Sunday, December 26, 2010
Thought
Wednesday, December 1, 2010
Зад залхуурсан 11-р сар

Monday, October 18, 2010
“Зураглаач, зурагчин, захирал, залхуу хүнтэй” өнгөрөөсөн 7 хоног
За шинэ долоо хоног эхэлдэг юм байжээ. Өнгөрсөн долоо хоногт нэг их балайраагүй ч гэсэн овоо олзтой байлаа. Эхлээд яасан гэхээр XI зууны гайхамшиг болсон комьпютер дээр фотошоп гэдэг программ сурлаа. Тэгээд өөрийнхөө зургийг гоё ганган хүүхнүүдтэй зэрэгцүүлж барьж тавьж хэсэг галзуурав. Хамгийн дажгүй болсон нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоотой зургаа тавьсан нь лаг болов. Тэгэхээр нь тэр зургаа фото цаасан дээр принтерлэж гаргаад жаазанд хийгээд тавьсан чинь хамт ажилладаг хужаа харсанаа ам нь ангайж шүлс нь гоождог юм байна. Дараа нь манай дарга миний ширээн дээр намайг эзгүйд ирж тэр зургийг харсан юм байна л даа. Өдрийн хоолны дараа намайг харангуутаа миний азтайг гайхаад сүйд болж байнаа. Тэгснээ хажуудаа байсан баахан гадаад хампаануудад намайг зааж байснаа лааг хөөрхөн эхнэртэй гээд авч өгдөг байгаа. Тэрнээс хойш миний хулхи эхнэрийн зургийг харах гэсэн гадаад дарга нарын цуваа тасралгүй 5 хоног боллоо. Гэтэл огт монгол хэл мэддэггүй мөртлөө зурагт нь монголоос өөр суваг гардаггүй ТВ-тэй нэг гадаад нөгөө зургийг харснаа “WOOW би наад хүүхнийг чинь орой болгон ТВ-ээр гарахыг нь хараад янз янз болдог” гэж тэнэгтдэг байна ш дээ. Мань нээх Ичинхорлоогийн нөхөр царайлж хардсан дүрийг гаргаж нтр. Гэхдээ хөөрхөн хүүхний зургийг өөртэйгээ зэрэгцүүлж тавиад олонд үзүүлэх нь юун Бат-Эрдэнэ аврага, УИХ-ын хэн нэг гишүүн, Аса Давгаатай оригоор нь зургаа даруулсанаас гоё юм билээ. Удахгүй эхнэртэйгээ хэрэлдээд байдаг болсон гэж сэнсаац дэгдээж байгаад Топ Одгэрэл эсвэл Оюунгэрэлтэй фотошопоор гэрлэдэг ч юм билүү... Над шиг бүдүүн, намгийн мэлхий шиг этгээдийг тийм сайхан хүүхнүүдийн нөхөр гэж авахаар гадаад хүн байтугай хятад хэлний орчуулагч хийдэг монгол хүүхэн өмдөндөө сарин алдаж байгаа юм.
Өөр чинь өнгөрдөг 7 хоногт реклам хийдэг студийн зураглаач, захирал 2-той 1 өдөр ажиллаа. Захирал нь хийж байгаа ажилдаа үнэнч хаа газрын ёс журмыг мэддэг хүн байнаа. Харин нөгөө зураглаач нь амаа сар жилээр угаадаггүй юм шиг байсан. Тэгсэн мөртлөө захиралынхаа хажуугаар орж яриад какраад дургүй хүргээд, хоол нэхээд, том том бүлтрээд байлаа.
