
Саяхан л ёлк молк болоод л хөөрөөд л, хөөрхөн хүүхнүүдийг шилэн тирко, гоёлын даашинз, сортой үстэйгээр нь хараад шампанск уугаад сууж байсан чинь нэг мэдэхэд 10-р сар гарчээ. Яасан ч хурдан юм, ёстой гялс явдаг байна ш дээ. Энэ хугацаанд юу хийсэн юм бэ гэдгээ эргэн харах юм бол лав л А4 цаасаар бараг 4000 орчим хуудас цаас бичиг баримт орчуулсан юм байна. Бас 30 гаруй литр сүүгээр цацал өргөж газар дэлхийгээ алтан нар, алиман сартай нь баясгасан гэж байна, хэрэв болдогсон бол энэ ертөнцийн бүх од, гаригуудад сүүгээр цацал өргөх юмсан. Өчигдөр гар утсаа ажил дээрээ санамсаргүй орхиж гэртээ ирээд утасгүй байхын ид шидийг нэг мэдрэх шиг боллоо. Уг нь амар юм аа. Зарим хүмүүс төрөхдөө л утас шөрмөс атгаж төрсөн юм шиг нэг их шүүрс алдаад л " Яаж утасгүй болдог байсан юм бол оо... " гээд л байдгийн. Болоод л байх юм билээ. хэн залгах бол, хэнээс мээсэж ирэх бол гэж догдлоод байхгүй юм. Бас оператороос ирүүлдэг мээсэжийг бөөн горьдлого тээсэн харцаар унших гэж сэтгэл хөдлөхгүй нь сайхан санагдлаа. Гар утсыг сэрүүлэгтэй цаг, тээтрис, ЭМПИ-3 болгож ашигладаг байсан бол харин цагийг цагаар нь, тээтрисийг тээтрэсээр, ЭмПИ-3 ийг ЭМПИ-3аар нь ашиглаад харин ч дажгүй байнаа. Ер нь комьпютерээ бичгийн машаан болгоод шуудан холбоог и майл болгоход болохгүй юм алга. Гар утастай байх чинь хүнд худлаа хэлүүлээд байдаг гэдгийг мэдэх үү? Нэг хүнтэй уулзах гээд болзсон байлаа гэж саная. Чамайг очихгүй удаад байвал уулзах гэсэн хүн чинь залгаад хөөе хаана байна гэхэд нь чи гэрээсээ гараагүй ч байсан гэсэн өө би унаанд суугаад бараг очлоо гээд л худал хэлдэг нэг жишээ байна. Эсвэл ажил хөөцөлдөж байгаа нэрээр энд тэнд очоод пиав миав уугаад сууж байхад чинь хаачив ийчэв, яав ийв гээд дарга даамлууд залгахаар хүнийг нь хүлээгээд сууж байнаа гэж бас нэг худал авдаг хоёр жишээ байна. Үгүй бол илүү тухлах хэрэг болоод утсаа салгаад сууж байхад чинь баахан залгаад дараа нь яагаад утсаа салгаж балайраад байгаа юм бэ гэвэл батарей суугаад гэх мэтээр худлаа яриулах үнэн шалтгаан болох юм аа. Ер нь гар утснаас болоод худал ч дээрээ бүр худалч болж гүйцэх нь. Үгүй бодоод байсан чинь хэзээ л нэг их үнэнч байж чадаж байлаа доо. Аргагүй Пионерт элсэхдээ л тангараг өргөхдөө үнэнч байна гэж ямар ч бодлогогүй хэлж байсан юм байна. Цэрэгт тангараг өргөхдөө бас нэг муу санаандаа юм хум боддог болцон байлаа. Мах цусаараа элгэн халуун нутаг орноо харийн дайснаас хамгаална ч гэнэ үү цэрэг эх орны сэдэвт маршын дууны үг шиг саак үгнүүдтэй. Тухайн үедээ карантийнаас гараад яаж ийж байгаад чөлөө аваад гэртээ очоод бүтэн нойртой хонох билээ л гэх ухааны юм боджийсан уу гэхээс хаанаас дайсан ирээд миний мах цусыг бараад унах тухай лав бодож ч байгаагүй юм байна. Цэргийн тангараг гээд ярьсан чинь нээрээ 10-р сард цэрэг татлага болдог ш дээ. Болж л өгвөл явахгүй байхыг бодох хэрэгтэй. Генерал менерал нь л болохгүй юм бол хайран нэг жилээ тэнд үрэх хэрэг юу байнаа??? Тэгээд ч манайх шиг улсад генералын хэрэг байгаа ч юм уу даа. Цэрэгт очиж хал цэргүүдэд задартлаа амбаардуулж байхын оронд лам, хоньчин, барилгачин, УИХ-ын гишүүн, сонгогдоогүй ч гэсэн нэр дэвшигч, баабник, бөө, бөбөөчин гээд л ер нь юу л бол юу хийж болно ш дээ. 10 дугаар сард уулархаг хангай газарт өвөл болдог бол говьд халуун намраараа л байдаг. Хятадын визгүй усны шувууд энэ тэнд өвөлжчих газар хайгаад л байдаг бол олон удаагийн визтэй юм уу архаг хил зөрчигч шувууд болохоор тоохч үгүй хил даваад нисээд өгдөг гэж байгаа. Саяхан манай эндээс нэг тогоруу гадаад тогоруунд дурлаж, тэгээд гэрлээд хамтдаа гадаад руу нисэж очоод 3 сар болж байна гэсэн байх юм. Очсоноосоо хойш агаар ус нь таарахгүй байгаа юм уу яасийн жин хассан гэнээ. Аймаар сэргэлэн тогоруу тэр чинь, хэрвээ таргалаад жин нэмээд эхлэх юм бол нөхөр тогоруу нь тоохгүй ч байх юм уу эсвэл нутгийн анчин тааралдаад аа энэ "Made in Mongolia" тогоруу байна, махыг нь иднээ гэвэл балрана ш дээ. Юун нөгөө гадаад тогорууны хэл сураад дэгдээхэйнүүддээ зааж маах юм болно биз дээ. Би тэр тогорууг удахгүй өндөглөнө гэдэгт огт эргэлзэхгүй байгаа. Би оюутан байхдаа 10 сар гаргаж байж хойшоо сургуульдаа явдаг байлаа. ТМС-ын бацаанууд, цэргийн сургуулийн архичид, нэхмэл, оёдол, нийтийн хоолны хүүхнүүд бүгд хичээлдээ сууж байх үед "гэгээн зөвлөлт орны" элгэн дээгүүр төмөр могойн гэдсэнд суугаад Сибирийн цасанд дарагдсан ширэнгэн ой дундуур өвлийн өвгөн тааралдуул сайн байна уу, Дед мороз харагдуул здравствуй, с новым годом, Санта бугануудтайгаа үзэгдвэл Hallo, Happy New year гэж хэлнэ гэж бодоод л явдаг байлаа.
