Өнгөрсөн шөнө цас орж хоноод өнөө өглөө сайхан байх чинь...
Балай чинь бичих гэж байсан юмнаасаа шууд хадуураад эхэлдэг юм байна. Ингэж болохгүй шүү. Хэлэх гэсэн юмаа ийш тийш нь бултуулалгүй шууд л хэлж байх хэрэгтэй гэж байгаа. Хэрвээ намайг ямар нэг өөртөө үйлчилдэг супермаркетын хамгаалагчаар ажилла гэвэл дуртай зөвшөөрнө. Энгэр дээрээ "Сесуритү" гэсэн бичигтэй гуцас өмсөөд л өөрийгөө цөлийн шуурга ажиллагаанд ороолцсон ахмад дайчин гэх ухааны юм болгож бодоод л ... Ердийн ажлын цаг дуусангуут миний ажлын цаг эхлэнэ. Эхэндээ энд тэнд юм дуугарвал шуурхай очиж үзээд уйдах хүртлээ идэвхтэй царай гарганаа яаадгийн. Тэгээд жаахан уйдаад нойр хүрээд эхлэвэл гар утсаараа хэсэг тоглоно. Тэгээд дахиад уйдаад эхлэх юм бол тэргэнцэр дотор нь орж суугаад супермаркет дотуур баахан давхина бас. Халууцахаараа крант кола ууж сэрүүцнэ. Хэд хэдэн удаа ээлжинд гараад хүмүүстэйгээ танилцаад эхлэнгүүт ид шидээ гаргана ш дээ. Хамгийн түрүүнд нь камерын бичлэгт ордоггүй цэгүүдийг олоод тэндээ хамгийн үнэтэй коньяк нууж ууна. Ууж дуусааад яааг тасрахаасаа өмнө нь дотор нь шингэнээ юүлж өгөөд буцааж сайхан таглаад байранд нь тавина. Бас шоколадны зуурмаг гэдэг билүү Нескуйк-ийн нэг лаазтай юмыг ганцаараа бялууртлаа цохиод өтгөнөө оронд нь шахаж орхиод цэвэрхээн таглаад тавчихаар болоод өгнө. Лангууны хамгийн араар тавьчихсан байхад намайг өөр пост руу шилжүүлтэл бараг баригдахгүй байх. Гол нь хамгийн үнэтэйгээс нь хэрэглэх хэрэгтэй. Хямдхан байвал хүмүүс аваад дорхноо баригдаж гай болно. Болдог бол миний хамаг юмаа хийсэн шил, савтай бараа авсан хүн нээгээд ямар царайтай болохыг нь харах юмсан. Хэрвээ цагдаагийн дарга, эсвэл цагдаагийн даргын даргад бэлэг болгож авсан бол балрах юм байна. Дорхноо нөгөө шил, саван дээрээс хурууны хээ мээ аваад тасарчихсан байх юм бол нөгөөдөхөө арилгахаа мартаад жинхэнэ домог болж алдаршсан юм болно. Сонин монин дээр гарна, бүүр какарвал ТВ8ийн шөнийн толь нтрээрч гарч магадгүй. Камер руу нь харж байгаад болсон явдлаа нууж хаахгүй хэлнэ ш дээ. Яагаад хамгаалж байсан бараагаа шамшигдуулсан бэ гэж асуувал өнгөрсөн ч байсан хамаагүй "төрсөн өдрөө тэмдэглээд" гэж хэлнээ. Иргэний үнэмлэх дээрээс төрсөн өдөр шалгаад "төрсөн өдөр чинь биш байна гэвэл" эргүүлээд "тэр үед энэ супермаркет-ын хамгаалагч болоогүй байсан" ч гэх юм уу эсвэл дараа жилийнхээ төрсөн өдрөө угтаж тэмдэглэж байсан юм гээд л болоо ш дээ.

burhan min tanias iluu baba hun blogspotoos olohgui gedgtee itgeltei baina
ReplyDeletebi Gogo baix gej boddoggyi, super marketaas cognac, choko paste avch boloxgyi shyy
ReplyDelete