Friday, April 9, 2010

Холливууд Монголоос ойрхон уу эсвэл Монреалаас ойрхон уу???


Нэг өрөөнд хамт ажилладаг байсан охин ажлаасаа халагдчихаж. Яасын бүү мэд??? Лав л ажил тасалж, архи уугаагүй. Хүн амьтантай миний дэргэд л лав хэрэлдэж, зодолдоогүйдэг. Тэгээд тэр охин руу динхуа цохиод хаа вайнаа энэ чинь одоо хаа вайна гэж асуух гэсэн чинь утсаа авахгүйм??? Уг нь хүүхдээрээ юм болохоор нь баахан гуйлгаж байгаад өгье гэж бодоод арваад супер макси сникерс авч ирсэн юм. Байхгүй болохоор нь ганцаараа идээд лаг бялуурлаа. Хойноос нь хүйтэн ус уучихсан чинь бүр гачин болж байна. За тэр яах вэ???
Тэр охины өмнө байсан охин айлын бэр болоод Канад яваад өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр надаас та "Шиндлерийн бүртгэл" гэдэг кануу үзсэн үү гэнээ. Үзэлгүй яадгийн, тэрнийг үзээгүй хүн байдаг юм уу гэсэн чинь урдаас харин үзээгүй гэдэг байгаа. Аль дээр үед гараад ТВ-ээр бараг улиг домог болтлоо гарсан канууг үзээгүй гэхээр нь худлаа санагдаад болдоггүй ээ. тэгэхээр нь эргүүлээд чи тэгвэл сая Оскар аваад гайхуулаад байсан The Hurt Locker гэдэг кануу үзсэн үү гэсэн бас үгүй гэж байхын. Мань бүр ангайн гайхаж хүүе ээ чиний наана чинь байгаа газраас нөгөө кануу хийгээд байдаг Холливууд гэдэг газар уг нь ойрхон баймаар юм гэтэл хаа байсан Номхон далайгаас хэдэн зуун өртөө газарт амьдарч байгаа мань 2010 юм уу мэдэхгүй ээ 2009 оны ч юм уу саяхан л Оскар аваад байсан канууг гэртээ сууж байгаад Хоум театраараа дүлий хүн шиг лаг чанга дээр нь тавьж байгаад үзсэн байгаам даа. Арга ч үгүй биздээ манай улаанбаатар готод чинь өдөр шөнөгүй ажилладаг Холливууд гэдэг диско байдаг ш дээ нээрээ ...
Маниус нээрээ энэ байдлаараа байх юм бол нөгөө 1,5 сая гөтрөгөө жаахан жаахнаар тасалж авсаар байгаад бүгд баяжаад америк явж нтэр лай болох бий вээ дээ??? Эсвэл баахан кануу мануу ч хийдэг юм бил үү гэж бодогдоод байх юм. Лаг адал явдалтай, бас жаахан эротик фантастик, армаантаг, мелодрам, комеди хэсгүүдтэй зохиол олдвол өөрөө найруулаад, гол дүрд нь өөрөө тоглоод хэрвээ зохиол нь олдохгүй бол өөрөө зохиож байгаад ер нь кануу хийнээ.

1 comment:

  1. Сүүтэй будаатай цай баахн залгилав ха ха ха

    ReplyDelete