Sunday, July 12, 2009

Хонгилдон: Наадмын тухай дурсамжаа дэлгэж байна.


Наадам болж гэнээ. Хүүхэд байхад л 1 төгрөг 20 мөнгөний ундаа ууж, 50 мөнгөний хуушуур идсэн хүмүүс стадион тойроод суудаг байснаар наадмыг санах юм. Цэнгэлдэхийн баруун талын том талбай дээр автобус, суудал засаж шат өлгөсөн ачааны машинууд бужигнаад л, энэ дэлхийн бүх хүмүүс нэг дор цугларсан юм шиг санагддаг байлаа. 1980 оны наадмаар стадион тойроод явж байтал борооны усанд дотроос 10 төгрөг олоод хөлгүй баярлаж байсан юм байна. Хамт явж байсан хүүхэдтэйгээ зад "Гуля" дарж энэ тэр...

1981 оны наадмаар дарга нарын асарт орж наадам үзсэн, үзсэн ч гэж дээ баахан том хүмүүсийн дунд үйлээ үзсэнээ санаж байна. Тэр өдөр л надад дахиж хэзээ ч стадионд орж наадамлахгүй юм шүү гэсэн бодолт төлөвшин тогтож, одоо хүртэл оршсоор буй ажээ.

Хамгийн сүүлд 2006 онд л наадам үзэх гэж Стадион орсон юм байна. Хуурай гантай зун байсанаас бөөн сул шороо босож ам хамраар чихээд, нөгөө цав цагаан хувцас өмссөн ганган баагийн чинь хамаг хувцас халтар болж уу. Хөлсөнд норсон хиртэй гарын алгаараа нэг хүүхэн миний цагаан цамцны ар тал дээр дарж бөөн уур хүргэж, юун наадах...

Хулгайч царайлсан юмнууд энэ тэрүүгээр тэнээд л хармай хотоо манаж байхгүй бол юу ч хусаж магадгүй сэжигтэй. Хулгайч нарын гадны жуулчны хармайг ухаж байгааг нь хараад ний нуугүй үнэнийг хэлэхэд бахархал төрж байлаа. Яадаг юм анхааралтай байж чадахгүй байж мөнгөө хусуулж байвал хохино ш дээ.

Хуршсан тосоор хуушуур хайраад л... гарууд амаа олохгүй цуслаад л, хажуугаар нь ногоон ялаа эргэлдээд сайхан ш дээ...

Нэг төөрсөн жаахан охин уйлаад чихэнд тээртэй гэж, эцэг, эх гэж амьд материуд нарт ертөнц дээр байдаг ч юм уу бүү мэд, хайхарч байгаа амьтан алга.

ТВ, Радиогоор л ... "Дэнж мэнж яасан ч гэнэ" үү ойлгохын аргагүй нялуун үгтэй наадмын тухай шүлэг уншаад л тэрэнд хөөрсөн хэдэн Монгол л бужигнаад байгаа болохоос биш ер нь тэнд юу болж байгаа юм бүү мэд сохроор таагаад л нүдэнд бууснаар хүлээн авч байлаа.

Тэр үед хэрвээ ТВ сурвалжлагч ирээд "Сайхан наадаж байна уу" гэж асуувал " Битгий хэрүүл өдөөд байгаарай..." гэж хэлмээр санагдаж байв.

За тэгээд сэтгэл санаа настрийнаар зад унаад, замаараа ТОСА-аас айраг аваад харих юм боллоо. ТОСА зах дээр яваад ирсэн чинь Ху... гэдэг яруу найрагч хүүхэн "Тарваганы хорхог 18.000 гэж байна. Гуялах уу гэнэ үү". Өөрөө тарваганаас ялгарахгүй бөөрөнхий юм байж бас бөөн өөх хүнтэй хувааж иднэ ч гэх шиг. Юун ч их өөх тосонд цаддаггүй юм билээ гэсэн бодол тээсээр гэртээ ирээд ТВ гэдэг надад хэзээд үнэнч боолынхоо өмнө хэвтэж билээ.




2 comments:

  1. bi chamaig bodsoonoo sain buulgaj bichij chaddag gej helmeer bna. bi uul ni ali deerees ene blog deer chini setgegdelee bichih geed bolohgyi argaa baraad yamar saindaa l blog neehev dee gehdee teriig zarimig ni oilgohgyi toli bichig haraad suuj bhavdaa za 1 iimerhyy bna daa amjilt hysie

    ReplyDelete
  2. ha ha ha Ubaa yostoi saak bichsen bna bi baahan ineelee. Bitgii heruul odood bgaarai kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk gedgiig chin unshaad baahan 1raa ineeleee.Ta shu shan bicheed bgaarai.

    ReplyDelete