Saturday, October 16, 2010


Блог минь блог минь, борлон ямаа шиг блог минь. Чамайг хэсэг хаяж үзлээ санагдаад болохгүй юм ч гэх шиг үнэн уянгын (мантуухай биш шүү) халилтай эхлэн алдаж байх чинь.

Муу блогтоо юм бичилгүй бүтэн хавар, зуны 6 сар дээрээс нь намрын 2 сар нийт 8 сарыг өнгөрөөсөн байх юм. Энэ хооронд юу болов гэхээр эрүүлжүүлэхэд орж балраагүй, сонгууль өгч улс төржөөгүй, хүүхэд төрүүлж хүүхэн болсонгүй. Гэхдээ уусан, улс төр ярилгүй уусан. Хүүхэн найрах гэж үзүүлж алдсан. Эхлээд мантуухайг эргүүлсэн чинь бараан царайн дээрээ палийтал нялсан кремийг нь хараад хусаж үзмээр санагдахаар нь тэсэлгүй газар хэвтэж байсан брээтэг аваад хусах гэсэн чинь байхгүй гусуулаад таарсан. 2 хоног чих шуугиад балай хүн шиг болсон шд. Би 93 кг жинтэй. Гэтэл над шиг гүзээтэй лут эрийг дүйртэл хусна гэхээр мантуухай надаас лаг болох нь мэдэгдэж байгаа биз дээ. Тэрнээс хойш зузаан хүүхэн харагдвал холуур тойрдог болоод байнаа.

Эртээд бас явж байгаад нэг гайгүй туранхай хүүхэнтэй танилцаад нөгөөдөхөө хотелд дагуулж ороод бааранд нь ууж муугаад сууж байгаад өрөө аваад орох юм болсон чинть нөгөө хүүхэн чинь өөрөө гахай болтлоо уугаагүй юм шиг намайг шал согтуу байна гэснээ явж энэ тэр. Уухаараа эрүүл болдог юм шиг байгаан. За тэр тэнэг хүүхнүүд ч яахав...

Тэр нэг сайт байнаа. Та яг одоо юу хүсэж байна вэ? гэсэн асуулт байхаар нь секс хийж дур ханамаар байна гэдэг санааг нээх гадаад хэлний өргөн мэдлэгтэй хүн болох гээд “ОРГАЗМ ХҮСЭЖ БАЙНА гэснээ ганцхан удаа хүсэж байгаа юм чинь чамлалтай санагдаад “ДАНДАА ХҮСЭЖ БАЙНА” гээд биччих лээ. 2 цаг гаруй байж байгаад нөгөө сайт руугаа эргээд орсон чинь юу вэ??? Өчнөөн хүмүүс огт сексгүй амьдардаг юм шиг наиайг шаал валиар ч гэх шиг баахан муухайгаар бичсэн байгаам даа. Хохь нь муу хогнууд хэзээ ч битгий дур нь ханаж байгаасай. Яг сексдээд дур нь ханах гэж байхад гар утас нь дуугарч, цай нь дэвэрч, хаалгыг нь усны мөнгө бичдэг хүн тогшиж байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.

Наадмаар миний нөгөө амийг нь аварсан ямаа гудамжинд тааралдсан ш дээ. Би тэр ямааг алуулах гээд оосорлуулчихсан зогсож байхад нь эвэр дээр нь ногоон будгаар “Гамбино миний амийг аврав” гэж бичихээд уяаг нь суллаад тавингуутаа эзэнтэй нь зад хэрэлдээд амьтны эрх ашиг машиг, махнаас гар мар ч гэх шиг баахан донгиорч байгаад арай цагдаадаа хүрэлгүй салсан байхгүй юу. Тэгсэн муу тэнэг ямаа сурангуутаа алтайн нуруунд очоод янгирийн сүрэгт нийлчихгүй салгалж явж баригдаад айлын балкон дээр ногоо ногоон будгаар “Гамбино миний амийг аврав” гэсэн бичигтэйгээ толгойгоо донхиолгоод ногоон нүдээ цэхийлгээд байж байгаам даа. Хүмүүс намайг ямаа найрч байж айлд авчраад хусаад, хуваагаад идсэн байна гэж бодноо. Нүд боллоо л доо. Яадгийн үхсэн шаал тоохгүй ш дээ.

Бас нэг супер зар уншаад ойлгодоггүй ээ. Юу гэжийнэ гэхээр байна ш дээ ... шувуунд 20 га газар 400.000.000.00 төгрөгөөр зарна ... гэнээ. Лайтай баян шувуу байгаа биз??? Маний бүх хөрөнгөнөөс ч их мөнгөтэй шувуу байгаа юм шиг санагдаад болдоггүй ээ. Ер нь энд тэнд пэндийсэн түрийвч хармаалсан шувуу тааралдвал танилцаад авахад болохгүй юу байхав дээ. Бодно биз дээ та нар ухаант хүмүүс байна даа энэ чинь...

2 comments:

  1. Za yamarch l baisan blogtoo eum bichij baigaa chini sain hereg! Bitgii tag bolchooroi... Ajildaa ireed computeree asaahdaa blog deer chihi eum bichigdejuu geed albatai eum shig udur bolgon shalgah eum...

    ReplyDelete
  2. Ehnii heseg n jaahan ulaan shugam ene ter. Ter yamaagaa dahiad shan yari daa. Sonir aldchihlaa.

    ReplyDelete