Энэ жил чинь нээрээ нөгөө намрын дунд сарын 17 өдөр нь 10 сард таарч байгаа юм гэсэн. Энд тэнд баахан хурим болж тасарсан, агсарсан гарууд олон тааралдах байх. Надад хүртэл хуримын урилга 3 ирсэн гээд л бодчих.
Хуримлаж байгаа залууст эхнэрээрээ ямар хүүхэн сонгох талаар бас хэдэн үг хэлэхгүй бол хэл загатнаад болох юм биш. Хамгийн гол нь эхнэр болох хүүхэн чинь доорхи шаардлагуудыг л хангасан байвал болно. Үүнд:- Нүд нь 6-12 pixel resolution, Гар нь 2,4MHz хурдаар ажилладаг байх, толгой нь 160GB HDD сэтгэж, 512MB санах ой тогтоолттой тархитай бавал таарах бөгөөд GF, Wife форматуудыг хурдан хөрвүүлэх чадвартай, дээрээс нь Sofa 10.1, OntheDesk 7.0, IntheCar 1.4 зэрэг программууд дээр маш чадварлаг ажилладаг байх юм бол тасарчихжээ л гэнэ ш дээ.
Дээрхээс үзвэл өнгөрсөн 9 дүгээр сарын бичсэн юмнууд маань голдуу хүүхнүүдээ доош хийсэн зүйл сараачсан байх юм. Тийм болохоор 10 дугаар сарыг арай феминист агуулгатай зүйл бичихээр төлөвлөж байна.
Цаашилбал энэ 10 дугаар сар нь ерөнхийдөө секс одтой порно сар болох төлөвтэй байна. Өдрийн нар өглөөний тавилт дуусахад мандаж, үдшийн секс эхлэхэд жаргана. Хол яваар одогсод 2-3 бэлгэвчтэй явбал зохимжтой. Эл сард эрүүл мэндийн шинжилгээ өгч ямар өвчин туссанаа мэдэж эмчилгээ эхэлбээс түргэн илаарших нигууртай. ДОХ туссан хүмүүс эртнээс шавар эмчилгээ хийлгэж газар шороондоо дасаж байгууштай бөгөөд өнгөний өвчин авсан хүмүүс " үүнээс хойш бэлгэвч хэрэглэж байя" гэсэн тарнийг 108, удаа чанга уншиж эрэгтэй хүн төмсөг рүүгээ эмэгтэй хүн зүүн хөхөө үлээх хэрэгтэй болохыг блогийн эхэнд байгаа од эрхэсийн зургаас тодруулан харна уу.
Ум сайн амгалан байх болтугай. Амээн, Аллах Акбар
Ёоох Убааа тасарчжэээээээээээ. Мань тогоруу нь эрт цас унахыг хараад дэгдээд гүйжийн ха ха ха ха ха. Та шүү. 2012 онд шилдэг блогчин гээд УИХ-д нэр дэвшүүл яажийн?
ReplyDeleteWhy not???
ReplyDeletewhere do these great ideas come from aain?
ReplyDeletebtw өчигдөр нэг таксины жолооч бас яг саяхан л шинэ жил болжийсан , ямар хурдан юмбээ гээд байсан шт
Багадаа горшоокон дээрээсээ савж унасаар байгаад ийм болцийн моо. Өөр онцгой юм байхгүй. Тэр таксины жолоочид чинь Сувдууш 007 суулгахдаа хэлээрэй гэсэн мбайхгүй юу даа...
ReplyDeleteUrd shunu Dornod aimgiin Mardai s irlee. Tend 10 r sariig saihan unguruuj bga yum bna, bidnii buriad zon. Gants gem ni Zuuhiinduu hiideg moil gedeg jims ni ih taaruu bga gej buriad basgan gomdolloj bna. Yaj zugeer yavah ve, Onon eejees 2 linok toi irlee. Oroi zagasnii samgebsal hiij iddiimuu. Dajgui tee Gambino, Tsok Tsok ???
ReplyDelete