Бас 2 өдөр дараалаад “National Geographic” сэтгүүлийн зурагчинтай ажиллаа. АНУ-д 5 үеэрээ амьдарч байгаа хятад үндэстэн байх юмаа. Сүүлийн 15 жил Бөөжин хотод сууж байгаа гэсэн. Зураг дарах гэдэг нь лайтай. Яг нөгөө фашн ТВ-ээр зурагчид нь аппаратаа чак чак хийлгээд байдаг шиг дарж бсан. Дараа нь авсан зургуудыг нь гялс гялс гээд гүйлгээд үзсэн чинь яг кино шиг харагддаг байна ш дээ. Тэр зурагчинг дагаж 2 мээтр шахуу өндөр залуу ирлээ. Залуу ч гэждээ ямар ч залуу хүний шинжгүй, нойрмог, хойрго, унхиагүй унтаа залхуугийн туйл байсан. Ямартаа л уурхайн гүнд орчихоод овоолсон чулуун дээр унтаж байхав дээ. Тэртэй тэргүй цагаа болохоор газар доор хангалттай унтах байж тэрэнд дурлаад ч байгаа юм шиг санагдсан.
Тэгсэн нөгөө зурагчин чинь 1 хүний зургийг 40 минутаас 1 цаг гаруй дарсан мөртлөө миний зургийг ердөө 5 минут аппаратаа шажигнуулж дарсан ш дээ. Мань тэгэнгүүт нь өөрийгөө лаг фото гэнийчний хүн юм байна гэж бодсон. Удахгүй гадаад сжэгүүл дээр малийгаад гараад ирвэл битгий айгаарай ...
Өө нээрээ нэг гайтай юм болов. Миний ордог жорлон руу очиход 3 том, 2 жижиг алхаад л суултуурт нь тулдаг байтал тэр жорлон засварт ороод одоо 47 том, 6 жижиг алхаад суултуурт нь хүрэх газарт байгаа жорлонд ордог болоод байна. Өмнө нь хүндээр бие засах бол яг гарахыг нь дөхүүлж байгаад жорлон руу харайлгаж ороод болдог байсан бол одоо яаж байна гэхээр замдаа явж байгаад нэг бол мартах үгүй бол өмдөндөө хусах болоод байна. Эртээд бие эвгүйцэхээр нь гараад яаруу алхаж байсан чинь гэнэт танил тааралдаад тэрэнтэй дэлхийн дулаарал, ногоон хувьсгал, атрын гуравдугаар аян, Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хонины махны үнэ цэнийг ярьсаар байгаад нэг мэдсэн чинь яах гэж өрөөнөөсөө гарсанаа мартаад баларсан ш дээ. Дараа нь нөгөө гайхал чинь дахиад хөдлөхөөр нь хүнтэй тааралдахгүй гээд аягүй Ганс Клосс царайлаад гэтцэн явж байсан чинь хэлтсийн дарга тааралдаад юм асуугаад би тэрэнд нь хариулах гэж ёстой хөлсөө гоожуулж үйлээ үзээд арай гэж жорлон ороод суутал 300 ат даралтаар суултуур задартал авсан ш. Нөхөд ер нь иймэрхүү юман дээр тооцоотой байхгүй бол балрах юм билээ...
Saturday, October 16, 2010

