг. Тэд ихэвчлэн нэг хүүхэдтэй байдаг нь нийтлэг бөгөөд амьдралынх нь ганц баяр бахархал байдаг нь мэдээж. Хөргөлттэй хөдөлгүүр ангилалын +30-уудын стрессээ тайлах арга бол маш энгийн, тэд ихэвчлэн хувь заяандаа хэн нэгэнд шил дарсны дараа гомдоллож 1-3 здусал нулимас гаргаад дотор нь цэлмэдэг. Гэхдээ тэдний амьдралд өөрсдийнх үзэж байгаагаар төгс төгөлдөр эр хүн орж ирсэнээр аз жаргалтай болох ба төгс төгөлдөр эр хүн гэдэгт хэн ч багтаж болдог нь сонирхолтой.
Одоо адал явдалд дурлагсадын хөргөлтгүй хөдөлгүүр хэсэгт багтдаг хүүхнүүдийн тухай таницуулья. Тэднийг нэг үгээр тодорхойлох ямар ч боломжгүй. Хэрэв хамгийн товчхоноор тодорхойлвол "тэсрэх гэж байгаа атомын бөмбөг" гэсэн үг хамгийн оновчтой нь болно. Янаг амрагийн явдалд дадамгай, дадамгай бус бол асар их сонирхолтой. Эрчүүдийн анхаарлын төвд байж, дэгжин хувцаслаж явах асар их хүсэлтэй бөгөөд хэдий олон нууц амрагуудтай байна төдий чинээ сэтгэлийн амар амгаланг олж авдаг. Үнэнч байдал гэдэг ойлголт тэдэнд маш харьцангуй хүлээн авдаг бөгөөд өөрийн явж буй амьдралын хэлбэрээ хамгийн үнэнч байдал гэж боддог. Тэд дурлах юм уу эсвэл хэн нэгэнтэй урт болон богино хугацаагаар дотно харьцаанд орох юм бол гаригаа харин ч нэг андуурах шиг болно. Өмнө нь хэн байснаа мартаж, ирээдүйд хэн болохоо ч ухаарах сөхөөгүй болдог. Тогтоосон харьцаа нь бүтэлгүйтвэл төрсөн гариг дээрээ эргэн унах хүртлээ болсон явдалд итгэхийг хүсдэггүй, итгэсэн ч зүүд байгаасай гэсэн бодлыг удтал хадгалсаар яваад ижил сүрэгтээ аргагүйн эрхэнд нэгдэнэ. Энэ бүлэгт багтдаг хүүхнүүд хэн нэгнийг олж авахын төлөө боломжит бүх аргыг хэрэглэнэ. Гар, хөл утас, интернэт, мэссэнжер, skype гээд ашиглаж болох бүх хэрэгслийг тэд чадамгай ажиллуулж өөрийн обьектоо олдог. Боломжтой бол шугамын радио, ФМ станцыг ч ашиглахаас сийхгүй. Тэдний идиал эр хүн гэсэн ойлголт тогтворгүй байдаг бөгөөд нэг өглөө Жеймс бондыг мөрөөдөж босож ирдэг бол дараа нь Жан Клод, Ван дам нарыг хүсэх, эсвэл Эрээнбо, Шаварцнегр нарыг эрэлхийлэх зэргээр тогтмол өөрчлөгдөж байдаг. Хайр дурлалын сүлжээндээ маш хүчтэй орооцолддог бөгөөд заримдаа нууц амрагуудынхаа дунд төөрч будилах нь олон тохиолддог. Өглөө хэлсэн үгээ өдөр мартаж, орой болоход өдөр ярьсанаасаа огт өөр юм ярьж байдаг нь Паркинсоны өвчнөөр асар хүчтэй өвчилсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ бүлгийн хүүхнүүд стрессээ тайлахын тулд хамаг уур бухимдлаа муу, муухай үгний цуглуулга дундуур оруулж гаргаж ирэн хааш нь ч хамаагүй цацаж байж тайтгаралыг олдог. Үг хэлэнд цэцэн цэлмэг байдгаараа өмнөх бүлгийн хүүхнүүдээс онцгой ялгардаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Зарим үед огт санаа зовохооргүй юманд шаналдаг бөгөөд ялангуяа Солонгосын сериалын баатруудын төлөө сэтгэл зовох байдлаар нэн тод илэрнэ. Төгс төгөлдөр эр гэсэн тодорхойлолт нь байнга өөрчлөгдөж байдаг тул хэн нэгнийг хайсаар байгаад насыг барах үгүй бол хэн нэгнийг төгс төгөлдөр эр гэж сонгож авсанаа дахин өөр хэн нэгнийг төгс эр байна гэж бодож, өмнөх эрээ зайлуулах үйлдэл дунд тэдний бүх амьдрал эргэлдэж байдаг билээ гэсэн товч үгээр энэ нэг сэдэвт судалгааны ажлын тоймыг өндөрлөе. Анхаарал тавьсан явдалд баярллаа

11 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. энд уул нь би даржин үгтэй коммент үлдээсэн юмсан тэгсэн тэрийг устгасан байна. Ингэх байсан юм бол яах гэж коммент нтр гэдэг байдаг байнаа.Ганбиноо.
    Таныг хүндэтгэсэн Уянга

    ReplyDelete
  3. Manidaa yu gesen comment uldeesenee utga g ni tegj bgaad yariad uguurei naizaa. Bi heleed baigaa shoo. Gambino hampaaniig 30 tai single huuhnii oronoos ugluunii nar mandahiig 30 aas hol iluu udaa l harsan baihaa gej .... Heee heee heee....

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Манай хүн хэдэн хүний өврөөс боссоныг нь чи мэдэж байхыг бодход хамтдаа 30+ хүүхнүүдийн өврөөс сугарч байсанаа нотолж байгаа юм шигээ. Дажгүй сонсогдож байна шүү. Хөгжилтэй залуус байна.

    ReplyDelete
  6. манай хамраан хотод ирээд бүгдэг бололтой. Утас мутас нь холбогдохгүй айн. Тэгээд дараа нь нээх л гомдолсон хүн.

    ReplyDelete
  7. Хэндээ ч гэж зориулж утсаа залгах юм билээ...

    ReplyDelete
  8. Хүссэнээрээ байдаа хонгор минь. Чамд гарц байгаа. 1 боломж , 2 боломж, 3 боломж тэгээд л үргэлжлээд байждээ. Чи чаднаа. Чадийш дээ. Хүндэтгэлийн тань хариу.

    ReplyDelete
  9. Gambinoo, 2 uulaa tegj bgaad 30+ huuhnii uvuruus bosoh boltsiim bishuu! Medeejeer tus tusdaa l daa. kkk :)

    ReplyDelete
  10. энд 30 гарсан хүүхнүүдийн тухай сайхан бичсэн байна шүү. яг үнэндээ би ч гэсэн энэ мэтээр амьдарч байнаа. Ганбино аягуу бичжээ.хөөе хүмүүсээ миний блогоор зочлоод юм ярийлдаа. Нээх л уйдсан хүн байна шүү.Ажа ажа амжилт

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete