Tuesday, July 14, 2009

Хамгийн мундаг ...



Хайр сэтгэлийн тухай олон бүтээлүүд байдаг. Харин тэдний дундаас хамгийн мундаг нь "Бөгтөр уул"-ыг гэж хэлмээр байна. Үйл явдал нь учир шалтгаангүй ижил хүйстнүүдийг үзэн яддаг хүмүүст таалагддахгүй (би хүртэл анх үзээд дур гутаж байлаа) гэдэгт итгэж байна.

Дур тачаалаа барьж ядан, шатны доор үнсэлцэх 2 эр, нэгэн рүүгээ адгуусан хүсэлдээ хөтлөгдөн орон зай, цаг хугацааг үл ойшоон тэмүүлж байгаа зэргийг нь хараад эрчүүд бидэнд бусдыг өөрөөсөө илүү хайрлах чадвар байдаг бил үү гэсэн нэгэн бодлыг өдөөх аж.

Ямар ч гэсэн хэн нэгнийг хайрлах бол Бөгтөр уулын 2 эр шиг хайрлаж, хайрлуулах бол бас л тэр хоёр шиг л хайрлуулах юмсан.

Бурхан өршөөг...

1 comment: