
Гэтэл огт монгол хэл мэддэггүй мөртлөө зурагт нь монголоос өөр суваг гардаггүй ТВ-тэй нэг гадаад нөгөө зургийг харснаа “WOOW би наад хүүхнийг чинь орой болгон ТВ-ээр гарахыг нь хараад янз янз болдог” гэж тэнэгтдэг байна ш дээ. Мань нээх Ичинхорлоогийн нөхөр царайлж хардсан дүрийг гаргаж нтр. Гэхдээ хөөрхөн хүүхний зургийг өөртэйгээ зэрэгцүүлж тавиад олонд үзүүлэх нь юун Бат-Эрдэнэ аврага, УИХ-ын хэн нэг гишүүн, Аса Давгаатай оригоор нь зургаа даруулсанаас гоё юм билээ. Удахгүй эхнэртэйгээ хэрэлдээд байдаг болсон гэж сэнсаац дэгдээж байгаад Топ Одгэрэл эсвэл Оюунгэрэлтэй фотошопоор гэрлэдэг ч юм билүү... Над шиг бүдүүн, намгийн мэлхий шиг этгээдийг тийм сайхан хүүхнүүдийн нөхөр гэж авахаар гадаад хүн байтугай хятад хэлний орчуулагч хийдэг монгол хүүхэн өмдөндөө сарин алдаж байгаа юм.
Өөр чинь өнгөрдөг 7 хоногт реклам хийдэг студийн зураглаач, захирал 2-той 1 өдөр ажиллаа. Захирал нь хийж байгаа ажилдаа үнэнч хаа газрын ёс журмыг мэддэг хүн байнаа. Харин нөгөө зураглаач нь амаа сар жилээр угаадаггүй юм шиг байсан. Тэгсэн мөртлөө захиралынхаа хажуугаар орж яриад какраад дургүй хүргээд, хоол нэхээд, том том бүлтрээд байлаа.
Бас 2 өдөр дараалаад “National Geographic” сэтгүүлийн зурагчинтай ажиллаа. АНУ-д 5 үеэрээ амьдарч байгаа хятад үндэстэн байх юмаа. Сүүлийн 15 жил Бөөжин хотод сууж байгаа гэсэн. Зураг дарах гэдэг нь лайтай. Яг нөгөө фашн ТВ-ээр зурагчид нь аппаратаа чак чак хийлгээд байдаг шиг дарж бсан. Дараа нь авсан зургуудыг нь гялс гялс гээд гүйлгээд үзсэн чинь яг кино шиг харагддаг байна ш дээ. Тэр зурагчинг дагаж 2 мээтр шахуу өндөр залуу ирлээ. Залуу ч гэждээ ямар ч залуу хүний шинжгүй, нойрмог, хойрго, унхиагүй унтаа залхуугийн туйл байсан. Ямартаа л уурхайн гүнд орчихоод овоолсон чулуун дээр унтаж байхав дээ. Тэртэй тэргүй цагаа болохоор газар доор хангалттай унтах байж тэрэнд дурлаад ч байгаа юм шиг санагдсан.
Тэгсэн нөгөө зурагчин чинь 1 хүний зургийг 40 минутаас 1 цаг гаруй дарсан мөртлөө миний зургийг ердөө 5 минут аппаратаа шажигнуулж дарсан ш дээ. Мань тэгэнгүүт нь өөрийгөө лаг фото гэнийчний хүн юм байна гэж бодсон. Удахгүй гадаад сжэгүүл дээр малийгаад гараад ирвэл битгий айгаарай ...
Өө нээрээ нэг гайтай юм болов. Миний ордог жорлон руу очиход 3 том, 2 жижиг алхаад л суултуурт нь тулдаг байтал тэр жорлон засварт ороод одоо 47 том, 6 жижиг алхаад суултуурт нь хүрэх газарт байгаа жорлонд ордог болоод байна. Өмнө нь хүндээр бие засах бол яг гарахыг нь дөхүүлж байгаад жорлон руу харайлгаж ороод болдог байсан бол одоо яаж байна гэхээр замдаа явж байгаад нэг бол мартах үгүй бол өмдөндөө хусах болоод байна. Эртээд бие эвгүйцэхээр нь гараад яаруу алхаж байсан чинь гэнэт танил тааралдаад тэрэнтэй дэлхийн дулаарал, ногоон хувьсгал, атрын гуравдугаар аян, Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хонины махны үнэ цэнийг ярьсаар байгаад нэг мэдсэн чинь яах гэж өрөөнөөсөө гарсанаа мартаад баларсан ш дээ. Дараа нь нөгөө гайхал чинь дахиад хөдлөхөөр нь хүнтэй тааралдахгүй гээд аягүй Ганс Клосс царайлаад гэтцэн явж байсан чинь хэлтсийн дарга тааралдаад юм асуугаад би тэрэнд нь хариулах гэж ёстой хөлсөө гоожуулж үйлээ үзээд арай гэж жорлон ороод суутал 300 ат даралтаар суултуур задартал авсан ш. Нөхөд ер нь иймэрхүү юман дээр тооцоотой байхгүй бол балрах юм билээ...
вавава. би чамайг хэлнэ дээ :
ReplyDeleteEne l manai Gambino mondoo.. Keep going!!! hampaanaa
ReplyDeleteYooh sawaad unaw ha ha ha ha ha ha.
ReplyDelete