Блог минь блог минь, борлон ямаа шиг блог минь. Чамайг хэсэг хаяж үзлээ санагдаад болохгүй юм ч гэх шиг үнэн уянгын (мантуухай биш шүү) халилтай эхлэн алдаж байх чинь.
Муу блогтоо юм бичилгүй бүтэн хавар, зуны 6 сар дээрээс нь намрын 2 сар нийт 8 сарыг өнгөрөөсөн байх юм. Энэ хооронд юу болов гэхээр эрүүлжүүлэхэд орж балраагүй, сонгууль өгч улс төржөөгүй, хүүхэд төрүүлж хүүхэн болсонгүй. Гэхдээ уусан, улс төр ярилгүй уусан. Хүүхэн найрах гэж үзүүлж алдсан. Эхлээд мантуухайг эргүүлсэн чинь бараан царайн дээрээ палийтал нялсан кремийг нь хараад хусаж үзмээр санагдахаар нь тэсэлгүй газар хэвтэж байсан брээтэг аваад хусах гэсэн чинь байхгүй гусуулаад таарсан. 2 хоног чих шуугиад балай хүн шиг болсон шд. Би 93 кг жинтэй. Гэтэл над шиг гүзээтэй лут эрийг дүйртэл хусна гэхээр мантуухай надаас лаг болох нь мэдэгдэж байгаа биз дээ. Тэрнээс хойш зузаан хүүхэн харагдвал холуур тойрдог болоод байнаа.
Эртээд бас явж байгаад нэг гайгүй туранхай хүүхэнтэй танилцаад нөгөөдөхөө хотелд дагуулж ороод бааранд нь ууж муугаад сууж байгаад өрөө аваад орох юм болсон чинть нөгөө хүүхэн чинь өөрөө гахай болтлоо уугаагүй юм шиг намайг шал согтуу байна гэснээ явж энэ тэр. Уухаараа эрүүл болдог юм шиг байгаан. За тэр тэнэг хүүхнүүд ч яахав...
Тэр нэг сайт байнаа. Та яг одоо юу хүсэж байна вэ? гэсэн асуулт байхаар нь секс хийж дур ханамаар байна гэдэг санааг нээх гадаад хэлний өргөн мэдлэгтэй хүн болох гээд “ОРГАЗМ ХҮСЭЖ БАЙНА” гэснээ ганцхан удаа хүсэж байгаа юм чинь чамлалтай санагдаад “ДАНДАА ХҮСЭЖ БАЙНА” гээд биччих лээ. 2 цаг гаруй байж байгаад нөгөө сайт руугаа эргээд орсон чинь юу вэ??? Өчнөөн хүмүүс огт сексгүй амьдардаг юм шиг наиайг шаал валиар ч гэх шиг баахан муухайгаар бичсэн байгаам даа. Хохь нь муу хогнууд хэзээ ч битгий дур нь ханаж байгаасай. Яг сексдээд дур нь ханах гэж байхад гар утас нь дуугарч, цай нь дэвэрч, хаалгыг нь усны мөнгө бичдэг хүн тогшиж байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
Наадмаар миний нөгөө амийг нь аварсан ямаа гудамжинд тааралдсан ш дээ. Би тэр ямааг алуулах гээд оосорлуулчихсан зогсож байхад нь эвэр дээр нь ногоон будгаар “Гамбино миний амийг аврав” гэж бичихээд уяаг нь суллаад тавингуутаа эзэнтэй нь зад хэрэлдээд амьтны эрх ашиг машиг, махнаас гар мар ч гэх шиг баахан донгиорч байгаад арай цагдаадаа хүрэлгүй салсан байхгүй юу. Тэгсэн муу тэнэг ямаа сурангуутаа алтайн нуруунд очоод янгирийн сүрэгт нийлчихгүй салгалж явж баригдаад айлын балкон дээр ногоо ногоон будгаар “Гамбино миний амийг аврав” гэсэн бичигтэйгээ толгойгоо донхиолгоод ногоон нүдээ цэхийлгээд байж байгаам даа. Хүмүүс намайг ямаа найрч байж айлд авчраад хусаад, хуваагаад идсэн байна гэж бодноо. Нүд боллоо л доо. Яадгийн үхсэн шаал тоохгүй ш дээ.
Бас нэг супер зар уншаад ойлгодоггүй ээ. Юу гэжийнэ гэхээр байна ш дээ ... шувуунд 20 га газар 400.000.000.00 төгрөгөөр зарна ... гэнээ. Лайтай баян шувуу байгаа биз??? Маний бүх хөрөнгөнөөс ч их мөнгөтэй шувуу байгаа юм шиг санагдаад болдоггүй ээ. Ер нь энд тэнд пэндийсэн түрийвч хармаалсан шувуу тааралдвал танилцаад авахад болохгүй юу байхав дээ. Бодно биз дээ та нар ухаант хүмүүс байна даа энэ чинь...
Monday, August 16, 2010
Сайн байна уу блог минь ээ

Tuesday, April 20, 2010
Хавар аа гэж...

Tuesday, April 13, 2010
Хавраа гэж...

Monday, April 12, 2010
The life itself harmful to the health...

Friday, April 9, 2010
Холливууд Монголоос ойрхон уу эсвэл Монреалаас ойрхон уу???

Хавраа гэж нээрээ...
Хавраа гэж нээрээ гачин улирал шүү. Өдөржин салхилаад л гацар мацар, гар мар сайртаад хэрэг алга. Сая хэд хоног готод амарсан чинь хаврын синдром хөдлөөд архи уухаар тасарч балраад, авгай хүүхэнтэй юм ярихаар загнаж хэрэлдээд, автуусанд суухаар кааяа хиймээр санагдаад, дэлгүүрт орохоор лангуу тэгнэж байгаад юу ч хамаагүй хусмаар болоод үнэн синдромтуулж байнаа. Күэ ер нь бодоод байхнээ хөдөө чинь сайхан юм байна. Синдром хөдөлгөх зурагт, лангуу, автуус нтр байхгүй. Хааяа айлын хүүхэд ороод ирвэл өдөж байгаад шагай нясалж хожигдоод л. Хаа байсан хуучин сонин олдвол үсэглэж уншчихаад л явж байх чинь нээрээ таатай сайхан юм байна. Би нээрээ Ноцтой мэдээ сонингийн Халхын шоронгийн атаманууд гэсэн хуудсыг нь авч хадгалж хааяа уншсан атаманаа дуурайх лаг дуртай ш дээ. Надаа лав 200 гаруй атаманы амьдрал, түүхэн замнал байгаа. Бас чөтгөр, шуламтай хуудсыг нь авдаг юм байна. Хожим чөтгөр болвол хэрэг болж магадгүй. Нээрээ готод явж байгаад няднан бас уржнан үзүүлсэн эмчтэйгээ тааралддаг юм байна. Эмч ч бас намайг таниад байнаа. Нэг таньдаг атамантай нь адилхан харагдсан ч байж магадгүй. Яагаад гэхээр би 1970-аад оны атамануудыг дуурайж хороомон гутал гармуушиглаж углаад, сээгий толгой дээрээ тавиад, пуушиг даанч олдоогүй болохоор нь сонингийн цаасанд акаа задалж ороож асаагаад явж байсан юм. Тэгсэн эмч намайг үзсэнээ хэлж байнаа.Monday, March 22, 2010
Хавар ирлээ

Sunday, March 21, 2010
Үнэнхүү аз жаргалтай...

Saturday, March 20, 2010
INSOMNIA

Friday, March 19, 2010
Гамбинод тохиолдсон явдал (Украйн-2)

Wednesday, March 17, 2010
Гамбинод тохиолдсон явдал (Украйн)

Хөөрхий муу Гамбино англи хэл сурсан нь - 3
НАХЯ-ны төлөөлөгч гэдэг бол кинуугаар хэлэх юм бол "Хаврын 17 учрал" дээр гардаг тагнуулууд юм байна л даа. дугуйланд бүртгүүлэхэд хэрэг болж магадгүй гэж бодоод иргэний паспортоо аваад явж байсныг маань тэр дор нь төлөөлөгч тагнуулууд аваад хураачихдаг юм байна. Тэгээд нөгөө хоёр чинь надаас байцаалт авч эхэллээ. Яах гэж гадаад хүнтэй уулзсан? тэр хүнд юу ярьсан? чамаас юу асуусан бэ? Дахиж хэзээ уулзах вэ? Манай социалист сайхан эх оронд маань яах гэж ирсэн хүн бэ? Капиталист Mars, Sneakers-ийн амт нь социалист чихрээс өөр амттай байна уу? Кока -Кола уух нь төгрөг хорийн нимбэгний ундаа уухаас ямар байна вэ??? АНУ-ын түрэмгий ерөнхийлөгчөөс ямар даалгавартай ирсэн гэж байна вэ гээд ёстой хүний санаанд ормооргүй асуулт тавьдаг гэж байгаа. Тэгснээ нөгөө 2 гятнуулууд, тэр хүн чинь чамайг доллар зараач гэж гуйсан гэж байна гээд гөрддөг байна ш дээ. Мань тэгэнгүүт нь тэгвэл тэр муу гадаадтай чинь нүүрэлдий гэх ухааны юм хэлсэн чинь гадны зочин унтаж байна гээд болдоггүй ээ. Бодсон чинь өдрийн 14-15 цагийн оронд хувцсаа тайлаад, орондоо ороод унтаж байна гэдэг нь итгэлгүй санагдаад болдоггүй ээ. Би болсон явдлаа лав 15 удаа ярьсан байх, ярих тусам итгэхгүй болдог шиг байгаа юм. Тэгээд нөгөө хоёр чинь ядарсан уу яасан эсвэл гарч ээлжит тагналтаа хийх гэсэн үү гараад явлаа. Тэр өрөөнд хоёр Штирлицээс гадна эрэлхэг цагдаа Щвейк сууж ажилладаг юм байна л даа. Мань нөгөө эрэлхэг цагдаа Щвейкийн хяналтан доор муухай царайлаад сууж байтал гаднаас цагдаагийн нэг хошууч орж ирснээ над руу муухай харснаа энэ яасан гэмт хэрэгтэн бэ гээд Щвейкээс асуулаа. Щвейк тэгж байгаад их өөдгүй, Кола ууж марс идсэн манийг шууд долларын наймаачин гээд гөрж байгаа юм даа. Нөгөө хошууч нь харсаар байтал дунд сургуулийн хүүхдийг баригддашгүй өшөө авагч байгаа юм шиг сүрхий харснаа, чухал царайлан " Найрамдлын районд нэг хулгайч хүргэж өгчихөөл буцахдаа наадахыг чинь авч явнаа" гэдэг байгаа. Би хошуучыг гарангуут нь Щвейкээс- энэ намайг хааш нь аваачих гэж байгаа юм бол гэсэн чинь байдаг газарт чинь гэж хуцдагийн. Би гэрээ олноо, одоо явчихья тэгвэл гэсэн чинь урдаас тэнэг үү чи? Чамайг ганц худаг руу явуулна гэдэг байгаа. Би тэнд чинь байдаггүй юм чинь яахаараа миний байдаг газар болдогийн гээд би бас урдаас нь ярдаглаад авлаа. Тэгээд сууж байсан чинь тархинд гялс гээд л бодол ороод ирдэг байгаа. Тэгэнгүүт нь би Щвейкэд: Одоо 17 цаг болж байна дүүгээ цэцэрлэгээс авах ёстой байдаг утсаар чинь ганц ярьж болох уу гэлээ. Нөгөө Щвейк бас гэнэн гэж жигтэйхэн тэг тэг гэлээ. Би утас авангуутаа аав руугаа залгаад болсон явдлаа 6 хан үгэнд (Намайг Улаанбаатар буудалд баривчиллаа. Ирж ав.) багтаагаад хэлтэл утас торхийгээд таг. Түүнээс хойш 3 минутын дараа Щвейкийн утас дуугарлаа. Нөгөөх чинь үнэн пээдгэр утсаа авснаа гэнэт сандал дээрээсээ год үсрэн босоод Тиймээ нөхөр генералаа, мэдлээ гүйцэтгье нөхөр генералаа гэж хэлээд утсаа тавьж хөлсөө арчиж хэсэг суув. Дараа нь надаас уучлал гуйснаа, сейфнээсээ миний Марс, Сникерснүүдийг өгөөд буудлаас гаргаж өгөв.Би нөгөө Щвейкээс паспортоо авья гэсэн чинь маргааш ангийн багштай ирж ав гэж новширдог байгаа...Tuesday, March 16, 2010
Хөөрхий муу Гамбино хэрхэн англи хэл сурсан бэ? (2)
Миний толгойд энэ орос хэлнээс өөр олон хүн ярьдаг хэл байдаг юм байна. Тэрнийг хэрвээ сурах юм бол хэнтэй, юу ч хамаагүй ярьж болох юм байна гэсэн бодол харван орж ирлээ. Артекын амралтын өдрүүд дуусаж гэртээ ирлээ. Хичээл ч эхэллээ. Нэг өдөр циркийн хажуугаар балайраад явж байгаад одоогийн Их монгол баарны оронд байсан номын дэлгүүр орж дэл сул мөнгө зөнгөө хүн унагаасан бол олж 50 мөнгөний гөөхий авч идье гэх ухааны юм бодоод орлоо. Тэгсэн чинь З.Батсүх гэсэн зохиолчтой "Англи хэл өөрөө сурах бичиг" гэсэн ногоон хавтастай нимгэн ном харагдлаа. Аваад харсан чинь ойлгомжтой санагдаж байнаа. Үнэ нь 5 төгрөг 15 мөнгө гэж байх юм. Орой нь ааваасаа ном авах гэсэн юм гээд мөнгө шалж гарлаа. Аз болоход манай хоёр хөгшин номонд мөнгө хайрладаггүй хүмүүс байсан юм, тэр зан нь надад ч байдаг. Гай болоод ном авах мөнгө харамлаад, архи авах гэхээр мөнгө өгдөг авгай авч балрахгүй юмсан. За тэр ч яахав ... Хөөрхий Гамбино англи хэл анх яаж сурсан бэ???

Үнэгүй архи уух гарзгүй арга

Monday, March 15, 2010
Хавар ирлээ ш дээ юу бодож байна даа???

Saturday, March 13, 2010
Нэг мэдсэн чинь 2010-16 (Эмоци)

Monday, March 8, 2010

Tuesday, February 23, 2010
Нэг мэдсэн чинь 2010-14 (Яаая даа байз-2)
Яаая даа байз майз ч гэх шиг аргаа барсан амьтан шиг эхэлжийн шд ээ. Мань уг нь лаг том оффисийн яг голд нь суугаад л орж ирсэн танихгүй хүн бол энэ лав гэлтсийн дарга нь байхаа гэж бодогдмоор байдаг байлаа. Гэтэл манай дээр бүтэц зохион байгуулалт бла бла юмны өөрчлөлт хийгээд манийг нь нэг харахад дарга ч юм шиг албан тушаал дээр тавингуутаа өрөөнөөс гаргаад бараг 2 сар болгодог байна ш дээ. Мань нээх өрөвдөл царай гаргацан нтр үү. нэг гартаа процессор, нөгөө гартаа дисплей, хүзүүн дээгүүрээ кийбоард, маусаа тохоод өрөө өрөө хэсээд муу сурдаг хүүхдийг багш нь анги хэсүүлж байгаа юм шиг хэсэг явлаа. Тэгж тэгж явж байгаад готод амарч байтал утас дуугарч манийг нь шинэ өрөөтэй боллоо гэдгийм байна. Нээрээ сайхан өрөө юм оо. Цоо шинэ ширээ, дээш доошоо буудаг, дугуйтай эргэдэг сандал тавьсан байх юм. Тэр их явдалтай сандал гэж байгаа. Гутлаа үдэхдээ нэг юмыг нь доошоо дарж буулгаад намхан болгоод үдэж болдог гэжийгээ. Хуучин сандал маань тэгж дээш доошоо болдоггүй байсан болохоор гутлаа үдэх гэж пааран дээр гишгэдэг байснаа болиод байгаа ш дээ. За тэр ч яахав. Хэсэг өрөөндөө ганцаараа ажиллаа. Хаа 1 хүн амьтан орж ирэхээр баярлах гэж жигтэйхэн. Жаахан байжий гээд л адаг нь олдохгүй яриа дэлгэж ярьсаар байгаад орж ирхэ хүн олдохгүй боллоо. Тэгэнгүүт нь топ модел Одгэрэл энд байсан бол гангар гунгар гээд сайхан байх байж дээ ч гэх шиг шал утопи юм хэд хоног бодлоо. Ганц одгэрэл ч биш Мандухай цэцэн гатан, Чингисийн Есүй гатан эгчтэйгээ, яруу найрагч Хулан, Эмүжин, ороод ирээсэй гэж байснаа бүр сэтгүүлч Ганчимэг ирж ярилцлага аваасай ч гэж бодож байх шиг... Monday, February 22, 2010
Нэг мэдсэн чинь 2010-(13) Яаая даа байз...


