
Компүүтэрийнхээ өөдөөс бүлтийтлээ хараад суугаад байсан чинь 11-р сар дуусчихдаг байна. Гэтэл яаж байна цаана чинь??? Хоёр Солонгос хоорондоо үхэр буугаар хэд балбалцаад авсан байна. Хүйтрээд хөлдөж үхэх гэж ядаж байхад буудалцаж л байдаг сайхан завтай золигнууд шүү. Зүгээр л нохой, муурныхаа махаа кимчитэй будаатайгаа холиод идэж суухгүй. Бас хэдэн саваагүй Шинэ Зеланд нөхөд газар доор явж байгаад тэс үсэрсэн байх юм. Заавал дандаа Шинэ зеланд байхдаа яахав дээ. Ядаж ганц хоёр Хуучин зеландаас аваад явж байх нь яасын??? Ер нь энэ Шинэ зеланд гэдэг нөхөд чинь шинийхээ хажуугаар бас их хачин юм хийдэг улс байх шиг байнаа. 12-13 настай гурван Шинэ зеланд хүүхэд нэг өглөө босоод гэрээсээ гарч явсанаа замд нь тарсан нэг завинд суугаад л тэр чигтээ далайд төөрсөн байгаа юм даа. Уул, мод, хад мад гэж байх биш уг нь ирсэн газаруугаа завиа эргүүлээд л явсан бол буцаад л харихаар байхад заавал ч үгүй гэр орныхон, хажуу айлын хүн, сургуулийн багш магшыгаа ганц сандаргасан юм шиг байгаан. Тэгээд төөрөх мөрөөрөө төөрөхгүй зүгээр байсан загас магас барьж түүхийгээр нь идсэн байгаам даа. Зайлуул аав, ээж нь хэдэн тэнэмэл хүүхдээ далайд гялтайчихлаа гэж бодоод эзгүйд нь оршуулчихсан юм шиг байгаам. Нөгөө хайрцаган дотор нь юу хийсэн бол??? Бичиг баримтыг нь нас барсаан гээд бүрдүүлсэн бол шинээр нөхөж олгохдоо нас барсаан гэж бодсон чинь амьд олдсон болохыг үндэслэн олгов гэж бичих байх даа. Гэтэл хуучин зеланд хүүхэд байсан бол далайд гараач уу үгүй юу? Гарлаа гэхэд төөрөө ч үү үгүй юу? За төөрдөг юм аа гэхэд олдоо ч уу үгүй юу? 2 жилийн өмнө уулзсан нэг хуучин зеланд залуугийн эхнэр нь нэг урлаад хаалгаа саваад гарсан, эргээд ирээгүй. Шууд сармагчинтай ураг барилдаад саран дээр очиж амьдрах гээд явсан гэсэн. За тэр шинэ, хуучин зеланд, өмнөд, хойд солонгосын буудалцаан хэнд хамаа байна. Мань зүгээр л өөрт оногдсон талхаа хэл амгүйхэн шиг мэрээд, хааяа нээх ухаантай хүний байдлаар балай юм дуугарчихаад сууж байвал болоо бус уу. Нэгэнт рэстрикт болсон интэрнэт холбогдсоныг далимдуулаад хааяа нэг миний блогийг уншдаг намайг таньдаг, таньдаггүй энэ хорвоогийн хамаг амьтан эх болсон зургаан зүйл... юу вээ бас балайрч байна. Рэстрикт болдог интернэт гэнэт ажиллах болсоныг далимдуулаад миний блогоор хааяа орж гардаг нийт ах дүүстээ өнгөрсөн 11 сард болсон бүх баярын мэндийг нөхөн хүргэхийн ялдамд 12 сард болох бүх баярын мэндийг урьдчилан хүргье. Төрсөн өдөр мөдөр чинь ч бас орж байгаа шүү.
Зоо би нь Уба-даа баярлажийнаааааааааааааааа.
ReplyDeleteУянга хэлсэн нь:
ReplyDelete-Хөөе хө энэ чинь харин ёстой нээрээ гэнэтийн сонин байх чинь ээээээ...Хмммм...
-Гэнэт ухаан орж блогтой гэдгээ санасан чинь сайн хэрэг.
-"Хааяа нээх ухаантай хүний байдлаар балай юм дуугарчихаад сууж байвал" маньд нь бас аятайхан байнаа гээд хэлчихвэл өнөөх л хэл амаа бэлүүддэг зан нь хөдөлчихгүй байх гэж гүнээ итгэж найднам.
2010,12,24 20:39
Mantuuxaig amid bgaag medex yamar saixan yum be???
ReplyDeleteУянга хэлсэн нь:
ReplyDelete- Мантуухай нь байгаа. Үерхэлдээ үнэнч хэвээрээ л байгаа.
Уянга дахин хэлсэн нь:
- Өнөөдөр сайхан орой байна. Энэ жилийн хамгийн сүүлчийн шөнө. Гамбинод энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ирэх ондоо их рекламд тоглож "ОЛНЫ ТАНИЛ" болох болтугай гэж хүсэн ерөөе. Гэхдээ нөгөө юугаа хэтэрүүлээд байваа...
Таныг хүндэтгэсэн: Уянга
2010:12:31, 18:00