Wednesday, November 30, 2011

Super Онигоо


Хуриманд явлаа. Хүмүүс бэлгээ өгөөд эхэллээ. Би өөрийнхөө ээлжийг болонгуут мөнгөтэй дугтуйгаа өгөх гэж байснаа андуураад хуримын урилгатай ирсэн дугтуйг нь хоосон өгч баларсан байгаа юм даа. Гэртээ ирээд мэдэж нтр. Балай юм болсон байна. Аз болоход ойрын хамаатан юм даа...

Sunday, November 20, 2011

Гар утас

Супермаркет-т хамгаалагч хийх гэж байснаа болиод гар утас зардаг дэлгүүрийн хамгаалагч нийдэг юм байна. Эхлээд тэр гайхал "ухаалаг утас" гэдэг утаснаас нь аваад цэнэглээд, өөрийн утасныхаа сим карт хийж мийгээд баахан эргүүтэж байснаа хамгийн сүүлийнхэд нь өөрийнхөө симийг хийгээд өмд рүүгээ хийснээ таг мартаад тэр чигээр нь дээр нь суусан чинь байдаггүй ээ. Пүүг гэж дуугараад л алга болдог байнаа. Харин тэхх... Өглөө нь нөгөө дэлгүүрийн худалдагч ирсэнээ утас алга болсон гээд сүйд болдог байна ш д. Захирал махирал нь ч ирж байх шиг. Би утас үзэж байгаад .... оруулчихсан гэж хэлэлтэй биш. Тэгснээ цагдаа, магдаа болиод явлаа. Цагдаа нь утас хэн авсан гэж асууж байх юм. Мань тэгэнгүүт" тэр ухаалаг утсыг танай мулгуу цэвэрлэгч л хуссан" гээд гүрийж гарлаа. Гэтэл нөгөө цагдаа их зэвүүн 9988 гэснээ миний дугаарыг залгаад хаяасан чинь байдаггүй. Нөгөөдөх чинь орсон газрынхаа яг үүдэн дээр байж таараад их эвгүйтэж байх шиг... За за худлаа тоглосон юм. Утасны дэлгүүрт хамгаалагч хийгээд утас хусаад тэндээ хадгална гэж байхгүй шүү.

Хий үзэгдэл харав

Сүүлийн үед гэнэт хий үзэгдэлтэй тааралдах боллоо. Counter Strike тоглох болсоноос хойш хаа сайгүй араас хөөгөөд, булан мулан болгоомжтой сууж гарахгүй бол тас буудуулах гээд байх шиг болж. Эртээд бас нэг хий үзэгдэл гарч ирсэнээ намайг бөөрний чинь чулууг аваад оронд нь эрдэнийн чулуу суулгаж өгье гэж байсан. Лаг баян наацан. Бас нэг хий үзэгдэл надад 150,000,000 хэд болсон бэ? үгээр бол зуун тавин мянган доллараар хийл хөгжим зарна гэж зовоогоод. Би тэрнийг нь тоглож чаддаг бол бас яхав гэхсэн. Браьсан бол эвдэх нь гарцаагүй юм надад тийм их үнээр зарна гэдэ бол үнэндээ мангар л байхгү юу. Хуучин хий юм үздэг байхдаа миний юу юу хардаг байсаныг миний блог амтархан уншигчид бүгд санаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч давтан хэлье гэж бодож байна. Эхэн үедээ Тетрис тоглоом 1 биш 5 эгнээгээр хар хурдаараа унадаг байснаа сүүлдээ нэг рулетнээс 3-5 бөмбөг зэрэг харвадаг байсан. За ер нь удахгүй галзуурах юм байлгүй...

Tuesday, November 15, 2011

World vs MGL

Америкт зул сарын баяраар оймсон дотор бэлэг хийж өгдөг бол Монголд цагаан сараар оймс бэлэглэдэг...
Оросууд архийг ямар нэг юмаар даруулга хийж уудаг бол Монголд даруулгагүй ч ууж болдог. Багшаасаа сайн уудаг...

