
Миний бие өнгөрсөн 12 сараас хойш нээх сонин болоод байлаа. Ямар ч юманд анхаарал төвлөрөхгүй, сонирхолгүй санагдаад л. Тэгсэн мөртлөө тэрэндээ бачуураад, бухимдаад байхгүйийн. Нөгөө бөөн бөөнөөр нь киноны DVD, хамтлагуудын МР3 форматаар бичсэн CD авахаа больсон гэжугай. Өглөө сэрэхэд толгой хоосон оргиод, амьдрал бараг дууссан юм шиг санагдаад ер нь юу гэж хэлдэг юм билээ? юу ч гэж хэлэхээ өөрөө мэдэхгүй байдалд орлоо. Тамхи татнаа 3 сороод л угт нь тулгаад л архи амсангуутаа тасартлаа согтоод л ер нь нээх сонин боллоо. Мөнгө хараад тэр мөнгө дуусаа л бол бүх юм финиш болох гээд байгаа юм шиг санагдаад байдаг боллоо...
Орой болонгуут хамаг юм эхэлж байгаа юм чинь. Шөнийн 12, 01, 02 цаг болтол ТВ үзэж байж нойроо хүргэхгүй эрт орондоо орох юм бол дандаа үхэл бодогдоод байдаг болсон гэжуайгаа. Сонин дээр гарсан талийгаач нарын гашуудлын мэдээн дээрээс төрсөн оныг хараад л ойролцоо настай хүн нас барсан байх юм бол дараагийнх нь би байх болов уу гэж бодогдоод... Тэр бодлоо (айдас) нуух гэж худлаа маазрах гэж оролдоод ядах заримдаа архи гэдэг ундааг хул хулаар нь ууж муугаад ер нь янз янз болж үзлээ.
Эцэст нь аргаа бараад нээх ухаантай хүнд тэр болгоноо хэлсэн чинь наадах чинь Некрофобиа гэдэг сэтгэцийн өөрчлөлт гэж байнаа. Тэр нь яадаг вэ гэхээр ойр дотны хэн нэг хүн нас барахаар (зуурдаар) бэлтгэлгүй байсан хүмүүс цочирдолд орохыг хэлдэг юм байна. Бодоод байхнээ харин насаараа хамт байсан муу ээжийгээ өнгөрсөнөөс хойш ихэд харамсан ийм байдалд орсон юм байна. Яаая гэхэв мөнх юм гэж байх биш... Ер нь бол хойдох урдахдаа хэлж байвал захихад буруудахгүй юм шиг.
тэгж байгаад гайгүй болох байх.битгий их харамс.
ReplyDeleteОдоо арай гайгүй болж байгаа
ReplyDeleteIngeed blog neegeed bicheed b.bal...haaya ganzaardaj, ganiharah yed...setgel hongorood zugeer ch jm uu gej bodogdloo. Amjilt husie.
ReplyDelete