Тэд их сэхүүн. Лимбийн уран эгшигийг нэг бус хэдэн ч хөгжимчнөөс сонсох дуртай ч сонголт хийх болоход хаа байсан харь гариг гийчинг сонгох нь элбэг. Тэдний хийсэн сонголт алдахаасаа онох нь их байдаг. Яагаад гэвэл тэд багийн тоглолтоос илүү ганцаарчилсан, салангид тоглолт хийхдээ туршлагажсан байдаг. Тэд хорин хэдэтнүүдийг бодоход амьдралыг илүү амталсан болохоор өөрийнхөө дүрмээр тоглоход боломжтой хүнийг сонгохдоо гарамгай. За энэ ч яахав...
30 гарсан Single эмэгтэй гэхээр дэндүү урт байгаа учраас зүгээр л 30+ гэж нэрлэе. 30+ ажлаа тараад гэрийнхээ үүдэнд буулаа. Орцоор орж шатаар өгсөн, давхартаа гараад цүнхээ ухаж байна. Түлхүүрээ хайж байгаа нь... Аманд нь бэлэн байдаг Европ хараалын үгийг бараг гарган алдаж байтал "Oh My God" түлхүүр нь олдов. Цүнхээ ухахдаа цухалдсан уураараа хаалга нээх гэж байгаад огцом гараа татан авлаа. Юун тогонд цохиулах, хайрлан хадгалдаг хумсаа хугалж байна. Амандаа юу ч юм бувтнан хаалгаа болгоомжтой нээн орлоо. Гутлаа тайлахдаа нэг хөлөөрөө нөгөө хөлийнхөө гутлын өсгий дээр гишгэж тайлна... Ээ гай, баруун хөлийн эрхий хурууны хумс урт ургаад шилэн триконы өлмий цоолчихож. Түлхүүр, цүнхээ үүдний хажуугийн сандал дээр шидээд цуваа өлгөв. Нөгөө өрөөндөө орж толины өмнө хувцсаа солино. Шар шур хийсэн чимээ гаргаж солихгүй бол сольсон болохгүй бөгөөд хувцас заавал шар шурхийж байх ёстой. Шар шурхийдэггүй бол тэр хувцас биш. Хувцсаа солиод тольдоно. Гэхдээ гадна фасадны ерөнхий тольдолтийг босож, сууж, тонгойж, бөхийх байдлаар хийх бөгөөд гэдэс хэвлий, гуя, өгзөгний хэсэгт анхаарал төвлөрсөн байна. Хувцсаа сольж, тольдож дуусаад 00 орно. Ус шоржигнуулж нүүрээ угаагаад бас дахин толинд харна. Энэ удаагийн тольдолт бол жинхэнэ урлаг байх ёстой. Нүдээ том жижиг болгоно, хамраа шантайлгана, үрчлээгээ тэнийлгэнэ. Зорилго нь 10 жилийн өмнөх мандан бадарч байх үеийн ул мөр байна уу үгүй юу гэдгээ мэдэх явдал. Байгаа гэхдээ тэр нь зөвхөн нүднийх нь харцанд л үлдсэн. Усны өрөөнөөс гараад цувныхаа хармаанаас утсаа гаргав. Мэссэж, дуудлага байдаггүй. Муу "цаг" гэж хэлснээ хармаалж галын өрөөнд орж оройн хоолоо иднэ. (Цаг бол тун муухай үг). Хөргөгчнөөсөө зүсэм бялуу, тараг гаргана. Бялуугаа нэг хазлаа, дахиад хазлаа. Гэнэт огло үсрэн босож гуя, өгзөг, гэдсээ сунгаж, татаж үзнэ. Харцанд эгдүүцэл тодорно. Үлдсэн бялуугаа хөргөгчинд хийгээд, таргаа барин ТВ өмнөх буйдан дээр хөлөө нугалан сууна. Энэ суулт секси сэдэл өгөх чадалтай. Гарт нь ТВ удирдлага заавал байх ёстой. Суваг хэсүүлж хэд хэд дарснаа Шоон Пээн, Чарли Шиин-тэй нэг кануу олоод тавина. Гэхдээ үзэхгүй, хажууд нь нэг эр байх ёстой. Тэр зайг нөхөж байгаа нь тэр. Таргаа уунгаа "цаг"-аа гаргаж хараад хаа нэгтээ залгана:
-Бийна уу? Юу хижийгайн? Аан за за баяртай. Дахиад залгана:
-Бийна уу? нөгөө баагий бас ник найзтайгаа байна уулзах уу гээд байсан. Өө тийм үү?? Залгана:
- Хүүе Цэечка, Чи нөгөөдөхөө надаа өгчих л дөө. Өө яасан өөдгүй юм бэ? Утсаа салгаад диван руугаа шидлээ. Амандаа муу авгай чинь гэж бувтнаастай. (Авгай, цаг хоёр их муухай үг). Гэтэл утас дуугарав. Ухасхийн босож хартал улаан фенийх нь дугаар. Энэ удаа бол ногоон кнооп дараа л бол ялагдлаа гэсэн үг. Утсан дээрээ дэр шидээд Пи Си-ээ асааж уржигдар мээсэнжэрт танилцсан хөгжилтэй залуутай чатлахаар суув. Даанч тэр нь байхгүй болохоор гунигтай. Гэхдээ яахав өөрт нь лимбийн эгшиг тоглох хүмүүс тэр ертөнцөөр дүүрэн...
Санааг чинь ойлгож,хэн нэгэнтэй адилтгаж байна.
ReplyDeleteЭнд цэнзүүр хэрэггүй гэж бодож байна.
Таныг хүндэтгэсэн Уянга