Германд бугуйн цагийг хэрэглэх гэж зүүдэг бол Манайд үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цаг байдаг болохоор Монголд цагийг гангарах гэж зүүдэг...

Америкт хамгийн том баяраараа цацагт хяруул нухаж иддэг бол Монголд баяр болоход хамгийн том сүүлтэй ууцаар ширээгээ чимээд дараа нь муутгаж устгадаг...

За ингээд бичмээр юм байвал коммент дээр үлдээнэ биз маний залхуу хүрлээ.

Sunday, November 13, 2011

Хайран 520 ...





Мөнгөө гээчихээд харамсаад байгаа юм бишээ, хэдэн үнэн тэнэг гаруудын өмнөөс харамсаад барахгүй байнааааааааа... Тэр хэдэн тэнэгийн дотор мэдээжийн хэрэг нэг хужаа, гурван орос (Иван Дурак) бас хоёр хаанахын ч юм бүү мэд тэнэг орсон байх юм. Монголоос уг нь намайг оруулж болох л доо яагаад гэхээр намайг нэг хүн дандаа Мангар гээд байдаг юм. Гэхдээ би нөгөө хэдэн тэнэгийг бодвол арай гайгүй юм болохоороо баахан эрчүүдтэй орохгүй л дээ...

Саяхан интэрнэт ухаад (ухаж болдог ч юм уу) сууж байсан чинь бүхэл бүтэн 6 эр хүнийг ангараг гариг руу нисгэх дасгал хийж байна гээд нэг саванд оруулаад 520 хоног, 17 сар хийгээд хаясан юм байна. Уг нь хэрэг хийчихээд 17 сараар таслагдсан хүмүүсийг оруулсан бол ялаа эдлэнгээ хажуугаар нь дасгал хийчихгүй юу. Гэтэл зүүв зүгээр явж байсан хүмүүсийг хийчихээд баахан горьдлого болгож байснаа "за за та нарыг нисгэх гэснээ болиод өөр хүмүүс нисгэх боллоо, үгүй бол та нараас 3 хүнийг нь явуулна нөгөө гурав нь үлд" гэвэл хахахахаха жинхэнэ хулхидуулсан юм болно ш дээ. Мань шиг амьтан бол аль хэдийн нисэж ирээд баатар болоод баахан одон медаль, генерал цол, улсын хангамж, тусгай хамгаалалт, алдар нэр гээд баахан сэрүүн зүүдэлж байгаад нисгэхээ болилоо гэж дуулвал шууд амиа хорлоноо. 520 хоногт чинь цагаан сар, шинэ жил, наадам, төрсөн өдөр мөдөр хэд хэдэн удаа болоод өнгөрнө ш дээ. За тэгээд санхүүгийн тусламж хичнээн ч удаа үзүүлж болно бас санхүүгийн тусламж нас харгалзахгүй эгч нараас хэдэн ч удаа авч болно. Архи, пиав лав хэдэн авдрыг ууж болох байлаа... Нээрээ хайран 520 хоног тэдний өмнөөс үнэн харамсаж байнаа. За тэгээд дасгалаа хийгээд нөгөө хиймэл пуужин дотроо сууж байхад авгай мавгай нь хүн юм болохоороо бас амьтан хүнтэй юу яаамаар болж л таараа... аягүй бол санхүүгээр тусалж бариад адиггүйтсэн л байгаав Нөхөр нь хөөрхий амьтан сансарын баатар маатар боллоо гээд сууж байдаг эхнэр нь хахахаха бодсон чинь инээд хүрээд болдоггүй ээ. Би лав муу Бурамтай чатлаж байгаад уур хүрэхээр ID, утасны дугаар мугаарыг нь дэлээтлээд, 3 хоногийн дараа нөгөөдөхөө үгүйлээд тэсэхгүй дахиж сэргээж сүйд болдог. Гэтэл мань 6 гар хахахаха гэр орныхонтойгоо хязгаарлагдмал цагаар интэрнээтээр харьцдаг байсан гэнээ. Хөөрхий амьтад. Сансарт нисгэвэл бас дахиад 520 хоног болно. Тэнгэр муудлаа гээд 520 биш 600 хоног болвол ёоооёоо бодохоор өрөвдөөд, инээд хүрээд байх юмаа. Ер нь ийм урт хугацаагаар нэг юманд явах бол гэр бүлээ цуцлуулчихвал амар ш дээ. Эргээд ирэхэд сууя гэсэн хүүхэн хар түмээрээ байна. Ёстой тэр түмэн хүүхэн дундаас шилж байгаад сууна... За ингээд балайраад эхэллэээ хөөрхий. Эсвэл хамт нисэж байгаа залуусаасаа гайгүй царайлагтай нь дотно харьцаа болж нтр хихихихихи ингээд балайраад байх юмаа болилоо...





http://chuhal.mn/r/987




Дээр байгаа линкийг эхлээд дараад үзээрэй. Тэр нээрээ яагаад 3 сартай жирэмсэн байгаа юм бол??? Яагаад 2 юм уу эсвэл 4 сартай жирэмсэн биш байгаа юм бол??? Бүүр 5 юм уу 6 эсвэл 7 сартай жирэмсэн байсан бол гоё байхгүй юу? Яагаад гэвэл ердөө л 5 юм уу 6 эсвэл 7 сартай жирэмсэн байгаад гол утга нь оршино. Ер нь хэн гэдэг хүүхэн хэдэн сартай жирэмсэн байх нь тэр хүүхнийг жирэмсэн болгосон хүнд хамааралтай болохоос бусад хүмүүст тийм их чухал байдаг юм болов уу??? Эсвэл тэр жирэмсэн болсон хүүхэн өөрийгөө би одоогоор жирэмсэн боллоо, намайг энэ удаа жирэмслүүлж чадаагүй нь 9 сарын дараа эргээд нэг үзээрэй, дараагийн жирэмсэн болгох эзэн нь та ч байж болно гэж байгаа юм болов уу??? Уг нь байгалынхаа жамаар жирэмсэн болж байгаа эмэгтэй хүн нээх сонин биш байлтай юм. Тэрний оронд Гамбино жирэмсэн болжээ гэвэл лаг болно ш д. Гамбиног Бурам нэг шүргээд жирмэслүүлжээ гэж байвал хүн болгон уншаад зарим нь муу Гамбиног "хөөрхий амьтан, одоо хаагуураа төрнөө" гэж өрөвдөх ч юм уу. Эсвэл "тэр Бурам гэж адтай амьтан юмаа, Гамбинод бөмбөг хийчихэж" гээд гоё ш дээ... Ер нь хэн гээч хүүхэн хэдэн сартай жирэмсэн болсон тухай бүртгэж байдаг бие даасан яамны статустай байгууллагатай болмоор юм. Тэр яам нь өөрийн гэсэн вээбтэй. Тэгвэл би вээбийг нь уншаад "энэ хүүхэн ч найдваргүй боллоо, харин тэр хүүхэн найдвартай" гэж мэгээд суухгүй юу. Үгүй бол хүүхнүүд би тэрнээс жирэмсэн болмоор байнаа гээд вээб дээр нь саналаа бичээд тэрнийг нь уншаад очиж жирэмсэн болгоод л... энд тэндгүй баахан завгүй хүмүүстэй болно ш дээ.

Panchan




Эртээд нэг эргүү солонгосыг хулхидсан тухайгаа бичихээ тааг мартсан байна ш дээ. Сүүлийн үед огцом мартдаг болоод байгаа юм байна. Ямартаа л ажлынхаа нэг хүүхэнд цалин буухаар Морозко морожин авч өгнө гэж хэлэх гэж байгаад мартаад хадуурч давхиад бензин колонк авч өгнө гээд донгосож байхав дээ. Миний цалинд багтаад байдаг бензин колонк гэж хаа байхав дээ??? Бас нэг таньдаг баагий өөрийнхөө авгайг загнаад өгөөрэй гэж захиад, мөнгө хүртэл өгсөнийг нь мартаад баахан магтсан байгаа юм. Магтуулсан хүүхэн эргээд нөхөр дээрээ очоод өөрийгөө баахан магтуулсанаа яриад, нөгөө танил маань өгсөн мөнгөө буцааж нэхээд баларч байнаа. Би чамайг загнахаа мартаад магтцан байна гэлтэй биш тээ. Гэхдээ зав гарвал загнахаас, хүний мөнгө авчихаад загнахгүй байлтай биш бас авсан мөнгөө буцааж өгөлтэй биш. Тэр муу хүүхнийг нээрээ загнахын өмнө эхлээд удам судрыг сайн судлаад бас сайн үздэг хүнээр ирээдүйг нь үзүүлж, харуулж байгаад болсон, болох юмыг нь бүгдийг нь хамруулж загнах юм хуна. Тээр нөгөө хангүг саран хулхидсанаа бичих гэж байнаа бас мартаад загналт магналт болооод явж байна.

