Thursday, July 30, 2009

Буцаад ирлээ.

Сайн байна уу хайрт блог мин ээ, Би буцаад чамдаа ирлээ. Амралт нэртэй тамыг биеэрээ эдлэх шиг боллоо. Илжиг модон хударгандаа гэж би ажил дээрээ ирээд л ухаан саруулжиж бие эрүүлжих юм.

Хэд хоног үертэй тэмцлээ. Үр дүнг нь харж чадсангүй.

Хамгийн аймаар юм юу вэ гэвэл энэ 7 хоногийн даваа гаригаас эхлээд пүрэв гаригийн 24:00 хүртэл бор идээг амтархан хүртлээ. Цусаар 2 удаа бөөлжив. Тойгны шөл арай гэж идээд, хамгийн дуртай сам гиоб сал-ыг ч идэж чадахгүй байлаа.

Өөртэйгөө баахан зөрчилдөв. тэгээд л болоо

No comments:

Post a Comment