нэг таньдаг баагийн таньдаг солонгосоо надтай танилцуулна, гоё хоол хийгээд байж байгаарай гэхээр нь Солонгос бараа зардаг дэлгүүрээс баахан юм эхлээд авсын. Гэхдээ тэр дотор нь кимчинээс өөр мэддэг юм байгаагүй л дээ. Омлек, могой жараахай, хар, бор өнгийн үрэл за ер нь гачин гачин юм байсаан байсан. Тэгээд үхрийн мах шараад, будаа жигнээд хүлээж байсан чинь нөгөө со гар ирлээ. Хийсэн хоолоороо дайллаа. Нөгөө баагий чинь намайг анх удаа тогоо барьж байгааг мэдчихсэн юу яасан хоёр савхадсанаа таалагдаагүй юмуу яаав больчихлоо... Тэгснээ хажууд нь хүмүүс идээд байхаар яаж бас зүгээр суухав гэж бодох шиг болсоноо нөгөө солонгос бараанаас авсан кимчинээс нэг савхадсанаа Woow болоод явдгийн. Яав ийв юу болов??? гэж мэл гайхсан чинь ийм сайхан кимчиг ээж л хийдэг байсан, монголд ирээд хэдэн жил болоход дандаа гачин кимчи идэж байсан гээд хариугүй уйлах нь ээ. Тэгэнгүүт нь гэнэт онгирмоор болооод би наадахыг чинь хийсэн гээд шаачихдаг байгаа. Яаж хийсэн бэ гэхээр нь яахав дээ тээр жил Солонгост семинарт явж байхдаа гадаа нэг ажима хийж байхыг хараад сурчихсан гээд хэлчихсэн. ТВ-ээр харж байхад ажима нар кимчигээ гадаа хийгээд л байдаг ш дээ. Тэгдэг юм байх гээд хэлчихсэн ш д яадгийн... Тэгсэн чинь нөгөө со чинь дахиад байна уу гэж асуудаг юм даа. Ямар азаар би тэр кимчиг нь бүгдийг нь тавгалааад савыг нь гаргаад хаясан байсан юм бэ??? Хэрвээ тэгээгүй байсан бол дахиж гаргаж өгөх гэж байж хөргөгчөө нээгээд баригдахгүй юу. Би тэгэнгүүт нь нээх сүрхий царай гаргаад хөргөгчөө нээснээ "нээрээ дууссан юм байна, нээх иддэггүй болохоороо жаахан хийдэг" гэж мэгээд таарсан. Хэрвээ тэр хангүг надад кимчи хийж өгөөч гэх юм бол 3000-аар дэлгүүрээс аваад 5000-аар шахнаа. Шинэ бизнэсийн зам ингээд нээгдэж байгаа юм даа. Аз хүү байвал ёоз хүүгээр цохиноо гэж...

ӨӨ нээрээ мартадаг болсон толгойд ямар эм, мэм, кимчи мимчи сайн бэ, мартахаасаа өмнө асуухгүй бол мартаад хэдэн жил болох байх. За тэгээд хэллээ ч гэсэн нэг уншаад л дахиад мартчих байх доо.

Thursday, November 10, 2011

Сесуритү

Өнгөрсөн шөнө цас орж хоноод өнөө өглөө сайхан байх чинь... Балай чинь бичих гэж байсан юмнаасаа шууд хадуураад эхэлдэг юм байна. Ингэж болохгүй шүү. Хэлэх гэсэн юмаа ийш тийш нь бултуулалгүй шууд л хэлж байх хэрэгтэй гэж байгаа. Хэрвээ намайг ямар нэг өөртөө үйлчилдэг супермаркетын хамгаалагчаар ажилла гэвэл дуртай зөвшөөрнө. Энгэр дээрээ "Сесуритү" гэсэн бичигтэй гуцас өмсөөд л өөрийгөө цөлийн шуурга ажиллагаанд ороолцсон ахмад дайчин гэх ухааны юм болгож бодоод л ... Ердийн ажлын цаг дуусангуут миний ажлын цаг эхлэнэ. Эхэндээ энд тэнд юм дуугарвал шуурхай очиж үзээд уйдах хүртлээ идэвхтэй царай гарганаа яаадгийн. Тэгээд жаахан уйдаад нойр хүрээд эхлэвэл гар утсаараа хэсэг тоглоно. Тэгээд дахиад уйдаад эхлэх юм бол тэргэнцэр дотор нь орж суугаад супермаркет дотуур баахан давхина бас. Халууцахаараа крант кола ууж сэрүүцнэ. Хэд хэдэн удаа ээлжинд гараад хүмүүстэйгээ танилцаад эхлэнгүүт ид шидээ гаргана ш дээ. Хамгийн түрүүнд нь камерын бичлэгт ордоггүй цэгүүдийг олоод тэндээ хамгийн үнэтэй коньяк нууж ууна. Ууж дуусааад яааг тасрахаасаа өмнө нь дотор нь шингэнээ юүлж өгөөд буцааж сайхан таглаад байранд нь тавина. Бас шоколадны зуурмаг гэдэг билүү Нескуйк-ийн нэг лаазтай юмыг ганцаараа бялууртлаа цохиод өтгөнөө оронд нь шахаж орхиод цэвэрхээн таглаад тавчихаар болоод өгнө. Лангууны хамгийн араар тавьчихсан байхад намайг өөр пост руу шилжүүлтэл бараг баригдахгүй байх. Гол нь хамгийн үнэтэйгээс нь хэрэглэх хэрэгтэй. Хямдхан байвал хүмүүс аваад дорхноо баригдаж гай болно. Болдог бол миний хамаг юмаа хийсэн шил, савтай бараа авсан хүн нээгээд ямар царайтай болохыг нь харах юмсан. Хэрвээ цагдаагийн дарга, эсвэл цагдаагийн даргын даргад бэлэг болгож авсан бол балрах юм байна. Дорхноо нөгөө шил, саван дээрээс хурууны хээ мээ аваад тасарчихсан байх юм бол нөгөөдөхөө арилгахаа мартаад жинхэнэ домог болж алдаршсан юм болно. Сонин монин дээр гарна, бүүр какарвал ТВ8ийн шөнийн толь нтрээрч гарч магадгүй. Камер руу нь харж байгаад болсон явдлаа нууж хаахгүй хэлнэ ш дээ. Яагаад хамгаалж байсан бараагаа шамшигдуулсан бэ гэж асуувал өнгөрсөн ч байсан хамаагүй "төрсөн өдрөө тэмдэглээд" гэж хэлнээ. Иргэний үнэмлэх дээрээс төрсөн өдөр шалгаад "төрсөн өдөр чинь биш байна гэвэл" эргүүлээд "тэр үед энэ супермаркет-ын хамгаалагч болоогүй байсан" ч гэх юм уу эсвэл дараа жилийнхээ төрсөн өдрөө угтаж тэмдэглэж байсан юм гээд л болоо ш дээ.



Sunday, November 6, 2011

Миний ажил






Шинэ 7 хоног эхэлжээ. Хэрвээ өнөөдөр градустай юм амсахгүй л бол энэ 7 хоног тэр чигээрээ уухгүй байх. Хэрвээ амсах л юм бол тэр чигээрээ гударсан юм болно гэж бодсоор түрүүний 7 хоногийг эхэлдэг юм байна. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногийн эхний өдөр амсаагүйгээр барахгүй хамт архи уух гэсэн хүнтэй гадаа бараг зодоон хийж уулгүй 7 хоног боллоо. Уг нь ууя гэсэн саналыг 1000% дэмжээд, 2 гараа дээш нь өргөдөг хүн нээрээ юу болов??? Нэгнийгээ сайн явахад атаархдаг муухай юмнууд бас байх юмаа. Архи гэдэг юмыг бараг мартаад 7 хоног болох гэж байхад яаааг 7 хоногийн сүүлийн өдөр, орой унтахын өмнө ажил хэрэгч санал тавьдаг нээрээ...

Мартсанаас мал мэнд үү гэгчээр нөгөө Last Christmas дууны клип дээр дуусных нь өмссөн байдаг шиг дээлтэй болсон ш дээ. гэхдээ цасны бандгар гутал олоогүй. Гэхдээ ороолтыг нь олсон юм байна. даанч зүүгээд явахаар хөөрөөд байх юм.

Манайхан нээрээ гусах юм таарвал юу ч байсан хамаагүй гусах юмаа... Эртээд нэг сэтгүүл уншаад гэвтэж байгаад хана дагаж ургадаг тасалгааны цэцэг гэр оронд байвал өвчин зовлон дууддаг гэж байхыг хараад гэртээ байсан нэг тийм цэцэгийг орцондоо гаргаад цонхон дээр тавичихаад эргэж ороод усалдаг хүн болох гээд эргээд гартал гялс алга болсон байгаа юм даа... Ердөө л варены шилэнд ус хийх хооронд ш дээ. Тэгэхээр манай орцонд өндөр мэргэжсэн кааяа байна, тэр кааяатай танилцах юмсан. Сайн кааяа таньдаг хүн байвал хэлээрэй, танилцаад мэргэжлээ дээшлүүлэх хэрэгтэй байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа...

Tuesday, November 1, 2011

Юун ёлк юун цагаан сар




Өчигдөр л ёлк боллоо гээд байсан чинь тэрнээс супер юм болох гэж байна. Төрсөн өдөр мөдөр гэсэн локал шинж чанартай юм биш интехнейшнл агуулгатай асар том юм болох гээд байна. Манай нөгөө Болороо Бөэжин явах гэж байна. 6 сараар таслагдсан гэсэн үү 6 сар сууна гэв үү гальт нэг сар мартай юм хэлсэн. Сайн мэдэхгүй болохоор инээд хүрээд байх юм аа ядаж байхад. Гэтэл нөгөө налчий Баатар алс газар явж алт цуглуулна гэсэн тэр чигээрээ алга болсон. Хааяа сураг сонсохоор Фижи байна уу Соломоны арлын далбаатай усан онгоц дээр усан цэрэг хийж байгаа гэж дуулдах юм. Тэгж байж халимны хоол болох вий дээ. Дэмийрч явж байгаад эм сармагчинг хүүхэн гээд балрах вий. Нөгөө Зоригоо гадаадад эх орон нэгтэндээ тусалдаг хүн болох гээд дэлгүүр дагуулж орчихоод эр хүнд таарах размер байхгүй гээд эмэгтэй өмд өмсүүлж байна гэсэн. Алгаа хампаан Эрхүүгийн зах дээр элэг нэгтнүүдээ нэг хэсэг овоо хулхидсаан. одоо лам болоод нүглээ наманчилж байна гээд явж байна гэсэн. Сураг сонсоход хэд хэдэн хүүхэнг ариутгаж байна гэж байгаад янз бүр болоод авсан байсан. Хүн хэлэх яахав... Тэр жил зад наргиад сэрсэн чинь нэг хар авгайн өвөрт сэрж нтр... хэлийг нь ойлгох юм биш... ай лаав маав гээд байсан. За тэхээр нэг иймэрхүү болчимгүй юмнаас л хол байгаарай гэж Болороодоо захия. захих яахав гол юмаа дараа захинаа. Гөөнгийг нь өгнөө...